Видео

 

 

 

 

Д/д

Овог нэр

Албадан ажилласан ялын цаг

  1.  

Даваадорж Очирбат

350

  1.  

Балдан Баяржаргал

166

  1.  

Чулуунбаатар Отгон-Эрдэнэ

202

  1.  

Сэнгэдоо Санжмятав

350

  1.  

Гүнгэрэг Алтантуяа

300

  1.  

Төртогтох Баянмөнх

350

  1.  

Дондогдорж Жавхлантөгс

232

  1.  

Ядам Цэдэнбалжир

450

  1.  

Бааст Тэгшжаргал

260

  1.  

Гунгаа Лхагвасүрэн

236

  1.  

Жамьяандорж Жанчивдорж

200

  1.  

Шаарий Цогтбаяр

251

  1.  

Лхамсүрэн Дамдиндорж

260

  1.  

Баатарсайхан Санчир

350

  1.  

Адьяабаатар Даваадалай

251

  1.  

Эрдэнэбилэг Өнөрсайхан

44

  1.  

Чулуунбаатар Батзориг

260

  1.  

Цэрэнбат Цог-Эрдэнэ

251

  1.  

Цэрэнбат Золбаяр

251

  1.  

Норовпүрвээ Наранцэцэг

258

  1.  

Даваа Бат-Эрдэнэ

251

  1.  

Эрдэнэбилэг Одонбаяр

340

  1.  

Нарангэрэл Мягмарсүрэн

340

  1.  

Содномдаржаа Амарсанаа

300

  1.  

Намжил Эрдэнэтуяа

166

  1.  

Жигмэддорж Энхмандах

256

  1.  

Лхагвадорж Загдсүрэн

256

  1.  

Энхбат Жанчив

270

  1.  

Ариунтунгалаг Даваажаргал

270

  1.  

Баатарсүрэн Билгүүн

251

  1.  

Оюунбат Сарантуяа

167

  1.  

Зоригоо Билгүүн

252

  1.  

Мэндбилэг Мянганбаяр

252

  1.  

Ширчин Базархүү

252

  1.  

Ганбат Цолмон

260

  1.  

Нацагдорж  Цоггэрэл

251

  1.  

Боролзой Эрдэнэбаатар

290

  1.  

Боролзой Энх-Эрдэнэ

290

  1.  

Батсүх Ариунболд

300

  1.  

Монхор Цэдэнжаргал

260

  1.  

Бадган Мөнхдэлгэр

260

  1.  

Дайрийхүү Эрдэнэбат

300

 

Нийслэлд хэрэгжүүлэх “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” дахь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баян-Уулын гэр хороололд 26 дугаар хороо, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн урд талын гэр хороололд “Халуун усны барилга барих төслийг “Зураг төсөл боловсруулах-барих- шилжүүлэх” төрөлтэйгээр, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байршилтай Баруун салаанд “Ахмадын сувилал барих” төслийг “Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах” төрөлтэйгээр “Концессын тухай хууль”-ийн дагуу 2 удаа зарлаж, оролцогч ирээгүй тул шууд гэрээ байгуулах нөхцөл бүрдээд байна.

Иймд тус төслүүдэд оролцох сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд саналаа 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт ирүүлнэ үү.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ

 

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛТЭЙ ХОЛБОГДУУЛАН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН 
ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЙРШЛЫН МЭДЭЭЛЭЛ

     Сонгинохайрхан дүүрэг                                                                                                                                             2014.07.28

 

 

 

