Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугардаг. Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс зэрэг байгууллагууд дүүргийн Тамгын газрын байрны өмнө дуут дохиогоор ажиллах дадлага сургуулийг 16.00 цагт зохион байгууллаа.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшигт байнгын бэлэн байх, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах үүднээс Засгийн газрын тогтоолоор жил бүр зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрынхан дадлага сургуульд идэвхитэй оролцож, нийт ажиллагсад хамрагдаж, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллан бэлэн байдлын үзлэг хийж, аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх  дадлага сургууль хийлээ. 

Сонгинохайрхан дүүргийн сурагчид дэлхийн стандарт болсон кемберижийн боловсрол эзэмших боломжтой боллоо. 25-р хороо буюу Зүүн салаанд баригдах 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил өнөөдөр эхэллээ.

Түүнчлэн 26-р хороонд 920 хүүхдийн суудалтай сургууль баригдах бөгөөд эдгээр сургуулиудыг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барих юм. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн хүүхэд багачууд олон улсын стандартад нийцсэн боловсрол эзэмших боломж бүрдэж байна.

 

            Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолын дагуу “Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хориглосон бүсээс мал амьтныг гаргах тухай” төлөвлөгөө боловсруулан хориглосон бүсийн малтай өрхийн дэлгэрэнгүй судалгаа, дүүргийн нутаг дэвсгэрийн малын хорогдол, төллөлт, шилжилт хөдөлгөөний мэдээг ажлын 10 хоног тутамд хороодоос гаргуулан авч мэдээллэж байна.

            Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 21 дүгээр хорооны 335-н гарам, Нарийний хэсэгт хориглосон бүсийн 1-3, 7-10, 20, 22, 24-26, 28 дугаар нийт 13 хорооны 211 өрхийн 5217 толгой малыг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна.

            Үүнд: 1, 2, 7, 8, 9, 22, 24, 28 дугаар хороодын мал бүхий иргэдтэй хороо тус бүр дээр уулзалт зохион байгуулж, албан шаардлага мэдэгдэл, мэдээллийг өгч, малчдад сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргүүлсэн.  

            4-р сарын 1-нээс эхлэн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Газрын алба, хориглосон бүсийн мал бүхий хороодын хамтарсан ажлын хэсэг малчидад сэлгэн суурьших байршлыг зааж өгөх юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/58, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/43 дугаар тушаалаар дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчид болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, тогооч нарт “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал  /GMP, GHP/ нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10:00, 12:00 цагт зохион байгууллаа. Сургалтыг дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатар нээж, үг хэллээ. Сургалтад нийт 178 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл хамрагдлаа.  

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгөөг жигд ханган биелүүлж, өр авлагыг бууруулах, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгох, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч иргэдэд мэргэжлийн түвшинд шуурхай хүргэх зэрэг ажлынхаа дүнгээр ерөнхий газрынхаа хэмжээнд манлайлж шагналт 3-р байранд шалгарлаа.

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл хуралдаж,  2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө,  дүүргийн хэмжээнд 2018-2020 онд хэрэгжүүлэх  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн  баталлаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон орчин цагийн зэвсэгт хүчин үүсэг байгуулагдсаны 97 жилийн ой монгол цэргийн өдрийг 19-р хорооны хамт олон нэгтгэн тэмдэглэн өнгөрүүлжээ.

      Засаг даргын ажлын албаны хамт олон уг өдөр “Сэтгэлийн эгшиглэн” цэнгүүн зохион байгуулж, хорооныхоо 200 гаруй иргэнийг хамруулжээ. Ингэхдээ хүндэт иргэн, бүтээлч гэр бүл, шилдэг залуу гэр бүл, бүтээлч ээж, ачлалт аав, дархан бэр, авьяаслаг гэр бүл гэсэн төрлүүдээр алдаршуулсэн байна.

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтссийн хамтарсан баг  22 дугаар хорооны мал бүхий иргэдэд Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийж, хориглосон бүсээс малаа хугацаанд нь гаргах тухай мэдэгдэл хүргүүллээ.