Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/58, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/43 дугаар тушаалаар дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчид болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, тогооч нарт “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал  /GMP, GHP/ нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10:00, 12:00 цагт зохион байгууллаа. Сургалтыг дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатар нээж, үг хэллээ. Сургалтад нийт 178 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл хамрагдлаа.  

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгөөг жигд ханган биелүүлж, өр авлагыг бууруулах, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгох, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч иргэдэд мэргэжлийн түвшинд шуурхай хүргэх зэрэг ажлынхаа дүнгээр ерөнхий газрынхаа хэмжээнд манлайлж шагналт 3-р байранд шалгарлаа.

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл хуралдаж,  2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө,  дүүргийн хэмжээнд 2018-2020 онд хэрэгжүүлэх  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн  баталлаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон орчин цагийн зэвсэгт хүчин үүсэг байгуулагдсаны 97 жилийн ой монгол цэргийн өдрийг 19-р хорооны хамт олон нэгтгэн тэмдэглэн өнгөрүүлжээ.

      Засаг даргын ажлын албаны хамт олон уг өдөр “Сэтгэлийн эгшиглэн” цэнгүүн зохион байгуулж, хорооныхоо 200 гаруй иргэнийг хамруулжээ. Ингэхдээ хүндэт иргэн, бүтээлч гэр бүл, шилдэг залуу гэр бүл, бүтээлч ээж, ачлалт аав, дархан бэр, авьяаслаг гэр бүл гэсэн төрлүүдээр алдаршуулсэн байна.

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтссийн хамтарсан баг  22 дугаар хорооны мал бүхий иргэдэд Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийж, хориглосон бүсээс малаа хугацаанд нь гаргах тухай мэдэгдэл хүргүүллээ.

Удахгүй болох монгол цэргийн өдрийг тохиолдуулан 3 хорооны Засаг даргын ажлын албанаас хорооныхоо цэргийн алба хааж буй залуусын төлөөллийг гэр бүлийнхэнтэй нь уулзуулсан байна.

Тодруулбал хүндэт харуулын гэгдэх зэвсэгт хүчний 032-р ангид алба хааж буй байлдагч Б.Ариунболд, З.Баттулга, Г.Нямбаяр, зэвсэгт хүчний 029-р ангид алба хааж буй байлдагч Ө.Лхагважанцан нарын 4 цэргийг гэр бүлийнхэнтэй нь уулзуулж, талархал гардуулжээ.

Нийслэлийн Засаг даргын А/17, А/18 захирамжийн дагуу нийслэлийн суурьшлын бүсэд газар өмчлөх ажил үргэлжилж байна. Хэрвээ та газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, ямар нэгэн зөрчилгүй бол газраа өмчлөх боломжтой. Харин суурьшлын бүсийн гадна байрлаж байгаа бол шинээр газар олгохгүй байна.

“Содон” хороолол “Ханын материал”-ын эцэс гэх мэт олны хөл ихтэй газрууд 6-р хорооны нутаг дэвсгэрт ордог. Тэгвэл тус хорооны Засаг даргын ажлын албаны хамт олон хорооныхоо аж ахуй нэгжүүдтэй хамтарч камержуулалтын ажлыг хийжээ.

Тодруулбал “Содон” хроооллын автобусны буудал болон “Ханын материал”-ын эцсийн буудал дээр хяналтын камер байрлуулсан байна. Уг ажил нийтийн эзэмшлийн зам талбайг камержуулах ажлынх нь эхлэл бөгөөд ингэснээр гэмт хэрэг зөрчлийн тоо буурна гэж үзэж байгаа аж.   

Дүүргийн 7-р хорооны Засаг дарга 67-р сургуулийн сурагчдын дунд “Гэр бүлийн хүчирхийлэл бидний эргэн тойронд” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа.

Уралдаан энэ сарын 1-ний өдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Тус уралдаанд 67-р сургуулийн 6б ангийн сурагч Б.Нямхүү 3-р байр,  6б ангийн сурагч А.Есөнбаатар 2-р байр эзэлсэн бол тэргүүн байрыг 8в ангийн сурагч н.Хурц-Од эзэлсэн байна.

Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болон зохиогддог цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний 013 дугаар ангид зохион байгуулагдлаа.