Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс өнөөдөр 1-р хорооны худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, салбарын шинэ журмуудын талаар танилцууллаа.

Тодруулбал худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж, ахуй нэгжүүдийн дунд "Худалдаа, үйлчилгээний салбарын орчин үеийн чиг хандлага" Монгол улсын засгийн газрын 98-р тогтоолоор батлагдсан "Aгаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр" мөн нэг удаагийн нийлэг хальсан уутыг хэрэглээнд хориглох зэргээр сургалт зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үйлдэгдсэн гэмт хэргийг шуурхай илрүүлэх, иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийг түргэн шуурхай шалгаж шийдвэрлэхэд ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Эргүүл хамгаалалтын газрын алба хаагчид 18:00-02:00 цагийн хороонд ажиллаж эхэллээ.

            3-р хорооны нутаг дэвсгэр дэх бага нарангийн 22-34 хүртлэх жалга, булагтай жалга, бага нарангийн 19-21-р гудамж, бага нарангийн 19, 45-ын дундах жалга, 13-р гудамжны дундах жалга, 15, 16, 27, 28-р гудамжны завсрын жалга 2, 3-р хороодын дундах жалга, нефть-Бадамжунайн гүүр хүртлэх 3, 4-р хорооны дундах жалганы хур хог хаягдлыг иргэдийн бүлэг цэвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хорооны хамт олон "Бэлэн бай" сургалтын модуль хөтөлбөрийн хүрээнд 134-р сургуулийн 4, 5-р ангийн сурагчдад гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, түүнийг даван туулах чадвар суулгах сургалтыг хийжээ.

Сургалтыг “Дэлхийн зөн” ОУБ-ын Сонгинохайрхан салбарын "Хөгжлийн чиглүүлэгч" О.Бат-Эрдэнэтэй, Р.Одсүрэн нартай хамтран явуулсан бөгөөд хүүхдүүд идэвхитэй хамрагдсан байна.

Хүүхэд багачуудын авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан олон төрлийн дугуйлангуудыг хороодын иргэний танхимд хичээллүүлэх гэж байна.

         Бүтэн жилийн турш үнэ төлбөргүй хичээллэх уг дугуйланд 6-аас дээш насны хүүдүүдийг бүртгэх бөгөөд маргааш 09.00-12.00 цагийн хооронд хороодын иргэний танхимд бүртгэх юм.  

Монголын хүүхдийн ордон

1.Морин хуур

2.Бишгүүр

3.Лимбэ

4.Драм

5.Дуулаач

6.Бүжиг

Монголын хүүхдийн урлан бүтээх төв

1.Уранзураг

2.Хайчилбар

3.Телеграф

4. Хувцас дизайн

5.Монгол уран бичлэг

6. Уран дархан

1. Хорио цээрийн дэглэм тогтооно.

2. Хорио цээр тогтоосон бүсэд эргүүл пост гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг байгуулах ажлыг зохион байгуулна.

3. Тухайн аж ахуйгаас гахай, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гаргах, худалдан борлуулах, мал, амьтан, хүн, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглоно.

4.  Өвчтэй болон сэжигтэй бүх гахайг устгаж, булшлах, ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

5. Өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх арга хэмжээг авна.

6. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгийн гахайг вакцинжуулах, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

7. Голомтын бүсээс мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглоно.

8. Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна.  

-Аливаа хийн төхөөрмжийг мэргэжлийн байгууллагын зааварчлагагүйгээр холболт хийж ашиглах

-Хийн тулган дээр болон түүний ойролцоо амархан шатах зүйлс тавих

-Хийн төхөөрөмжийг төмөр болон бусад хатуу зүйлээр цохих, хийн баллоны хаалтыг зориулалтын бус багажаар эргүүлэх

-Хийн төөхөрөмж дээр хүнд юм тавих, хийн тулгэн дээр хэтэрхий удаан хугацаагаар юм буцалгах

-Хийн тоног төхөөрөмжийн асаагуурын асаагаагүй байхдаа хийн баллоны хаалтыг онгойлгох.

-Хийн тулган дээрх торыг авч савыг буцалгагч дээр шууд тавих.

-Хийн төхөөрөмжийг ажиллаж байх үед хараа хяналтгүй орхих.

-Хийн төхөөрөмжтэй унтах, асаалттай плиткийг хяналтгүй орхих, хийн плиткийг өрөө халаах зорилгоор хэрэглэх.

-Хийн төхөөрөмжийг хэрэглэгч өөрөө дур мэдэн засах, угсрах, сольж холбох, зөөж байрлуулах.

-Мэргэжлийн байгууллагын зааварчлагагүйгээр хоосон баллоныг хийтэй баллоноор сольж холбох.

-Агааржуулах төхөөрөмгүй, цонх нь хаалттай, агаагжуулагч нь ажиллахгүй үед хийн төхөөрөмжийг ашиглах, суурилуулах.

-Хийн алдагдал, тоног төхөөрөмжийн гэмтлийг илрүүлэхэд гал ашиглах.

-Хийтэй баллоныг сольж залгах үед тамхи татах, ил гал гаргах.

-Хийтэй болон хоосон баллоныг нийтийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэхийг тус тус хатуу хориглоно.

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монгол улсын хүүхэлдэйн театр хамтран Нийслэлийн 9 дүүргийн 25 цэцэрлэгийн дунд зохион байгуулсан "Бид хүүхэлдэйчид" хуруун хүүхэлдэйн жүжгийн уралдаанд Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэг амжилттай оролцож. "ТЭРГҮҮН" байр эзэлжээ.

Дүүргийн онцгой комисс өнөөдөр Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн дарга, Замын цагдаагийн хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, Эрүүл мэндийн төвийн дарга, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасгийн дарга, Хуулийн тасгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 4-р хуралдаанаа хийлээ.

Сонгинохайрхан дүүрэг 2018 онд амжилт гаргасан салбар бүрийн манлайлагч шилдгүүдээ тодрууллаа. Дүүргийн 2018 оны тэргүүний сурагчаар “Ирээдүй” цогцолбор 1-р бага сургуулийн сурагч З.Аргабилэг, шилдэг оюутнаар МУИС-ийн оюутан Б.Пүрэвсүрэн, шилдэг тамирчнаар дүүргийн дугуйн шигшээгийн тамирчин Б.Амартүвшин, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний тэргүүний алба хаагчаар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч З.Наранцэцэг нар шалгарлаа.