Видео

Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хорооны хамт олон "Бэлэн бай" сургалтын модуль хөтөлбөрийн хүрээнд 134-р сургуулийн 4, 5-р ангийн сурагчдад гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, түүнийг даван туулах чадвар суулгах сургалтыг хийжээ.

Сургалтыг “Дэлхийн зөн” ОУБ-ын Сонгинохайрхан салбарын "Хөгжлийн чиглүүлэгч" О.Бат-Эрдэнэтэй, Р.Одсүрэн нартай хамтран явуулсан бөгөөд хүүхдүүд идэвхитэй хамрагдсан байна.