Видео

Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс дүүргийн иргэн залуучууддаа нэгэн боломжийг олгож байна. Тодруулбал ЕБС-ийн 9-р анги төгссөн болон сургуулиас завсардсан мөн хөгжлийн бэрхшээлтэй 25 хүртлэх насны Сонгинохайрхан дүүргийн иргэн залуучуудыг "Амьдрах ухаан" академийн дэргэдэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тогооч, нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтан, оёмол бүтээгдэхүүний оёдолчин гэх мэт мэргэжлээр үнэ төлбөргүй суралцах боломжийг олгож байгаа аж.

14-р хорооны Засаг дарга Х.Эрдэнэтуяагийн урилгаар Пүкүока Их сургуулийн шигшээ багийн тамирчин Такахиро Такэбэ болон Монголын залуу бэйсболлчдын холбооны ерөнхийлөгч А.Ариунболд нар дүүргийн Засаг даргын Төсөл хөтөлбөр, Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагаа хариуцсан орлогч дарга Л.Оргилтой уулзлаа.

Уулзалтаар Сонгинохайрхан дүүрэгт бэйсболлын баг байгуулах цаашид энэ спортын хөгжлийн төлөө дүүргийн удирдлагуудтай хамтарч дүүргийн баг тамирчдын чадварыг сайжруулах чиглэлээр ажиллахаар боллоо.  

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо буюу “Жаргалант” тосгонд өнгөрөгч 7 сарын 25-ны өдөр хүчтэй аадар борооны улмаас үер бууж нэг том хүн хоёр бага насны хүүхэд амь эрсдсэн.

Үерт амиа алдсан эмэгтэйн хүү Гантулгад НАМЗХ-ны залуус тусламж үзүүлж хичээлийн шинэ жилийг угтан иж бүрэн хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас болон өвлийн хувцас зэргийг бэлэглэлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийг 9-р хороо амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг тус хорооны Засаг дарга Л.Бямбадорж удирдан явуулсан бөгөөд иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, саналыг нь авсан байна.

Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо буюу Тахилтад шинэ ус түгээх байр ашиглалтад орлоо. Ингэснээр иргэд ундны цэвэр усаа ойроос авах, мөн эрүүл баталгаатай ус хэрэглэх нөхцөл боломжоор хангагдаж байна.

2017.08.22-нд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийг 3-р хороо амжилттай зохион байгуулжээ. Хэлэлцүүлгийг тус хорооны Засаг дарга Б.Соёл-Эрдэнэ удирдан явуулсан бөгөөд иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, саналыг нь авсан байна.

 

     Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн танилцуулгыг улс орон даяар явуулж байгаа билээ. Үүний хүрээнд дүүргийн 32 хорооны иргэдтэй уулзалт хийж байгаа юм. Өнөөдөр дүүргийн 5 дугаар хорооны иргэдтэй ЗДТГ-ын Хууль зүйн тасгийн дарга Б.Мөнгөншагай уулзаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн танилцуулга хийлээ.  

     16-р хорооны хамт олон хорооныхоо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтарч 26-р байрны баруун талын авто зогсоолыг бүрэн шинэчиллээ. Мөн 113-р цэцэрлэгийн зүүн талын явган хүний замыг засварлаж дууссан байна.

     Хар хорин захын гүүрний шатны хажууд байрлах 20 авто машины зогсоолыг “Номин” түц болон 1000 бараа байгууллагуудтай хамтран засчээ. Хорооны тохижилтыг аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран хийж байгаад иргэд талархалтай байгаа юм.  

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойт 93 дугаар гудамжинд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 80м урт явган хүний зам шинээр тавилаа. Өглөө оройдоо хөл хөдөлгөөн ихтэй байдаг гудамжаар иргэд аюулгүй зорчих боломж бүрдлээ.