Видео

     Дүүргийн Архивын тасгаас Нийслэлийн архивын газартай хамтран Цахим нөхөн бүрдүүлэлт, арга зүй сэдэвт сургалтыг Ирээдүй цогцолбор сургуулийн Багш хөгжлийн төвд зохион байгуулав.Сургалтад дүүргийн 120 гаруй байгууллагын архив,албан хэрэг хөтлөлтийн ажилтнууд оролцож захирамжлалын баримтын цахим нөхөн бүрдүүлэлт, албан хэрэг хөтлөлтийн явцад тоон гарын үсэг ашиглах талаар сургалт авч сонирхсон асуултаа чөлөөтэй тавьж харилцан ярилцсан нь үр дүнтэй боллоо. Сургалтад  Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар оролцож үүрэг,чиглэл өгч Цахим нөхөн бүрдүүлэлтээ амжилттай хийсэн байгууллагуудад Батламж гардуулав.

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид

Энд дарж үзнэ үү

"Бизнесийг хөгжүүлэх санхүүжилтийн боломж” нээлттэй өдөрлөг 2020.09.18-нд Баянхошуу бизнес инкубатор төвд болно. Энэ үеэр бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд одоо хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд болон төрийн байгууллагаас үзүүлж байгаа дэмжлэгийн үйл ажиллагаануудад хэрхэн хамрагдах тухай мэдээллийг нэг дороос бодит шууд эх сурвалжаас нь авах боломжтой юм. Энэхүү арга хэмжээг бизнесээ хөгжүүлэхээр санхүүгийн боломж хайж байгаа иргэдэд зориулан зохион байгуулж байгаа юм.
Хэзээ: 2020.09.18
Хаана: Сонгинохайрхан дүүрэг, 8 хороо, Баянцагааны 10 дугаар гудамж, Баянхошуу бизнес инкубатор төв
Хамтран зохион байгуулагч: Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэ, Инновацын газар, GIZ ЭТИС хөтөлбөр, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл, Азийн сан, “Хөгжлийн шийдэл” ТББ.
Оролцогч байгууллагууд: -Нийслэлийн Шинжлэх ухаан, Үйлдвэрлэл инновацын газар -Азийн хөгжлийн банкны жижиг дунд бизнесийн санхүүжилтийн төслүүд -Төрийн банк -Голомт банк -Хаан банк -Хас банк -Худалдаа хөгжлийн банк //KFW төслийн зээл/ -GIZ-ийн бизнесийн инноваци хөгжлийн төв -ЖДҮ-г дэмжих BEST хөтөлбөр -СХД-ийн ЖДҮ-ийн газар -Азийн сан /Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв/ -Худалдаа аж үйлдвэрийн танхим

Эх орныхоо даалгаврыг биелүүлэхийн төлөө хүнд хэцүүг даван туулж, түүхэн ялалтаар Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан 1945 оны дайнд орсон ахмад  дайчдаа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

“Монгол Экологи Төв” ТББ, Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус хамтран “Монгол орны тогтвортой хөгжлийг дэмжихэд залуусыг татан оролцуулах, ур чадварыг хөгжүүлэх”  хөтөлбөрийн хүрээнд байгаль хамгааллын чиглэлээр “Сурагчийн хөгжлийг дэмжих танхим”  тохижуулж 2020 оны 09 сарын 08-ны  өдөр нээлтээ хийлээ.Сурагчийн хөгжлийг дэмжих танхим байгуулагдсанаар:

Ø             Байгаль орчныг хамгаалах, байгаль орчны манлайлагчдыг бэлтгэх

Ø             Өсвөр үеийнхний хичэлээс гадуурх сургалтын үйл ажиллагааг дэмжих

Ø             Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх

Ø             Сурагчдын байгаль орчин, эх орноо хайрлах сэтгэлгээг хөгжүүлэх

 Т        Тэдний хөдөлмөрч чадварыг сайжруулах давуу талтай.

 Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улс дахь Европын холбооны төлөөлөгчийн газрын хамтын ажиллагаа хариуцсан орлогч дарга Пиэрэ Ив Пукас, Монгол улс дахь Францын элчин сайдын яамны эрчим хүчний атташе Анук Деана, “Монгол экологи төв” ТББ–ын гүйцэтгэх захирал Ё.Бадрал, ерөнхий менежер Г.Чимгээ, хөтөлбөрийн зохицуулагч Ц.Орхон, график дизайнер Т.Амар, СХД–ийн 18 дугаар хорооны Засаг дарга Д.Энхжаргал, ахмад багш Ж.Батхүү, Ю.Галсан болон багш, сурагчдын төлөөлөл оролцлоо. Сургуулийн захирал М.Туулсайхан, “Монгол экологи төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Ё.Бадрал нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

 Дүүргийн Засаг даргын 2018 оны А/311 дүгээр захирамжаар дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, орчин нөхцлийг сайжруулах хууль тогтоомж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дүүргийн орон тооны бус зөвлөл нь байгуулагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дүүргийн орон тооны бус салбар зөвлөлийн  хурлаар салбар бүр хийгдсэн ажлуудаа танилцуулж,  цаашид хийх ажлуудынхаа саналуудыг ярилцлаа.