Аж ауйн нэгж

Хороо

Хаяг байршил

Хугацаа

Тайлбар

1

Сонгинохангай ХХК

12-р хороо

Саппоро ҮТөвд

08.20-09.07

Гадна талбайд, Миний дэлгүүр дотор тусгай тасгаар үзэсгэлэн гаргана

2

Макс хүнс ХХК

14-р хороо

Цамбагарав ҮТөвд

08.20-09.01

Макс супермаркетын үүдэнд, дотор тусгай тасгаар үйлчилнэ

3

Номин тав ХХК

20-р хороо

Номин агуулахад

08.15-09.20

Номин агуулахын байранд тусгай тасгаар

4

Номин тав ХХК

20-р хороо

22-ын товчооны зүүн талд

08.15-09.20

Тусгай тасгаар төрөлжсөн өргөтгөсөн худалдаа

5

Макс хүнс ХХК

29-р хороо

Сүү ХК-ийн дэргэд Сонгинохайрхан ХТ

08.20-09.01

Үйлчилгээний танхимд тусгай тасгаар

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

НИТХ-аас баталсан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын 52 байршлаас эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын аманд 909 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам  4189 иргэнд, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгойд 869 иргэнд, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг 7504 иргэнд, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрт 1 483 иргэнд газар өмчлүүлэхээр хүсэлтийг цахим хэлбэрээр авч эхэлсэн.  Эдгээр  байршилд нийт 1524 га газрыг 14 954 иргэнд өмчлүүлнэ.  2014 оны 8 дугаар сарын 1-нээс эхэлсэн цахим бүртгэл 2014 оны 8 дугаар сарын 15-ны 12:00 цагт тасалбар болно.

 

Нийслэлийн хэмжээнд анх удаа газар өмчлөх эрхийг цахимаар олгох ажлыг зохион байгуулж байгаа учраас цахим бүртгэлтэй холбоотой олон асуулт, эргэлзээ иргэдийн дунд байгаа юм. Тиймээс иргэдээс ирүүлж байгаа нийтлэг асуултуудын хариултыг тоймлон танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
-Түрүүлж бүртгүүлсэн хүн газартай болох уу, давуу эрхтэй болох уу? 
 
Түрүүлж бүртгүүлсэн хүн газартай болон давуу эрхтэй болно гэсэн үг биш юм. 2014 оны 08 сарын 15 дотор бүртгүүлсэн нийт өргөдөл дунд санамсаргүй сонгон шалгаруулалт явуулан сонгогдсон иргэд газар өмчлөх эрхтэй болно. 
 
-Баталгаажуулах код утас болон э-майл хаягт ирэхгүй байна? 
 
Баталгаажуулах код утас болон э-майл хаягт ирэхгүй байх нь систем ачаалалтай байгаатай холбоотой. Хэсэг хугацааны дараа очих болно.
 
Баталгаажуулах код ерөөсөө ирэхгүй буюу устгасан бол яах вэ?
 
Хэрэв та баталгаажуулах кодоо устгасан эсвэл ирэхгүй байгаа бол санаа зовох хэрэггүй юм.  Өргөдөл илгээсэн /өргөдөлөө баталгаажуулаагүй/ба Өргөдөлөө баталгаажуулсан хүмүүс цахим систесмийн баазад харагдах бөгөөд өргөдөлөө баталгаажуулж чадаагүй хүмүүс рүү дахин баталгаажуулах код явуулах болно.
 
Баталгаажуулах кодоо хэрхэн баталгаажуулах вэ?
 
Баталгаажуулах кодтой хамт код баталгаажуулах хаяг /линк/  мессежээр очно. Уг хаягаар орон баталгаажуулна.
 
Утасны дугаараа буруу хийсэн болон мессеж хүлээн авах боломжгүй дугаараар бүртгүүлсэн бол яах вэ?
 
315334  утасруу холбогдож дугаараа солиулах боломжтой.
 
-Одоо зарлагдсан 5 байршилд бүгдэд нь хүсэлт гаргаж болох уу?
 
           Болохгүй. Зөвхөн нэг л байршилд хүсэлт гаргана.
 
-Өргөдлөө устгаж  болох уу?
 
Болно. ӨХГ-ийн 315334 утасруу холбогдож устгуулна.
 
 -Сонгосон байршлын гудамж хашааны дугаарыг сонгох уу?
 
           Сонгохгүй зөвхөн байршлаа сонгоно. Гудамж хашааны дугаарыг сонгон шалгаруулалтаар автоматаар сонгоно.
 
