Видео

Сонгинохайрхан дүүргийн "Тээвэрлэлт үйлчилгээний төв" ОНӨААТҮГ хариуцсан бүсийн хороодын дунд хог хаягдлын үйлчилгээний менежментийг сайжруулах, 2018 онд нийслэлээс зохион байгуулагдсан “Манай хороо-миний гудамж аян”-ы хүрээнд хүрсэн амжилтыг хөгжүүлэх зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 01-нээс 2019 оны 7 дугаар сарын 01 хүртэл 3 сарын хугацаатай “Цэвэр орчин-цэвэр хороо аян” болзолт уралдаан зарлаж, удирдамжийг хороодод хүргүүлээд байна.

Аяны хүрээнд хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлт, үйлчилгээний ажлын чанарыг сайжруулах хүрээнд дүүргийн Засаг даргын тамгын газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хяналтын төрийн бус байгууллага, хороодтойгоо хамтран олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна.