Видео

Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/191 дугаар захирамжийн дагуу 22-ын товчоог хоёр салгаж, Баруунтуруун ба Эмээлтэд нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлээд байна. Энэ ажлын хүрээнд Шалган бүртгэх товчоодыг бүрэн автомат  тоног төхөөрөмж бүхий хаалттай болголоо. Уг хаалт нь тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх дугаар танилтын системтэй бөгөөд  2 секундын дотор нээгдэж хаагдана. Дугаар танилтын систем ба хяналтын камерыг Нийслэлийн Авто замын газрын төв сервер дээр шууд хянаж байгаа юм.  Мөн товчоодын хяналтын камер, цахилгаан пүү ашиглалтад орлоо гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар ээлжийн цэрэг татлага 83-р сургууль дээр явагдаж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсээс хяналт шалгалт зохион байгууллаа. Дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн К.Нямцэцэг, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хошууч Д.Эрдэнэ-очир, ахлах дэслэгч Д.Будзаан, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахмад Б.Ганцоож, хороодын Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр Ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн радиуст байршилтай аж ахуйн нэгж байгууллагуудад шалгалт явууллаа.

Шалгалтын явцад согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийн эрх цуцлагдсан 4-р хорооны “Цэнхэр далай” хоршоо, “Шар зулзага” ХХК, 12-р хорооны “Мон асиа моторс” ХХК, 16-р хорооны “Саруул ухаа” ХХК, 32-р хорооны “Цэц Со” ХХК-ний хүнсний дэлгүүрүүд согтууруулах ундаа худалдан борлуулж байжээ. Мөн Ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн радиус дотор байршилтай “Булганхангай” ХХК,  “Делкор” ХХК, “Лхагвабаяр” ХХК, 22-р хорооны “Мандал охироо” ХХК, “Зүүн алдар” ХХК, “Дүнгээ” ХХК, 21-р хорооны “АБЦД” ХХК, “Жонредавга” ХХК-ний хүнсний дэлгүүрүүд тамхи худалдаалж байсныг илрүүлсэн байна.

Шалгалтын явцад зөрчил гаргасан 8 аж ахуйн нэгжид холбогдох хуулийн дагуу  зохих зөвшөөрөлгүй архи согтууруулах ундаа худалдаалж байсныг түр хурааж лацдан,  хууль бусаар худалдаалж байсан 36 нэр төрлийн 950 ш тамхийг улсын орлогод хураан авч, 6 сая 650 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Нийслэлийн Агаарын чанарын албанаас бүх дүүрэгт зохион байгуулж буй “Дулаалгын аян” энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын өмнөх талбайд боллоо. Тус албанаас Гэр хорооллын хөгжлийн газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК, Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв зэрэг газруудтай хамтран явуулсан “Дулаалгын аян”-нд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч аж ахуйн нэгжүүд оролцов.

Энэ үеэр аж ахуйн нэгжүүд цахилгаан халаагуур, боловсруулсан, хийн түлш, сэргээгдэх эрчим хүч, сайжруулах зуух, авто тээврийн хэрэгслийн дэвшилтэт бүтээгдэхүүн зэрэг дулаан алдагдлыг бууруулах бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэж иргэдэд үзүүлсэн байна. Эдгээр бүтээгдэхүүн нь дулаан алдагдахаас сэргийлэхээс гадна утаа бууруулах ач холбогдолтой гэдгийг иргэдэд танилцуулсан юм.

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны ээлжит хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтын саналын тухай хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын А/662 дугаар захирамжаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж, 2013 онд багтаан дуусгахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгажээ.  Анх 1964 онд хоногт 45 000м3 бохир усыг механик цэвэрлэгээгээр 50 хувь хүртэл цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орсноос хойш 1977, 1979, 1986 онуудад л өргөтгөл, шинэчлэлийн ажил хийжээ.

