СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     15-р хорооны тэр дундаа 19, 20 дугаар байрны хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг газруудын нэг болох байран дундах сагсан бөмбөгийн талбайн торыг /хашаа/ засварлах ажлыг эхлүүлжээ. Уг ажлыг тус хорооноос сонгогдсон төлөөлөгч Б.Баттулга санаачлан, гардан хийж байгаа аж. 

   Тус талбайн тухайд хашаа тор нь урагдаж, тоглож буй хүүхдүүдийг бэртээх эрсдэл үүссэн тул хорооноос сонгогдсон төлөөлөгч өөрийн биеэр үлгэрлэн энэ ажлыг эхлүүлсэн байна. Түүнчлэн тоглоомын талбайг засварлах ажлуудыг шат дараатай хийнэ гэжээ.