“Манай хороо миний гудамж” аяны хүрээнд 8-р хорооны хамт олон Гүнжийн нүдэн нуур орчимд улиас, бургас, хайлаас зэрэг 2000 орчим мод тарьсан байна. Нийслэлийн захирагчийн ажлын алба, “Тэтгэгч хур” ХХК-ны дэмжлэгтэйгээр хорооны иргэдийн оролцоотойгоор уг ажлыг хэрэгжүүллээ.

1-р хорооллын арын замаас 29-р хороо “Москва” хорооллын араар Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай холбогдох 1.2 км шинэ автозамын ажил үргэлжилж байна.

Газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан 0.3 км хэсэгт ажил хийгдэлгүй хүлээгдэж байсан асуудлыг шийдвэрлэж гэр хороолол дундуурх чулуун замыг барьж байна.

"Манай хороо-Миний гудамж" аяны хүрээнд хороод тохижилт, цэвэрлэгээний ажлыг эрчимтэй хийж байна. Тухайлбал 31-р хорооны хамт олон нийтийн эзэмшлийн гудамж талбай болон уулын энгэр, гуу жалганы хогийг цэвэрлэсэн байна.

Цэвэрлэгээнд тус хорооны болон 9-р хорооны иргэдийн бүлэг, "Улаанбаатар Шинэчлэл" ХХК-нийн иргэдийн бүлэг, жолооч Чинзориг, Нарансамбуу, ачигч Энхбаяр нарын хүмүүс оролцсон байна.

Өнгөрөгч амралтын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр-Хаврын баяр" арга хэмжээ болж өнгөрлөө.

 Уг өдөрлөгт 3-р хорооны "Орчны удирдагч" ТББ, ахмадын зөвлөл болон хүүхдүүдийн төлөөлөл нэгдэж амжилттай оролцсон байна.

 “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд  1-р хорооны иргэдийн санаачлагаар толгойтын 47, 48-р гудамжны жалга дагуух үерийн даланд 20 метр урттай төмөр шуудуу суулгаж, 10 машин уулын хайрга асган, машины гарц болон явган хүний зам гаргах ажлыг "Хангилцаг " компанитай хамтран хийлээ.

Урин дулаан цаг ирж, иргэд зусландаа гарч байгаатай холбогдуулан Баруун салааны эцсээс “Бумбатын рашаан” хүртэлх 1.6 км замыг шороо асган, түрж, тэгшилж 2 талаар нь усны шуудуу хийсэн байна.

Цагдаагийн 2, 3 дугаар хэлтэс, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙ БАЙХ ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨДӨР” өдөрлөгийн арга хэмжээг 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” үйлчилгээний төвийн гадна талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын алба хаагчдаас хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохыг уриалсан уриалгыг иргэдэд хүргэлээ.

Арга хэмжээнд нийт 300 гаруй иргэд, хүүхэд багачууд, төрийн алба хаагчид хамрагдсан.

     Баруун салааны эцсийн буудлаас Бумбатын рашаан хүртэлх 1,6км замыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Төгс ХХК шороо асгаж, түрж, замын хоёр талаар усны шуудуу татах ажлыг 2018-04-29-ний өдрөөс хийж эхэллээ.

Нийгмийн даатгалын хэлтсээс дүүргийн 32 хорооны хэсгийн ахлагч нарт салбарын хууль тогтоомжид орж буй өөрчлөлтүүдийн талаар сургалт зохион байгууллаа.

Тус хэлтсийн дарга Д.Жаргалсайхан сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Иргэдтэй хамгийн ойр ажиллаж байгаа хүмүүс бол хэсгийн ахлагч нар. Тиймээс иргэдийн хамгийн их сонирхдог хууль тогтоомжийн талаар мэдээлэл сайтай байх ёстой. Тиймээс энэ сургалтыг хийж байна” гэж онцолсон юм.

Сургалтаар тэтгэвэр, тэтгэмжийн хууль тогтоомжийн талаар танилцуулгыг тэтгэврийн хяналтын байцаагч А.Эрдэнэчимэг, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар хяналт, шалгалтын байцаагч, Н.Батжаргал нар танилцуулга хийлээ.