СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны иргэдийн хувьд гэмтлийн эмнэлгийн автобусны буудал саппорогийн автобусны буудал хоёрын хооронд автобусны зогсоол байхгүйгээс өглөө оройдоо хол алхаж байна гэх гомдол байнга ирдэг.

 Тэгвэл тус хорооны удирдлагууд хорооноосоо нийслэлд сонгогдсон төлөөлөгчдөө хүсэлт гаргаж, улмаар гэмтлийн эмнэлгийн эсрэг талд буюу “Стандарт” дэлгүүрийн харалдаа автобусны зогсоол байгуулахаар өнөөдөр газар шорооны ажлыг нь эхлүүлжээ.

              Ингэснээр иргэдийн өглөө оройдоо хол зайнд алхаж цаг алдах асуудал шийдэгдэх юм байна. Эхний ээлжинд стандарт дэлгүүрийн талд автобусны буудал байгуулж, дараа нь эсрэг талд нь мөн автобусны зогсоол байгуулах аж.