СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын 2017 оны 08 сарын 28-ны өдрийн 01/485 тоот үүрэг даалгаврын хэрэгжилтийн хүрээнд хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг багш нарыг чадавхжуулах зорилгоор дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудийн хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Онцгой байдлын хэлтэстэй хамтран 09 сарын 09-ний өдөр тус дүүрэгт хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй 79 хүүхэд харагч багш нарт онол, дадлага хосолсон сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 

Тус сургалтаар “Бага насны хүүхдийн эрх хамгаалал, хамгааллын үйлчилгээ”, “Хүүхдийн эрүүл мэнд, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал”, “2-5 насны хүүхдийн хоол боловсруулах онцлог, хоолны хэмжээ, дэглэм, хориглох хүнс”, “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байрны стандарт”, “Хүмүүжлийн эерэг арга” гэсэн сэдвүүдийн хүрээндмэдээлэл өгсөн бөгөөддадлага хичээлээрбагш нар багаар ажиллан хүүхэд харах үйлчилгээний төвүүдийнхээ онцлогт тохируулан “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг боловсруулж, хэрэгжилтийн ач холбогдлын талаар харилцан ярилцлаа.

Сургалтын үеэр “Элит интернэшнл инвестмэнт ХХК”-ны гүйцэтгэх захирал, сургагч багш Ч.Энххорол урилгаар оролцож “Харилцаа хандлага” сэдвээр лекц уншиж хүүхэд харагч багш нарт мэдээ, мэдээлэл хүргэлээ

Мөн цаашид хэрхэн хүүхэд харах үйлчилгээний стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжлийн байгууллагын улсын байцаагч нараас мэргэжил, аргазүйн зөвлөгөө авч, санал бодлоо солилцсонүр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.