Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хорооны хамт олон угтан ирж буй шинэ жилийн баярыг тохиолдуулан “Santa challenge” аяныг амжилттай өрнүүллээ. Уг аяны хүрээнд өнөөдөр дүүргийн 32 хорооны зорилтот бүлгийн 310 хүүхдэд бэлэг гардууллаа.

           Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны 29-р гудамж, 0119-р ангийн 4-р гудамж, Далангийн 1-р гудамжны нийт 48200м2 талбай усанд автаж, аюулд өртөөд байна.

            Тус хэсэгт 45 айл оршин сууж байгаа бөгөөд бүгд усанд автаж, хашаа байшин, гэр, эд хогшлоо мөсөнд автуулаад байна. Үүнээс 20 өрх гэрт, байшинд 14 өрх байна. Хүн амын байдлаар авч үзвэл нийт 133 хүнээс 17 ахмад настан, 49 хүүхэд, бусад насны 67 иргэн байна.           

Тэдгээр айлуудын хүсэлтийг харгалзан үзэж, Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс хамтран 11 айлыг өөр байршилд нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 34 айл үлдсэн хэвээр байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын нэрэмжит "Багшийн алдар"-2018 спорт наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд спортын 2 төрлөөр зохион байгуулагдлаа.

Тэмцээнд сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд 20 сургуулийн 140 багш, волейболын эмэгтэй төрөлд 22 сургуулийн 176 багш нар хамрагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Д.Сумъяабазарын зөвлөх Ж.Одбаяр, н.Чандман, СХД-ийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ Биеийн тамир спорт хорооны дарга Ц.Ганхүү нар болон бусад төлөөлөгчид оролцлоо.

Сагсан бөмбөгийн төрөлд:

1-р байрт Ц.Даваадоо захиралтай 42-р сургууль

2-р байрт н.Туулсайхан захиралтай 12-р сургууль

3-р байрт Г.Чимгээ захиралтай 105-р сургууль

Волейболын төрөлд:

1-р байрт Г.Цагаанцоож захиралтай Ирээдүй цогцолбор сургууль

2-р байрт н.Туулсайхан захиралтай 12-р сургууль

3-р байрт Х.Баяржаргал захиралтай 76-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарч, эрэгтэй сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор 12-р сургууийн багш Ж.Энхбаатар, волейболын эмэгтэй шилдэг тоглогчоор 76-р сургууийн багш Д.Мөнхнасан шалгарлаа.

Хүйтэн сэрүүний улирал эхэлж, утаа хэвийн хэмжээнээс хэдийнэ даваад буй билээ. Сонгинохайрханчууд Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачлагаар 2016 онд “Энгийн дадлаар Эрүүл амьсгалцгаая” аяныг өрнүүлж, байж болох хамгийн энгийн аргаар өөрсдийгөө утаанаас хамгаалж суръя, амны хаалт хэрэглэж хэвшье гэдэг уриалгыг гаргасан билээ.

Тэгвэл 22-р хорооны Засаг дарга М.Тэмүгэ “CUMINS” ххк-тай хамтран хорооныхоо 244, 188-р цэцэрлэгийн багачуудад 1500 ширхэг утааны эсрэг амны хаалт бэлэглэжээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хамтарсан багийг чадваржуулах 2 сарын аян өчигдөр өндөрлөж, шилдгүүдийг шалгарууллаа. 2018 оны шилдгийн шилдэг хамтарсан багаар Г.Оюунчимэг даргатай 7-р хороо, "Толгойт бүс"-ийн шилдгээр Б.Соёл-Эрдэнэ даргатай 3-р хороо, "Төвийн бүс"-ийн шилдгээр З.Батдэлгэр даргатай 27-р хороо, "Баянхошуу бүс"-ийн шилдгээр Б.Хишигт даргатай 10-р хороо, "Өнөр бүс"-ийн шилдгээр Г.Бадамцэцэг даргатай 31-р хорооны хамтарсан багууд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын батламжаа гардаж авлаа.

Мөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс шилдэг албан хаагчдыг шалгаруулсан бөгөөд "Шилдэг Засаг дарга"-аар 26-р хорооны Засаг дарга Э.Ууганцэцэг, "Шилдэг нийгмийн ажилтан"-аар 19-р хорооны нийгмийн ажилтан С.Алдармаа, Шилдэг сургуулийн нийгмийн ажилтнаар 62-р сургуулийн нийгмийн ажилтан Саруултуяа, Шилдэг хэсгийн байцаагчаар 3-р хорооны байцаагч Г.Гантүвшин нар тус тус шалгарсан юм.

Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүртээмжтэй орчин загвар дүүрэг” аяны хүрээнд 1, 22 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд Бид хамтдаа өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд тулгамдаж буй асуудал, төрийн байгууллагын зүгээс үзүүлж буй үйлчилгээний талаар мэдээлэл хийж, эрүүл мэндийн үнэгүй үзлэг оношилгоо хийх зэрэг үйлчилгээ үзүүлж халуун дулаан яриа өрнүүлэн нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

     Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүүргийн цэргийн штаб 2018 онд хэрхэн хэрэгжүүлсэн талаар шалган туслах ажил эхэллээ. 

 

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/945 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/530 захирамжаар агаарын бохирдлын эх үүсвэрийн буюу яндангийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн ажлыг гэр хорооллын 23 хороонд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эхлүүлэн ажиллаж байна. 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 23 хорооны 11762 өрх тоологдоод байна.

Бага насны хүүхдийг ахуйн осол гэмтэл болон түлэгдэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх, түлэгдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах, хэрхэн анхны тусламж үзүүлэх тухай мэдлэгтэй сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа.

Сургалтад 1-12-р хороодын болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийгмийн ажилтнууд хамрагдаж, хүүхдийн осол гэмтэл, өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээ, түлэгдэлтийн ерөнхий ойлголт, ангилал, гэр орны аюулгүй байдал, эрсдэлийг хэрхэн арилгах вэ зэрэг сэдвээр мэргэжлийнхний заавар зөвлөгөөг сонсож, сургагч багш боллоо.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран “Төрийн үйлчилгээний мэдээллийн өдөрлөг”, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах “Борлуулалтын өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан хэл ярианы болон, сонсголын бэрхшээлтэй иргэдэд, төр засгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, төрийн үйлчилгээг дохионы хэлмэрчээр

Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, ХХҮХ-ийн дарга Б.Мөнхбаяр нар үг хэлж, дүүргийн хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд чиглэсэн хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээг товч танилцууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан, төсөл хэрэгжүүлэгч 35 иргэн, Нийгмийн халамжийн тухай хуулийн Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлгийн төсөлд хамрагдаж, санхүүгийн дэмжлэг авсан 10 бүлгийн иргэд, өөртөө ажлын байр бий болгосон, бичил бизнес эрхлэгч зэрэг хөгжлийн бэрхшээлтэй нийт 140 гаруй иргэн хамрагдлаа.