Эрүүл мэндийн яам, Япон Улсын элчин сайдын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотод байрлалтай эрүүл мэндийн байгууллагуудыг эмнэлгийн түргэн тусламжийн автомашинаар хангах төсөл”-ийн хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин хүлээлгэж өглөө.

Эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглогдсон, 250 сая төгрөгийн өртөг бүхий Tоёота /Hiace Ambulance/ загварын автомашин нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тухайн эрүүл мэндийн байгууллагад ашиглалтын хугацаа дууссан, түүнчлэн нэмэлтээр шаардлагатай байгаа автомашины хэрэгцээ, шаардлагыг хангасан томоохон хөрөнгө оруулалт болж байгаагаараа онцлог юм.

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан албаны хүмүүс дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа.

Хатуу өвлийг өнтэй давж, урин цагаа угтан авах монгол түмний уламжлалт баяр удахгүй болох гэж байна. Энэ баярын нэгэн чухал уламжлал бол гар цайлгах ёсон билээ. Айл өрх бүр айлчлан ирэх зочиддоо барих гарын бэлгээ базааж эхэлсэн энэ үед үндэсний үйлдвэрлэгчид нэгэн чухал уриалгыг гаргаад байна.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал О.Гэрэлт-Одтой цөөн хором ярилцлаа.

-Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв сар шинийн гарын бэлэг бэлтгэхдээ үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих сайн санаачилга гаргажээ. Энэ талаар тодруулах гэсэн юм.

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүн ихэвчлэн үндэсний хэв маягийг шингээсэн байдаг учраас Цагаан сар, Үндэсний их баяр наадам гэх мэт үндэсний уламжлалт баярын үеэр илүүтэй эрэлт хэрэгцээтэй байдаг. Тиймдээ ч уламжлал сар шинийн баяраар гарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, худалдан авалт хийх уриалгыг бид гаргаж байгаа.

Томуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын А/09 тушаалын дагуу Сонгинохайрхан эрүүл мэндийн төвийн Дотрын 1-р тасгийн 63 орыг хүүхдийн хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээнд шилжүүлэхээр болсон.

Тэгвэл уг ажлын хүрээнд өнөөдөр Засаг даргын орлогч Д.Ундармаагаар ахлуулсан ажлын хэсэг дотрын 1-р тасагт байсан өвчтнүүдийг дотрын 2-р тасаг руу шилжүүлэх ажлыг хийж, дотрын 1-р тасагт хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрдүүллээ.

Дашрамд дуулгахад Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг 165 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хэдий ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт дунджаар 200 гаруй хүүхэдтэй ажиллаж байна. Түүнчлэн болзошгүй нөхцөл байдалд бэлдэн нийт 300 гаруй ор дэлгэн хүүхэд хүлээн авахад бэлэн байдалтай ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл, сургалтын төвд бүртгэлтэй 1000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс баялаг бүтээж, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Харин тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, борлуулалтын нэгдсэн цэг байгуулах тухай Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Сонгинохайрхан Outlet center нээн ажиллуулж байгаа. Тэгвэл өнөөдөр тус дэлгүүрийн 2 дахь салбарыг “Дүнжингарав” худалдааны төвд нээлээ.

Нийт 120м2 талбай бүхий 2 давхар уг дэлгүүрт 170 гаруй үйлдвэрлэгчийн 2000 гаруй нэр төрлийн бараа худалдаалагдаж байна. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн баялаг бүтээгчид байнгын ажиллагаатай 2 дэлгүүрээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж эхэллээ.     

            Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар 2018 оны ажлаа дүгнэж тайлангийн хурлаа хийлээ. Хурлын үеэр хэлтэс албадууд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьсан юм.

СХД 2019 оныг "Иргэдийн оролцоог дэмжих-Боловсролын салбарын чанар хүртээмжийг сайжруулах жил" болгон зарласан бөгөөд энэ хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа төлөвлөгөөг хэлэлцлээ.  

Булган аймгийн Булган сум, Төв аймгийн Сэргэлэн сум, Орхон аймгийн Баян Өндөр сумдад гахайн мялзан өвчин гарсан болох нь тогтоогдоод байна. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. Дүүргийн хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 73 өрхийн 9450 гахай тоологдсон байна. Мөн дүүргийн хэмжээнд мах махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 27 ААН, худалдаа үйлчилгээ эрхэлдэг 1225 хүнсний дэлгүүр байгаа юм. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст үүрэг болголоо. Орон нутгаас ирж байгаа авто тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийн ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэст мөн үүрэг болголоо.

Гахайн сонгомол мялзан өвчин хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурах, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвсэлээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий ба ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй.

Үүсгэгчийн тэсвэрт чанар: Мялзан үүсгэгч вирус нь гадаад орчинд тэсвэртэй, гахайн цусны ийлдсэнд 11 хоног, 2-40С-д 4-6 сар, хөлдөөсөн маханд 2-4 сар, давсалсан маханд 1 жил хадаглагдана. 560С-д 60 мин буцалгахад агшин зуур үхнэ. Өмхийрсөн болон бууцанд 3-5 хоногийн дараа, хөрсөнд 1-2 долоо хоногийн дараа идэвхээ алдана. Химийн бодист мэдрэмтгий  болно.

Халдвар тархах зам: Зэрлэг болон тэжээвэр гахай, үүлдэр, нас, хүйс харгалзахгүй өвчилнө. Өвчтэй юмуу өвчилж эдгэрсэн гахай халдварын эх уурхай болох бөгөөд тэдгээрийн шээс, баас, салст шүүрдэс, сүү, үртэй хамт ялгаран гарсан вирусээр бохирдсон зогсоол, хашаа саравч, бууц, хэвтэр, ус, тэжээл, бэлчээр, тоног хэрэгсэл, хүний хувцас, гутал, тээврийн хэрэгслээр дамжин халдвар тархана. Өвчилж эдгэрсэн гахай 3-10 сар тээгч болдог. Шаардлагаар нядалсан гахайн мах, гулууз, дотор эрхтэн халдвар тархах нөхцөл болно. Шавьж, шувуу, мал, амьтан, нохой, мэрэгчид механикаар дамжуулна. Мал эмнэлгийн хяналтгүйгээр гаднаас гахай авснаар халдвар тархаж болно. Халдвар тэжээл боловсруулах болон амьсгалын зам, арьсаар дамжихаас гадна хавьтлын замаар халдварлана. Улирлын шинж чанаргүй байх ба богино хугацаанд бүх насны гахайг хамарч үхлийн хувь өндөр байна.

          Өвчний эмнэл зүйн  шинж тэмдэг: Өвчний нууц үе үүсгэгчийн хожуу чанар, гахайн мэдрэмтгий байдлаас шалтгаалан 3-9 хоног байдаг ч заримдаа 12-20 хүртэл хоног үргэлжилнэ. Өвчин нь хэт цочмог, цочмог, цочмогдуу, архаг ба хэв шинжит бус явцтай байна.

Өвчилсөн гахайн биеийн халуун 41.5 -42.00 С хүрч 7-8 хоног болно. 8-9 дэх хоногт биеийн халуун 40- 40.50С хүртэл буурах ба өвчний эхний үед тэжээлийн дуршил хэвийн байж байгаад 2-3 дахь хоногт тэжээл усандаа дуршилгүй болно. Бөөлжих, баас хатах, цустай чацга алдах шинж тэмдэг ажиглагдахын дээр зовхи үрэвсэх, нүднээс идээтэй нуух гарах, хамраас цус юм уу, идээ, салс гоожно. Өвчтэй гахай хэвтэртээ шигдэж хэвтэхийн дээр явахдаа гуйвагнаж явах, шээхдээ зовиурлана. Зарим гахай саажин таталдаж бөгсөн бие нь мэдээгүй болно. Өвчний 5-9 дэх хоногт арьсан дээр жижиг цусан харвалтууд илрэх бөгөөд цаашид нийлж хар хүрэн өнгөтэй толбо болохын гадна дарж үзэхэд арилдаггүй онцлогтой. Чих, сүүл, хоншоор, хэвлийн арьс хөхөрнө. 7-10 хоногт үхнэ.

Тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

1. Хорио цээрийн дэглэм тогтооно.

2. Хорио цээр тогтоосон бүсэд эргүүл пост гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг байгуулах ажлыг зохион байгуулна.

3. Тухайн аж ахуйгаас гахай, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гаргах, худалдан борлуулах, мал, амьтан, хүн, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглоно.

4.  Өвчтэй болон сэжигтэй бүх гахайг устгаж, булшлах, ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

5. Өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх арга хэмжээг авна.

6. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгийн гахайг вакцинжуулах, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

7. Голомтын бүсээс мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглоно.

8. Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна.  

         Сонгинохайрхан дүүрэгт төрийн  өмчийн 25 сургуультай бөгөөд энэ жил 1143 сурагч 12 дугаар анги  төгсөх аж. Харин нэмэлт сургалтыг  математик, монгол хэл, англи хэл, нийгмийн хичээлүүдээр  өгч байгаа гэв. Тэгэхдээ хичээл тус бүрээр сурагчдын дунд явуулсан  “Амжилтын гараа 1”-д хамгийн  сайн  үзүүлэлттэй 30, нийт 480 гаруй хүүхэд  нэмэлт сургалтад  хамрагдах эрхтэй болжээ.

         Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэйн хэрээр сургуулийн насны хүүхэд олонтой. Энэ ч утгаараа жил бүр ерөнхий боловсролын сургууль төгсч буй сурагчдын тоо бусад дүүргүүдээс харьцангуй их байдаг. Харин төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нийслэлийн есөн дүүрэгтэй жишихэд харьцангуй хангалтгүй гардаг. Тодруулбал 2017 онд дүүргийн төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 491 байсан бол 2018 онд 485 байж, оноогоороо нийслэлийн хэмжээнд долдугаар байрт жагссан байна. Тиймээс сурагчдын чадавхийг дээшлүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтын оноог нэмэгдүүлэх үүднээс Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Up” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь  энэ юм.  Хэдийгээр сургууль бүрээс хамгийн өндөр оноо авсан нийт 480 хүүхэд гүнзгийрүүлсэн шатанд сурч байгаа ч, үлдсэн  хүүхдүүддээ сургуулиуд өөрсдөө дотооддоо давтлага өгч байгаа аж.

         Хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалтаар тогтмол өндөр оноо авдаг хувийн сургуулиудтай хамтран ажиллаж, сурагчдад тусгай хөтөлбөрөөр хичээл заах мөн их, дээд сургуулиудын багш нартай хамтарч багш нарыг чадваржуулах ажлыг эхлүүлсэн байна. Тус хөтөлбөрийн явцын байдалтай СХД-ийн Засаг даргын орлогч Д.Ундармаа танилцсан юм.  Тэрбээр хүүхдүүдийг давтлага хичээлээ таслахгүй, даалгавраа тухай бүрт  нь сайн  хийж байхыг  уриалж,  ирэх ЭЕШ-даа өндөр оноо  авахын ач холбогдлыг сануулсан  юм.

           Энэ  үеэр  “Ирээдүй” цогцолбор сургуулийн захирал  Г.Цагаанцоож  UP хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүнг хэрхэн дүгнэж байгааг тодрууллаа. Тэрбээр “ЭЕШ гэдэг  хүүхэд 12 жилийн турш сурсан хэргээ гаргаж, үр дүнгээ үздэг шалгалт. Хүссэн мэргэжлээ сонгож, хүссэн сургуульдаа орохын тулд хүүхэд  ЭЕШ-даа сайн оноо авах ёстой.  Тиймээс СХД-ийн Засаг дарга захирамж гарган, UP хөтөлбөрийг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Үүнд сурагчид өндөр ач холбогдол өгч байна. Энэ бүхний эцсийн үр дүн нь ЭЕШ-д СХД-ийн сурагчид  өндөр оноо авах зорилготой. Үүний тулд сургуулиараа, дүүргээрээ хичээн  ажиллаж байна” гэв.

https://news.mn/r/2072476/?fbclid=IwAR02qKJHoiwNhV_Z54w63UTH62JUBDQ3PRF5fA9Un8QzQt4W1cqQwat19z4 

 

-     Худалдаа,үйлчилгээг зохицуулах нийтлэг журмын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулж 200 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллийг хамрагдсан.

