Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолын дагуу “Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хориглосон бүсээс мал амьтныг гаргах тухай” төлөвлөгөө боловсруулан хориглосон бүсийн малтай өрхийн дэлгэрэнгүй судалгаа, дүүргийн нутаг дэвсгэрийн малын хорогдол, төллөлт, шилжилт хөдөлгөөний мэдээг ажлын 10 хоног тутамд хороодоос гаргуулан авч мэдээллэж байна.

            Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 21 дүгээр хорооны 335-н гарам, Нарийний хэсэгт хориглосон бүсийн 1-3, 7-10, 20, 22, 24-26, 28 дугаар нийт 13 хорооны 211 өрхийн 5217 толгой малыг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна.

            Үүнд: 1, 2, 7, 8, 9, 22, 24, 28 дугаар хороодын мал бүхий иргэдтэй хороо тус бүр дээр уулзалт зохион байгуулж, албан шаардлага мэдэгдэл, мэдээллийг өгч, малчдад сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргүүлсэн.  

            4-р сарын 1-нээс эхлэн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Газрын алба, хориглосон бүсийн мал бүхий хороодын хамтарсан ажлын хэсэг малчидад сэлгэн суурьших байршлыг зааж өгөх юм.