СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүрэг 2017 онд амжилт гаргасан салбар бүрийн манлайлагч шилдгүүдээ тодрууллаа. Дүүргийн 2017 оны тэргүүний төрийн тусгай албан хаагчаар Цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагч цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаяр, шилдэг тамирчнаар Усан спортын тамирчин Б.Жүрмэд, Шилдэг оюутнаар “Мандах бүртгэл” дээд сургуулийн оюутан О.Сарангуа, шилдэг сурагчаар 65-р сургуулийн сурагч Э.Цэнгэл нар шалгарлаа.