Нийслэлийн Онцгой комиссын даргын 2018 оны 03 тоот албан даалгавар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02 тоот албан даалгавар, Онцгой байдлын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/06 тоот тушаалын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн өглөө 05:30 цагт цуглар гэсэн "Улаан" кодоор цугларч дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүй 7 худагт хээрийн штабын дадлага сургуулийг зохион байгуулалаа.

Хэлтсийн бие бүрэлдэхүүн 1.5 км газар хээрийн үүргэвчтэй явган алхаж штабын дадлага сургууль болох газар хүрэлцэн ирэхэд машин техник, багаж зэвсэглэмж болон хээрийн үүргэвч, офицер бүрэлдэхүүний цүнхэнд үзлэг шалгалт хийлээ.

Нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалагч болон дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын байцаагч нарын дунд ой хээрийн түймэр унтраах дадлага сургуулийг зохион байгуулж, Гал түймэр унтраах, аврах ангиудын ангийн захирагч, салааны захирагч нарын дунд гурван цагийн байдал өгч ажиллуулан илтгэлийг сонсож үнэлгээ дүгнэлт өгч ажиллалаа.