СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Дүүргийн нутаг дэвсгэрт хүн малын гоц халдварт өвчин “ШҮЛХИЙ” өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн бүсэд ажиллаж буй дүүргийн Онцгой коммисын гишүүд, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, СХД-ийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэсийн алба хаагчдад 26-р хорооны хорооны хамт олон хандив өгчээ.

 Тэд нийт аж ахуй нэгжийнхээ дунд “ХҮНСНИЙ ТУСЛАМЖИЙН АЯН” зохион байгуулж, цугларсан зүйлсээ дүүргийн засаг даргын орлогч дарга, дүүргийн онцгой коммисын дарга О.Ганбаатарт хүлээлгэн өглөө.

Идэвхи санаачилга гарган ажилласан 26-р хорооны иргэн Н.Мөнхзаяа, О.Гантуяа, Ж.Төмөрбат, Цагдаагийн 1-р хэлтсийн ахлах байцаагч цагдаагийн ахмад Б.Дашбат болон нийт аж ахуй нэгж байгууллагын удирлагуудад талархал илэрхийлье.