НҮБ-ын Хабитатаас Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхийг бэхжүүлэх төсөлд Сонгинохайрхан дүүргийн 3 хороо хамрагдаж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 7 хороонд уг төсөл хэрэгжих бол манай дүүргийн 7, 24, 25 гэсэн үер усны аюулд өртөх эрсдэл өндөртэй хороод багтаж байгаа юм.

            Төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, үер усны аюул, эрсдлээс хамгаалсан үерийн далан суваг барих ажил хийгдэх бөгөөд үерийн аюулд тэсвэртэй ариун цэврийн байгууламжийг мөн барьж байгуулам юм байна.

“Нэг зүрх-Нэг нийслэл” аяныг  зарласантай холбогдуулан  Сонгинохайрхан  дүүргийн 1 дүгээр хорооны зүгээс 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл тусламж шаардлагатай  айл өрхүүдийн судалгааг гаргаж 16 хэсэг тус бүрээс нэг нэг  өрхийг сонгон  дэмжлэг үзүүллээ.  Үүнд:

Ø  өрх толгойлсон эмэгтэй-6

Ø  хөгжлийн бэрхшээлтэй-5

Ø  нэн ядуу-5

Нийт 16 өрхийн 67 иргэнд  367.000 төгрөгийн хувцас, эд материал, хоол хүнсний  дэмжлэг үзүүллээ. 

Уг хандивын арга хэмжээнд  тус хорооны Засаг дарга Б.Болд, төрийн  албан хаагч-5,  хэсгийн ахлагч-16, иргэний танхим-2 “Буянт-манал” өрхийн эмнэлгийн хамт олон оролцон зохион байгууллаа. 

Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны хамт олон дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг тохиолдуулан хорооны “Ээлтэй” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран цээжний зураг авдаг дижитал аппаратаар хорооны зорилтот бүлгийн 94 иргэнийг хамрууллаа.

Сонгинохайрхан дүүргийн "Тээвэрлэлт үйлчилгээний төв"-ийн Иргэдийн бүлэг нь өнгөрөгч амралтын өдрүүдэд 2-р хорооны 9, 10, 11, 13-р хэсэг 67-р гудамжны жалга болон нийтийн эзэмшлийн нийт 6500 м.кв талбайн хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны хамт олон нутаг дэвсгэрийнхээ хүрээнд хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн хэлтсийн албатай хамтран ажиллаж байна.

Талууд хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг хийж, “Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлан ажиллахаар болжээ.

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн “Явган эргүүлийн баг” аяны хүрээнд явган эргүүлийн 3 чиглэлд 17 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч ажиллан 2019.02.13-ний өдөр гэрээсээ сураггүй алга болоод эрэн сурвалжлагдаж байсан иргэн Ч-г эргүүлийн баг олж хэсгийн байцаагчид хүлээлгэн өгчээ.

МУЗН-ийн Эрүүл мэнд нийгмийн халамжийн хөтөлбөрөөс "Хүүхэд залуучуудын төв"-д "Агаарын бохирдол, томуу, томуу төст өвчний дэгдэлтэнд хариу арга хэмжээ авах" сайн дурын идэвхтэн бэлтгэх 2 өдрийн сургалтыг зохион байгуулжээ.

Уг сургалтад дүүргийн Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтэн, Залуучуудын улаан загалмайн клубын гишүүд оролцсон байна.

"Тээвэрлэлт үйлчилгээний төв" ОНӨААТҮГ-н Иргэдийн бүлэг нь 2019 оны 2-р сарын 23, 24-ний өдрүүдэд 20-р хорооны Хуучин цэргийн хотхоны хойд талын жалга, Шинэ цэргийн хотхон, Хуучин цэргийн хотхоны задгай, Нефть бааз, 13-н давхар ойр орчим ба нийтийн эзэмшлийн нийт 9000 м.кв талбайн хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны хамт олон “Явган эргүүл 2" аяны хүрээнд “Гэмт хэрэг зөрчилгүй Амар тайван хороо "Хамтын хүч-Аюулгүй орчин” сэдэвт нөлөөлөл эргүүлийн арга хэмжээ зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийт 400 гаруй иргэн, аж ахуй нэгж идэвхитэй оролцсон байна.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн Ч.Баяржаргал даргатай Хэрэг бүртгэх тасаг ЦЕГ-аас дүүргүүдийн хэрэг бүртгэх тасгуудын Хэрэг бүртгэх тасгийн дарга, ахлах мөрдөгч, мөрдөгч нарын дунд зохион байгуулсан “Хуульч ажиллагаа” хууль эрх зүйн мэдлэг сорих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шинэ санаа, санаачилга нэвтрүүлэх тэмцээнд амжилттай оролцож “Тэргүүн байр” эзэллээ.