Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо 2018 оны Иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдаанаа 107 иргэнийг оролцуулан хийлээ. Хурлын үеэр Засаг дарга Д.Хишигт 2017 оны ажлын тайлангаа тавьж, иргэдээс “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан байна.

Мөн тус хорооны “Байгаль наран” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Оюунцэцэг ажлын тайлангаа тавьж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.