СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо буюу “Жаргалант” тосгонд өнгөрөгч 7 сарын 25-ны өдөр хүчтэй аадар борооны улмаас үер бууж нэг том хүн хоёр бага насны хүүхэд амь эрсдсэн.

Үерт амиа алдсан эмэгтэйн хүү Гантулгад НАМЗХ-ны залуус тусламж үзүүлж хичээлийн шинэ жилийг угтан иж бүрэн хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас болон өвлийн хувцас зэргийг бэлэглэлээ.

 

Мөн түүнийг хуримтлал үүсгэж сураарай хэмээн өөрсдийн цуглуулсан 500.000 төгрөгийг гардуулж, “Эрдэм номдоо шамдаж, эх орондоо хэрэгтэй сайн хүн болоорой” хэмээн захилаа.

             Түүнчлэн тус холбооны залуус Гантулга хүүг ерөнхий боловсролын сургуулиа төгстөл нь буюу 6 жилийн турш ийнхүү жил бүр хичээлийн хэрэгслийг нь бэлдэж өгөхөө амласан юм. Гантулга хүү одоо ээжийнхээ төрсөн эгчтэй амьдарч байна.