“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих”, “ Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Засаг даргын Тамгын газар, Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран БАЯНХОШУУ САЛБАРТ 7.8.9.10.11.24.25.28 ХОРООНЫ ИРГЭДЭД төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, элэгний В, С вирус, БЗДХ-ийн шинжилгээ хийж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг зохион байгууллаа.

Дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад аттестатчиллын шалгалтын бэлтгэл ажлыг хангуулах хурлыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс зохион байгууллаа.

Хуралд нийт 300 гаруй аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд шалгалтын ажлын хэсэгт орсон Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онгой байдлын хэлтсүүдээс чиглэлийн дагуу мэдээлэл өглөө.

Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо БНСУ-ын Бусан хотын Захиргаа болон Эрүүл Мэндийн газартай хамтран 3 дахь жилдээ иргэддээ эрүүл мэндийн үзлэг, оношлогооны үйлчилгээ хийх гэж байна.

Талууд хамтран өнгөрсөн жилүүдэд жил бүр 150 хүүхдийг үзлэг оношлогоонд хамруулжээ. Энэ хүрээнд талууд уулзалт хийж, ирэх 8-р сард хийх нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг ярилцсан байна.  

     Хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй, бичил бизнес эрхлэн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа Сонгинохайрхан дүүргийн иргэдийг “Хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөр”-ийн хүрээнд байнгын ажлын байр бий болгох, ажлын байраа хадгалах зорилготой эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд урьж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01/238 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иргэдээр хэлэлцүүлэх ажлыг 2 үе шаттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн 1 дүгээр үе шатыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагуудын удирдлага, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар нийт 70 гаруй албан тушаалтанд, 2 дугаар үе шатыг иргэдийн Нийтийн Хурлын дарга, хороодын Засаг дарга, иргэдийн төлөөлөл бүхий 185 иргэнд зохион байгуулж, нийт 255 иргэнийг хамрууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчдоос 11 иргэн амаар, 76 иргэн бичгээр санал өгсөн байна.

      Энэ онд дүүргийн архивт 93 байгууллага нөхөн бүрдүүлэлт хийнэ. Энэ хүрээнд 61 байгууллагын архивчдын дунд нийслэлийн архивын газартай хамтарсан сургалт 65 дугаар сургуулийн урлаг зааланд 2019 оны 04.01-нд явуулав.

     Сургалтыг нийслэл, дүүргийн архивын мэргэжилтнүүд дадлага дээр суурилан явуулж харилцан ярилцсан нь үр өгөөжтөй боллоо. Дүүргийн архивыг төлөөлж 163 дугаар цэцэрлэгийн архивч Б.Гантуяа нөхөн бүрдүүлэлт хийх баримтад нягтлан шалгалт, техник боловсруулалт хийх талаар сургууль, цэцэрлэгүүдийн жишээн дээр тайлбарлан хичээл заасан нь сонирхолтой болов.

     Нийслэлийн архивын газрын мэргэжилтэн Ж.Болорчимэг, Б.Даваахүү, Л.Өнөртуяа нар төрийн архивын ажлын үндсэн заавар, байгууллагын архивын ажлын үндсэн зааврын хүрээнд арга зүй, дадлага хосолсон сургалт явуулав.

 

Нийгмийн даатгалын байгууллага нь 1.1 сая даатгуулагч, 45 мянган ажил олгогчид өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг. Иргэд даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээ, хуулийн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтээ ч цаг завгүйн улмаас хойшлуулсаар тусламж үйлчилгээ авах боломжоо хязгаарласаар байдаг. Тэгвэл нийгмийн даатгалын үйлчилгээг явуулын байдлаар зохион байгуулж, даатгуулагчиддаа хүрч үйлчилж эхэллээ.

Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээний нээлт Хархорин захад болж, иргэдэд үйлчиллээ. Энэ үеэр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, "нийгмийн даатгал" аппликэйшны бүртгэл баталгаажуулах, хууль эрх зүйн зөвлөгөө болон нийгмийн даатгалын бүх төрлийн мэдээлэл авахаар олон иргэдэд хандаж байсан бөгөөд төрийн үйлчилгээг хялбаршуулсан, үр дүнтэй ажил болж байна хэмээн сайшааж байсан юм.

Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ нь малчны хот, худалдаачны лангуу, ажилтны ажлын байранд хүрч үйлчлэх бөгөөд нийслэлд долоо хоногт хоёр удаа, аймагт сар бүр нэг удаа тогтмол зохион байгуулагдах юм байна.

Сонгинохайрхан дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад тухайн салбарын цаашдын хөгжлийн чиг хандлага, дүүрэг орон нутгаас баримталж буй бодлого зэргийн талаар мэдээлэл өгч, үйл ажиллагаа явуулж буй хороонд нь уулзалт, сургалтуудыг хийж байна.

Өнгөрсөн хугацаанд хоол үйлдвэрлэл, хүнсний жижиг худалдаа эрхлэгчидтэй уулзалтуудыг хийсэн. Харин өнөөдөр үсчин, гоо сайхны үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн удирдлагуудад зориулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтыг үсчин, гоо сайхны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд , хувь хүний хандлага зэрэг сэдвүүдээр хийлээ. Түүнчлэн сургалтад хамрагдсан оролцогчдыг Төрийн ордонтой танилцуулах аялал зохион байгуулах юм байна.

Нийслэлийн хэмжээнд анх удаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг ирэх сарын 24-с 26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Болзошгүй аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах, нүүлгэн шилжүүлэлт, дайчилгааны тогтолцоог тодорхойлох зорилгоор зохион байгуулах юм.

Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Б.Ууганбаяр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийнханд зөвлөгөө, мэдээлэл өглөө.