-  Е-мэйл хаягаа хийхээр буруу байна гэж гарч ирээд байна яах вэ?
 
            Windows-ийн үндсэн үйлдлийн системийн фонтийг ашиглаж алдаагүй зөв бөглөнө. Monkey, МАК гэх мэт бусад фонт солидог программ ашиглаж бичвэл хүлээн авахгүй.
 
-Итгэмжлэгдсэн төлөөлөгч дээр хэнийг оруулж болох вэ?
 
 Гэр бүлийн гишүүдийн хэн нь ч байж болно.
 
 -Утасны дугаар болон е-мэйл хаягаа дахин ашиглаж болох уу?
 
            Болно.
 
 -РД-ийн дугаараа хийхээр та газар өмчилсөн байна гэж гарч ирээд байна. Өмнө нь газар өмчилж байгаагүй бол яах вэ?
 
НӨХГ газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтэст ирж шүүлгэнэ.
 
- Ам бүлээрээ нийлээд нэг газарт хамтад нь өмчилж авч болох уу?
 
                    Болохгүй. Программ автоматаар сонгоно.
 
-Баталгаажуулах код нь сүүлд ирээд кодны цонх нь дахин гарч ирэхгүй байна яах вэ?
       
        Баталгаажуулах кодтой хамт линк очиж байгаа линкээр нь орж кодоо хийнэ.
 
 -Дараагийн зарлагдах байршилуудад дахин өргөдөл бөглөх үү?
 
         Үгүй. Тухайн зарлагдсан үед нь мессэжээр ирсэн линк болон баталгаажуулах кодоо ашиглан бүртгүүлнэ.
 
- Баталгаажуулах кодоо хийхээр алдаа заагаад байна яах вэ?
 
        Мессэжээр очсон хаяг /линкээ/ сайн шалгаж зөв хийх хэрэгтэй.
 
 -Гадаадад төрсөн хүүхэд газар авч болох уу?
 
         2013 оны 05 сарын 30-наас өмнө нийслэлийн харьяа болсон  бол болно.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15 309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд 2014 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн  цахим системийн тусламжтайгаар иргэдийн хүсэлтийг хүлээн авна.

 


Үүнтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн түгээмэл асуултын хариултыг тоймлон танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

-8 дугаар сарын 1-нээс эхэлсэн цахим бүртгэл хэд хоног үргэлжлэх вэ?  Цагийн хязгаар байгаа юу?

2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үдийн 12 цагт эхэлж, хуанлийн 15 хоног үргэлжилнэ. Иймд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн мөн үдийн 12 цагт хааж, тасалбар болгоно.

-Газар хамтран эзэмшдэг бол хүсэлтээ гаргаж болох уу?

Газар урьд нь нэг удаа үнэгүйгээр дангаараа, эсвэл хамтран өмчилсөн иргэд цахим системд хандах боломжгүй. Хэрэв газар дангаараа, эсвэл хамтран эзэмшиж байгаа нөхцөлд газар өмчлөх тухай хүсэлтийг цахим системд илгээж болно.

-Нэг гэр бүлийн  хэдэн ч гишүүн хүсэлт гаргаж болох уу?

 Нийслэлд 2013 оны 05 дугаар сарын 30-наас өмнө бүртгэлээ баталгаажуулсан нийслэлд бүртгэлтэй, урьд нь газар өмчилж байгаагүй бүх насны иргэд хүсэлт гаргах боломжтой.

- Одоо харяалагдаж байгаа дүүрэгтээ л хүсэлт гаргах уу? Эсвэл хамаагүй юм уу?

Дээрх шаардлагыг хангасан бүх иргэд оршин суугаа дүүргээс үл хамааран зарлагдсан аль ч байршлаас сонголт хийж, хүсэлтээ гаргах боломжтой.

-НИТХ-аас баталсан 52 байршилд хүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан газар өмчлөх хүсэлтээ гаргаж болох уу?

Болно.

