Шинээр Алдарт эхийн одон авах болзол хангасан иргэд 2018.02.28-ний дотор холбогдох материалыг бүрдүүлэн хорооны нийгмийн ажилтанд өгнө үү. Жил бүр “Эх үрсийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон олгодог билээ.

Үүний дагуу 6 хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүд Алдар эхийн I зэргийн одонгоор, 4 хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүд Алдарт эхийн II зэргийн одонгоор шагнагдах болзол хангаж байгаа.

“Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй. /6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт мөн адил ойлгоно/

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ :

1. Эхийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар

2. Бүх төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Насанд хүрсэн хүүхдийн иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний хуулбар

3. Төрсний гэрчилгээг үрэгдүүлсэн /хаяж, гээгдүүлсэн/ бол 100 айлын иргэний бүртгэлийн газраас болон ТҮЦ машинаас лавлагаа авах

4. Хорооны Засаг даргын тодорхойлолт

5. Өргөдөл, /Өргөдлийн толгойг “Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны Засаг даргаар уламжлан хүcэлт гаргах нь” гэж бичнэ -товчилж бичихгүй./

6. 1-р одон авах эхчүүд 2-р одонгийн үнэмлэхний нотаритаар баталгаажуулсан хуулбар.

Өргөдлийн утга: Хүсэлт гаргаж байгаа эх нь хүүхдүүдээ томоос эхлэн дараалан бичихдээ эрхэлж байгаа ажил, суралцаж байгаа сургуулийг тодорхой бичнэ. Утасны дугаар 2-оос доошгүйг бичнэ.