Монгол Улсын Үндсэн хуульд эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах гэсэн заалт бий. Үүний хүрээнд 11-р хорооны хамт олон шинээр 18-н нас хүрсэн залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулжээ.

Ингэснээр 29 залууд цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулсан байна. Өдөрлөгт Нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Сонгинохайрхан дүүргийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Г.Ялалт нар оролцож, холбогдох хууль, журмыг сурталчилжээ.