Засаг даргын Тамгын газраас “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг 2018 оны 06 дугаар сарын 09-ний бямба гарагт 11.00-17.00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

 

Уг өдөрлөгийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр оролцох боломжтой бөгөөд хүүхдийн тоглоом, сувинер, ном сэтгүүл, гоёл чимэглэл зэрэг бүхий л бараа бүтээгдэхүүнийг солилцох, худалдах, үнэгүй өгөх, асрамжийн төвүүдэд хандивлах боломжтой юм.   

 

 

Худалдах эд зүйлсийг 500-20000 төгрөгийн ханшаар худалдах бөгөөд эд зүйлсийг угааж цэвэрлэсэн байх шаардлагатай. Өдөрлөг Дүүргийн Засаг даргын Тамгын газрын гадна талбайд болно.