СХДЗДТГ, “Дэлхийн зөн монгол” ОУБ хамтран 2000 оноос хэрэгжүүлсэн Баянхошуу орон нутгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгийн баяр боллоо. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 140 мянга гаруй иргэн тус хөтөлбөрийн Хүүхэд хамгаалал, Гамшгийн менежмент болон яаралтай тусламж, Орон нутгийн оролцоо ба хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр, Ус, орчны эрүүл ахуй болон Нөлөөллийн төслөөс шууд үр шим хүртжээ. Үүнд Сонгинохайрхан дүүргийн 8 хороо, 5 сургууль, 9 цэцэрлэг, 15 хувийн хэвшил, 8500 өрх, 15 мянган эцэг эх, 25 мянган хүүхэд, 150 сайн дурынхан хамрагдсан байна. Хөтөлбөрийн үр шимийг хүртсэн иргэдийн төлөөллийн хэлснээр “Анх 2000 онд 5 настай байхдаа “Дэлхийн зөн байгууллагын ХИТХ-т хамрагдаж, Герман улсад суух нэгэн гэр бүлийн хайр ивээлийг хүртэж, тэдний ивээн тэтгэдэг монгол охин болсон. Жаахан охин байхаас минь л тэд надад үргэлж захидал бичиж, өөрсдийн амьдардаг газрын сонин сайхан, онцлог болон гэр бүлийнхээ талаар хуваалцдаг байсан. Тэд 20 жилийн турш намайг дэмжиж ирсэн. 6 жилийн их сургуулийн минь төлбөрийг төлж, өнөөдрийн намайг бий болгосон. Одоо би хүний их эмч. Мөн өөрөө Дэлхийн зөн монголын хэрэгжүүлж байгаа Дотоодын хүүхэд ивээн тэтгэлэг хөтөлбөрийн ивээн тэтгэгч гэжээ. 20 жилийн турш тогтвортой үргэлжилсэн хөтөлбөрийн үр шимийг хүртсэн иргэд сэтгэл хангалуун байж, уг хөтөлбөртэй хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүс сайн туршлага авч үлдэж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр онцолж байлаа. 

 Бидний ирээдүй болсон өсвөр насныхны нөхөн үржихүй, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал томчууд бидний анзааргагүй байдал, дэмжлэг дутсанаас нийгмийн эмзэг асуудал болоод байна. 10 жилийн дараах Монгол Улсад эрүүл нийгэм, эрүүл иргэн бэлтгэхийн тулд өнөөдөр анхаарах ёстой энэ асуудалд “Оюу толгой” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд анхаарал хандуулж ажиллахаар болжээ. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 15 сургууль дээр шат дараалалтайгаар;

-Нөхөн үржихүйн боловсрол олгох

-Сэтгэл зүйч ажиллуулах

-Сэтгэл зүйн кабинет тохижуулах ажлыг хийж гүйцэтгэхээр боллоо. Энэ ажилд мөн иргэний нийгмийн төлөөлөл болж мэргэжлийн төрийн бус байгууллагууд хамтран ажиллах юм. Нийгмийн хэрэгцээнд нийцсэн энэ ажлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн миний бие дэмжин, хамтран ажиллах болно. Төсөл эхний ээлжид манай дүүргийн 65, 67, 105, 107, 76 сургууль дээр хэрэгжинэ. Энэ ажил амжилттай, тогтвортой хэрэгжиж цаашид жишиг болон улс даяар түгэх зорилтыг оролцогч талууд зорилго болгож байна.

“Цэнгэг агаар-Цэлмэг тэнгэр” өдөрлөг нээлтээ хийлээ. Тус өдөрлөгөөр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд эко зээл, байгаль орчинд ээлтэй халаалт, дулаалгын материалыг иргэдэд сурталчлах үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлж байна. Иргэд энэ үеэр байшин, гэр сууцныхаа дулаан алдагдлыг хэрхэн хэмжих, материал сонголт, мөн байгаль орчинд ээлтэй халаагуур, эрчим хүчинд ээлтэй технологиудын талаар мэдээллийг нэг дороос авах юм. Мөн таалагдсан бүтээгдэхүүнээ 30 сар хүртэлх хугацаатай жилийн 8 хувийн хүүтэйгээр газар дээр нь шийдвэрлүүлж авах боломжтой. Уг арга хэмжээ Сонгинохайрхан дүүргийн “Баянхошуу” дэд төвд долоо хоногийн турш үргэлжилнэ. Өвлийг өнтэй, тохь духтай давахын тулд арга хэмжээнд идэвхтэй оролцож, мэдээлэл авахыг сонгинохайрханчууддаа уриалж байна. Арга хэмжээнд цахилгаан халаалтын зуух “Мон ват”, Шингэрүүлсэн хий аж ахуйн хэрэглээнд “Дашваанжил”, Дулаалгын материал “Росторг”, Цахилгаан халаагуур “АБУ трейд”, барилгын дулаалга “Монгол базальт” ХХК  мэдээлэл өгч байна. Мөн “Төрийн банк, “Хас” банк хамтран ажиллаж байна. Үүнээс гадна уг арга хэмжээний үеэр Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс зуухны битүүмжлэл, Дүүргийн онгой байдлын хэлтсээс “Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх” заавар зөвлөмжийг иргэдэд хүргэлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны А/90 дүгээр тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн харьяанд Эрүүл мэндийн төвийн салбар нэгдүгээр амбулаторыг шилжүүлж, бүтэц орон тоог өөрчилсөнтэй холбоотойгоор дүүргийн Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч-дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа үйл ажиллагаатай танилцлаа.

Амбулаторын 8 нэр төрлийн үйлчилгээг үзүүлж буй амбулаторын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тоног, төхөөрөмж, хүний нөөцийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй нэмэгдүүлэн ажиллахыг Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад үүрэг болголоо.

Мөн дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн явц, гадна замын тохижилтийн ажилтай танилцаж, хүндрэлтэй, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг холбогдох байгууллагад уламжлан, шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна.