Дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж Сонгинохайрхан дүүргийн хамт олон өнгөрөгч амралтын өдрийг дүүргийн Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс албад, хороодын төрийн албан хаагчдынхаа гэр бүлийн дунд “Гэр бүлийн үнэ цэн” өдөрлөг зохион байгууллаа.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгуулсан уг арга хэмжээнд 200 гаруй төрийн албан хаагчид гэр бүлийнхэнтэйгээ хамрагдаж, нэг өдрийг агаарт гэр бүлээрээ өнгөрүүлж, хөгжөөнт тэмцээн, уралдаанаар өрсөлдсөн юм.

 Багачууд “Найрамдлын тойрог” өртөөчилсөн аялалаар олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслантай танилцаж, аав, ээжийнхээ хамт тэмцээн уралдаанд оролцож, “Гэр бүлийн үнэ цэн” илтгэл сонссон үр өгөөжтэй өдөрлөг боллоо.

Түүнчлэн тэмцээнд амжилттай оролцсон гэр бүлүүд “Alton брэндийн бүтээгдэхүүнүүдээр шагнуулсан бөгөөд тэргүүн байрт аж ахуйн тасгийн үйлчлэгч Т.Наранцэцэгийн гэр бүл орж, “Alton брэндийн унадаг дугуйн эзэн болсон юм.

Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд бүртгэлтэй болон бүртгэлтэй нийт 1600 гаруй өндөр настан байдаг гэсэн судалгаа бий. Ахмадууд олонтой учраас сэргээн засах эмчилгээ болон  массажинд орох гэж хүлээх, дугаарлах зэрэг хүндрэл гардаг байна.

Үүнийг шийдвэрлэх үүднээс тус хорооноос сонгогдсон дүүргийн төлөөлөгч буюу тус хорооны Засаг дарга Э.Ууганцэцэг 2019 оны дүүргийн төсөвт 10 сая төгрөг суулган иргэдийн хурлаар батлуулж, ахмадуудад нэн шаардлагатай эрүүл мэндэд тустай хаш чулуун ор, массажны сандал зэрэг тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн байна.

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Баярсайхан өөрийн сонгогдсон хорооноосоо шилдэг гэр бүл шалгаруулж, "Алтан ургийн үргэлжлэл" өргөмжлөлөөр шагнаж, хүндэтгэл үзүүлсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн “Тээвэрлэлт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ 2019 оны 05-р сарын 06-ний өдөр 22-р хороонд байрлах 122-р сургуулийн дунд ангийн сурагчдад “Хотын соёл хүүхэд биднээс” уриан дор сургалт явууллаа.

Сургалтын үеэр мөн Хог хаягдлын тухай хууль сурталчлан тараах материал тараасан ба гар зургын уралдааны удирдамжыг хүүхэд багачуудад танилцуулав.

           СХД-ийн хороодын нийгмийн ажилтнууд хамтран ахмад настан, хүүхэд багачуудад тус дэм болох зорилго бүхий LIKE төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн хүрээнд: 5-р сарын 1-ний өдөр "Амхад насны үндэсний төв"-д амьдарч буй ахмадуудад зориулан "Бид танд хайртай" арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр ахмадуудын харааг шалгах, үс засах үйлчилгээ үзүүлснээс гадна 2 сая гаруй төгрөгийн эд материал хүлээлгэн өгч, урлагийн мэндчилгээ дэвшүүлэх, ахмадуудтай халуун дулаан яриа өрнүүлж тэдний санаа бодлыг сонсох, мөн өөрийн дүүргийн харьяалалтай 40 орчим ахмадуудад гарын бэлэг гардуулж 1 өдрийг хамтдаа өнгөрүүллээ.  

Сонгинохайрхан дүүрэг энэ жил Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар ЕБС төгсөгчдийн ЭЕШ-ын оноог ахиулах зорилгоор “UP төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Тэгвэл уг төслийг хүрээнд 67-р сургуулийн хамт олон “Монгол газар” ХХК-ны дэмжлэгтэйгээр ЭЕШ-д бэлдэж буй сурагчиддаа илүү тухтай орчин бүрдүүлэх зорилгоор ЭЕШ-д бэлтгэх танхим байгуулсан байна.

 

Сонгинохайрхан дүүргийн 16-р хороонд байрлах 113-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил эхэллээ. Уг цэцэрлэгт 16, 23, 29, 30-р хорооны нийт 565 хүүхэд хамрагдан суралцдаг.

Тус цэцэрлэгийн өргөтгөл баригдаж буй 16-р хороо цэцэрлэгийн насны 555 хүүхэдтэй бөгөөд өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор цэцэрлэгт хамрагдалт  100 хувьд хүрэх юм.

Тус цэцэрлэгт дан ганц 16-р хорооны хүүхдүүд төдийгүй бусад 3 хорооны хүүхдүүд ч мөн төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байна. Өргөтгөлийн ажлыг “Инжхами” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө буюу ирэх 8-р сарын 15-ны дотор хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сайн цаас" ХХК-ны хамт олон өөрсдийн хөрөнгөөр 228-р цэцэрлэгийн "Ахлах А" бүлгийн угаалгын өрөөг тохижууллаа. Угаалтуурын гаднах  тавцанг ус нэвтэрдэггүй хамгаалалттай хавтангаар хийж, цаашид бусад анги танхимыг тохижуулах ажлыг эхлүүллээ.

Энэхүү ажилд 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг хамтран ажиллахыг мөн уриалсан байна.

       Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 04 дүгээр сарын 24-26-ны хооронд зохион байгуулах гэж байна.