-     Худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн захирал, менежерүүдэд зориулсан сургалт хэлэлцүүлэг. Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс Татварын хэлтсийн улсын байцаагч нарыг урьж сургалт хийсэн.

-     “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчилсэн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулж 100 гаруй иргэн аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулсан ба шинэчилсэн журмын төслийн гарын авлагийг тарааж санал авсан.

-     Аттестатчилалд бэлтгэх согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг бэлтгэл ажлыг хангуулах, шалгах чиглэлийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудын хамтаар хийсэн. Хуралд худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 180 гаруй ААН-үүд хамрагдсан.  

-     “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал  /GMP, GHP/ нэвтрүүлэх нь” сэдэвт 2 удаагийн сургалт, “Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх нь”, “Хичээлийн шинэ жилийн эхлэхтэй” холбогдсон 1, нийт 4 удаагийн сургалт зохион байгуулсан. Сургалтад давхардсан тоогоор 231 иргэн хамрагдсан байна.

-     Нийслэлийн худалдаа үйлчилгээг зохицуулах нийтлэг журмын хэлэлцүүлгийг 2 удаа, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх газруудын цагийн хуваарийн хэлэлцүүлгийг 2 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 300 орчим иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл хамрагдсан.

-     Дүүргийн Засаг даргын 2018 оны А/193 дугаар захирамжаар аттестатчиллыг зохион байгуулж согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд 2018.04.15-05.15-ны өдрүүдэд шалгалт хийлээ.

 

 Хамрагдсан үйлчилгээний төв-64

- Ресторан 19  

- Баар 22

- Кафе 6

- Зөрчил  109

- Шалгалтын хугацаанд арилгасан 78

- Тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлсэн 5 ААН

- Акт 1,2 сая төгрөг 6 иргэн, ААН

- Дүүргийн Засаг даргын 2018 оны А/96 дугаар захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд 2018.03.05-03,30-ны өдрүүдэд шалгалт хийсэн.

 Хамрагдсан үйлчилгээний төв -64

- Ресторан 19  

- Баар 22

- Кафе 6

- Зөрчил  51

- Шалгалтын хугацаанд арилгасан 38

-  Акт 700,0 мянган төгрөг 7 иргэн, албан тушаалтан

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч даргын баталсан удирдамжийн дагуу “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн.

Төрийн өмчийн 23, хувийн өмчийн 6,  ЕБС цайны газруудад шалгалт хийж 150 зөрчил илрүүлж 56 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. 5 ААНБ-д 1,2 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийг хөнгөн үйлдвэрийн салбарт дүүргийн Засаг даргын 2018 оны А/476 дугаар захирамжийн дагуу 2018 оны 10-р сарын 01-нээс 11-р сарын 15-ны хооронд зохион байгуулан явууллаа. Улсын үзлэг шалгалтад Баянхошуу бүс, Толгойт бүс, Өнөр бүс, Төвийн бүс болон Эмээлт, Тахилт, 21-р хороонд байрлах  мах боловсруулах, ноос, ноолуур боловсруулах, оёмол бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, тавилгын үйлдвэр, хүнсний үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  121 аж ахуйн нэгж  байгууллагууд хамрагдлаа.

Аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, харилцан хамаарал, гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөө, албан ёсны статистик мэдээлэл болон аж ахуйн нэгжийн мэдээлэл дээр үндэслэн нэгтгэн дүгнэлт, шийдвэр гаргах, бодлого боловсруулан тодорхойлох зорилгоор дүүргийн Засаг даргын 2018 оны 01-р сарын 31-ний өдрийн А/40 дугаар захирамжийн дагуу Боловсруулах үйлдвэрийг мэдээллийн санд бүртгэх ажлыг зохион байгуулсан.

