Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугардаг. Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс зэрэг байгууллагууд дүүргийн Тамгын газрын байрны өмнө дуут дохиогоор ажиллах дадлага сургуулийг 16.00 цагт зохион байгууллаа.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшигт байнгын бэлэн байх, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах үүднээс Засгийн газрын тогтоолоор жил бүр зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрынхан дадлага сургуульд идэвхитэй оролцож, нийт ажиллагсад хамрагдаж, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллан бэлэн байдлын үзлэг хийж, аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх  дадлага сургууль хийлээ.