Гэвч жил ирэх бүр ачаалал нь нэмэгдэж, өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 160 000м3 бохир усанд механик болон биологийн цэвэрлэгээ хийж, Туул голд нийлүүлж байна. Техник, технологи нь хоцрогдож, бетон хийцүүд нь муудсанаас тус байгууламжийн цэвэрлэсэн усны чанар байгальд нийлүүлэх усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа юм.Тиймээс шинээр цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай болжээ. Цэвэрлэх байгууламж шинээр барих болон техникийн шинэчлэл хийх санал Чех, Солонгос, Франц, Хятад  зэрэг орнуудаас ирсэн байна. Харин Японы “ЖАЙКА” олон улсын байгууллага өндөр түвшний цэвэрлэгээ хийдэг цэвэрлэх байгууламжийг барьж, засвар үйлчилгээ нь хялбар бөгөөд өөрсдөө автоматаар ажиллах боломжтой сүүлийн үеийн шинэ систем нэвтрүүлэх санал ирүүлжээ. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар “ЖАЙКА” олон улсын байгууллага нь Улаанбаатар хотын ус хангамж ариутгах татуургын салбарын стратеги төлөвлөгөөний судалгааг хийсэн байна. Судалгаанд тусгагдсан саналуудаас цэвэрлэх байгууламжийн асуудлыг илүү анхаарч, ач холбогдол өгөн ажиллаж байгаа юм.  Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэрээ Японтой хамтран цэвэрлэх байгууламж барихаар талууд дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусган гарын үсэг зуржээ.  Тиймээс Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн дагуу Төв цэвэрлэх байгууамжийг засаж сайжруулах, шинээр барьж байгуулах ажлыг “ЖАЙКА”-тай хамтран хэрэгжүүлэх юм.  Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг  2015 оны 3 дугаар улирлаас эхлүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Саппоро”-ийн тойргийг гэрлэн дохиотой уулзвар болгон өөрчилсөнтэй холбогдуулан нийтийн зорчигч тээврийн М31, М31/б/, М36, М44, М46 туслах шугамын ТШ8, ТШ19, ТШ22, ТШ25, ТШ39, ТШ41, ТШ44 чиглэлүүд нь хуучин тойрог байхад зориулагдсан төлөвлөлтөөр хөдөлгөөнд оролцож байсан. Цаашид хуучин төлөвлөлтийн дагуу замын хөдөлгөөнд оролцох нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байна. Тиймээсиргэд зорчигчдын аюулгүй зорчих эрхийг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, ачааллыг бууруулах зорилгоор дээрх чиглэлүүдэд өөрчлөлт орлоо. Нийслэлийн Тээврийн газрын даргын А/92 тушаалаар дээрхи чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд нь цаашид Саппорогийн зогсоол дээр зогсолгүй уулзвараас зүүн гар тийш эргэн 3-р эмнэлэгийн баруун талын зогсоол дээр зогсож зорчигчдод үйлчлэх юмгэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүрийн 4, 10 дугаар сарын нэг өдрийг  “Үндэсний мод тарих өдөр” болгосон. Энэ удаагийн намрын мод тарих өдөр өнгрсөн Бямба гаригт буюу 10 дугаар сарын 12-ны өдөр боллоо. Өнгөрсөн хавар Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 15700 мод, бут, сөөг тарьсан бол энэ удаагийн мод тарилтаар дүүргийн хэмжээнд 9452 модыг  дүүргийн бүх сургууль цэцэрлэгүүд болон бусад төлөвлөгдсөн газруудад суулгасан юм.

Мөн дүүргийн Иргэдийн  Төлөөлөчдийн   Хурлын  нэрэмжит  чацарганы төгөл     байгуулахаар   26  цэцэрлэгт   тус  бүр  100  ширхэг   нийт  2600   гаруй  суулгац    өгч  тарьлаа. Түүнчлэн энэхүү өдрийн хүрээнд  иргэн бүр  нэг  мод,  байгууллага  аж  ахуй  нэгж 5 ширхэг  мод  10 ширхэг  бут  сөөг  тарих  хөдөлгөөн  өрнүүлэн  ажиллаж  байна.

Тус үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд, дүүргийн Тамгын газрын болон хэлтэс албадын дарга нар, ИТХ-ын төлөөлөгчид тэргүүтэй хүмүүс ирж орлцсон юм.

Жил болгон уламжлал болгон зохиогддог Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах анхан  шатны шалгаруулалт  Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд  Дүүргийн засаг даргын  2013 оны 09 дүгээр сарын  20–ны өдрийн № 300 дугаар захирамжаар  2013 оны  10 сарын 09 –ний өдөр Ирээдүй цогцолбор 83,  12, 76 дугаар сургуулиуд  дээр тус тус болж нийт 11 сургуулиас 1-р байр “Ирээдүй” цогцолбор,  2-р байр 9-р сургууль 3-р байр 62-р сургууль, Тусгай байрт  65 дугаар суруулиуд тус тус эзэлж Дүүргийн Засаг даргын “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдлаа.

Шилдэг удирдагч багшаар  9 дүгээр сургуулийн хөгжмийн багш Б.Сарантуяа  шилдэг найруулгаар 65  дугаар сургуулийн багш Д.Бямбадорж нар дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн  шагнууллаа.

Тус өдөрлөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс хамтран өнөөдөр зохион байгуулсан. Өдөрлөгт Зээлийн батлан даалтын сан, Капитал банк, ажил олгогч байгууллагууд, 25-р хорооны “Эрүүл орчин” бүлэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын туслах ажилтан бүлэг, “Үлэмжийн чанар” сургалтын төв, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, дүүргийн ажил идэвхтэй хайж байгаа иргэд, 40-өөс дээш насны ажилгүй иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцлоо. Мөн есөн  аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн ажилтан оролцож,  сул чөлөөтэй ажлын байрны зуучлалын үйлчилгээг явуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээлэл өгөв.

Энэ үеэр ажилгүй, ажил идэвхтэй хайгч 100 иргэнийг бүртгэж, 75 иргэнийг ажилд зуучлан 30 гаруй иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл өгсөн байна.

Хөтөлбөрийн дагуу дүүргийн 25 дугаар хорооны “Эрүүл орчин” түр ажлын байрны бүлэг хог хаягдлыг ангилан ялгах ажлыг хорооны иргэдэд хэвшүүлэх, мөн хөдөлгөөний аюулгүй байдлын туслах ажилтанг Баянхошууны 67, 76, 105, Толгойтын 42, 65, Орбитын 123, 106 дугаар сургуулийн орчны авто замын гарцанд ажиллуулах үзүүлэх сургалт явагдаж, “Үлэмжийн чанар” сургалтын төвийн суралцагчид монгол дээлний товч шилбэ зангидаж үзүүлэв.

Өдөрлөгийн туршид 40-өөс дээш болон ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн зорилтот бүлгийн 51 иргэдэд сургалт зөвлөгөөн хийж 21 гишүүнтэй “Бүтээлч бүлэг”, багш нарын “Зөв иргэдийг төлөвшүүлэе” бүлэг байгуулагдаж хамтран ажиллаж байна. Мөн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч, хөдөлмөрийн хуулийг сурталчилсан байна.