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/277 дугаар захирамжаар Авто засвар, авто үйлчилгээний чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 200 иргэн, аж ахуй нэгжүүдэд 2018 оны 05 сарын 28 – 2018 оны 06 сарын 25–ны өдрүүдэд хяналт шалгалт явуулав. Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Татварын хэлтэс, Газрын алба, Цагдаагийн I,II,III хэлтсүүд, Замын цагдаагийн хэлтэс хамтран иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж холбогдох хууль, тогтоомжийг сурталчилж ажилласан. Хяналт шалгалтын явцад 200 иргэн, ААНБ-аар хяналт шалгалт хийж нийт 62 иргэн, аж ахуй нэгж байгууллагад Мэргэжлийн хяналтын хэлтэс, Татварын хэлтэс, Онцгой байдлын хэлтэсүүд мэдэгдэх хуудас өгч зөрчлийн тухай хуулиар 9 ААНБ-д 9,000,000 сая төгрөгийн, 5 иргэнд 2.300.000 мянган төгрөгийн торгууль ноогдуулж барагдуулсан. Илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар нийт 40 иргэн, аж ахуйн нэгжид 58 хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг шалгалтын хугацаанд тооцон ажилласан. Бусад тохиолдолд заавар зөвлөмж өгч хамтран ажилласан.

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/06 захирамжаар нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй тавигдсан “Түргэн үйлчилгээний цэг”-ийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. Энхтайваны өргөн чөлөөнд байрлах 47 ТҮЦ-д шаардах хуудас өгч, дүүргийн 16 дугаар хорооны 3, 29 дүгээр хорооны 6 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн.

Дүүргийн засаг даргын 2018 оны А/235 дугаар захирамжаар баталсан Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай,явган зорчигчийн зам, батлагдаагүй байршилд зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа “Түргэн үйлчилгээний цэг”-ийг цэгцлэх ажлын хүрээнд 2018 оны байдлаар нийт Энхтайваны өргөн чөлөөнд байрлах нийт 27 ТҮЦ-ийг Газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран нүүлгэн шилжүүлсэн.

Хархорин захын зам дагуу ил задгай худалдаа эрхлэгч 30 иргэнд шалгалт хийж цаашид худалдаа хийхгүй байх шаардлага тавьж зогсоосон.

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/444 дугаар “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” захирамжийн дагуу  дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, явган хүний зорчих хэсэг, гарц болон автобусны буудлууд дээр явагдаж буй ил задгай худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зохион байгуулав.

Шалгалтад хамрагдсан нийт 150 иргэнээс 25 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.1.1.д заасны дагуу 300 мянган төгрөгөөр торгож,  хууль ёсны шаардлага тавьж ажилласан. Мөн дүүргийн 20 дугаар хорооны Энхжин худалдааны төвийн баруун талд явган хүний зорчих хэсэг, замын хөвөөнд байрласан төмрийн худалдаа, хоёрдогч түүхий эд худалдан авч борлуулдаг 4 иргэнийг нүүлгэн шилжүүлж явган хүний замыг чөлөөлүүлсэн.

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/06 захирамжаар Энхтайваны өргөн чөлөөнд байрлах 47 ТҮЦ-нд шаардах хуудас өгч, дүүргийн 16 дугаар хорооны 3, 29 дүгээр хорооны 6 ТҮЦ-ийг Газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран нүүлгэн шилжүүлсэн.

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/235 дугаар захирамжаар Энхтайваны өргөн чөлөөнд байрлах нийт 27 ТҮЦ-ийг Газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран нүүлгэн шилжүүлсэн.  

Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэс 2018 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж Нийслэлийн шилдгээр шалгарлаа. Нийслэлийн 9 дүүрэгтээ ажил мэргэжлээрээ хамт олноо манлайлан ажилласан тэднийг Нийслэлийн боловсролын газраас иж бүрэн компьютерээр шагнаж урамшуулсан байна.