Нийслэлийн Засаг даргын А/17, А/18 захирамжийн дагуу нийслэлийн суурьшлын бүсэд газар өмчлөх ажил үргэлжилж байна. Хэрвээ та газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, ямар нэгэн зөрчилгүй бол газраа өмчлөх боломжтой. Харин суурьшлын бүсийн гадна байрлаж байгаа бол шинээр газар олгохгүй байна.

 Газар өмчлүүлэхэд дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд:

- Газар өмчилж авахыг хүссэн өргөдлийн 1 дүгээр маягтыг дүүргийнхээ Газрын албанаас авч бөглөнө

- Газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь

- Иргэний үнэмлэхийн хуулбар

- Хорооны Засаг даргын хаягийн тодорхойлолт

- Кадастрын зураг