СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

30-р хорооны нутаг дэвсгэрт өмнө нь ахуйн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан барилгыг хүүхдийн цэцэрлэг болгох ажил үргэлжилж байна. Тус хороо цэцэрлэгийн насны 655 хүүхэдтэй. Одоогийн байдлаар тэдний 60 гаруй хувь ньхаръяа 125-р цэцэрлэг болон ойр орчмын хороодын цэцэрлэгт хамрагдаж байна.  Харин шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор 4 ангид нийт 120 хүүхэд хамрагдах боломж бүрдэх юм.

Барилгын засварын ажил болон барилгын зориулалтыг хүүхдийн цэцэрлэгийн стандартад нийцүүлэх ажлыг ирэх хичээлийн жилээс өмнө буюу энэ сарын сүүлээр хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.