-Дараагийн байршлуудад газар өмчлөх ажил хэзээнээс эхлэх вэ?

Цаг нь тодорхойгүй байгаа. Эхний 5 байршлын газар өмчлөлийн бүртгэл, баталгаажуулалтын ажил эцэслэн дууссаны дараа дараагийн байршлуудын эхлэх хугацааг зарлана.

- Нэг байршилд хэд хэдэн хүн хүсэлт гаргасан бол сонголтыг хэрхэн хийх вэ?

Нэг байршилд хүсэлт гаргасан иргэд нь өмчлөгдөх боломжтой нэгж талбарын тооноос их байгаа нөхцөлд программ автомат үйлдлээр санамсаргүйгээр сонголт хийж, нэгж талбарын өмчлөх эрхийг сонгоно.

- Нийслэлд 52 байршлаас бусад газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар  газар өмчилж болох уу?

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай болон Газрын тухай хууль тогтоомжийн дагуу 52 байршилд газар өмчлүүлэхээс бусад хэлбэрээр газар өмчлөн авах боломжтой. Нээлттэй.

-Газар өмчлөх эрхээ авсан иргэн газрын гэрчилгээгээ яаж авах вэ?

Журмын дагуу газар өмчлөлийн цахим системээс газар өмчлөхөөр сонгогдсон тухай хариу хүлээн авсан иргэн нь ажлын 10 хоногт багтаж дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж өргөдлөө хуульд заасан материалын хамт цаасаар өгөх ёстой. Тэгснээр тодорхой хугацааны дараа газар өмчлөх шийдвэрээ гардаж авах боломжтой.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
 

Иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газруудад нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгох буюу газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж шаардлагатай бэлтгэл ажлуудыг хийж дууслаа. 

Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулснаар мэдээллийн нээлттэй, ил тод байдал бий болох, иргэдийн эрх тэгш байдал хангагдах, гадаад сурч, ажиллаж байгаа иргэд хамрагдах боломжтой зэрэг олон давуу талтай болж байна.

Ийнхүү эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд 2014 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн цахим системийг ашиглан газар өмчлөлийн ажлыг зохион байгуулж эхлэх бөгөөд үүнд нийт 1524 га газарт 14954 нийслэлд бүртгэлтэй иргэнд газар өмчлүүлэх юм.

Газар өмчлөлийн цахим систем нь өмчийн харилцааны газрын цахим хуудас болох www.umch.ub.gov.mn сайтад байрлах бөгөөд энэ хуудаст хандан газар өмчлөх хүсэлтээ гаргана.

Дараах шаардлагыг хангасан иргэн газар өмчлөх хүсэлтгээ цахимаар гаргана.
  • Нийслэлд 2013 оны 05 дугаар сарын 30-наас өмнө шилжин ирж, нийслэлийн харъяалалтай болсон
  • Урьд нь нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй байх,
  • Урьд нь аймаг, сумдын нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй байх,
  • Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт аваагүй байх

Хүсэлт гаргагч иргэнийг систем нь автоматаар дээрх шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, шаардлага хангаагүй нөхцөлд хүсэлтийн маягт бөглөн илгээхээс өмнө “хүсэлт хүлээн авах боломжгүй тухай” хариу өгнө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2013 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн  43 дугаар тушаалын дагуу хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаанд Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5, 6, 7, 9, 14, 19, 25 –р хороодын хүн ам хамрагдахаар сонгогдсон.  Энэхүү судалгаанд Сонгинохайрхан дүүргээс 6500 хүн хамрагдах бөгөөд 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

 

Сүрьеэгийн тархалтын судалгааны нээлтийн арга хэмжээ  2014 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  25 дугаар хорооны урд талбайд боллоо.  25 дугаар хороонд 7 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд тандалтын судалгаа хийгдэх  бөгөөд тус хорооноос нийт 600  иргэнийг хамруулна.

Нээлтэнд 80 гаруй хүн оролцсон ба урилгаар Сонгинохайрхан дүүргийн  Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Оюунбилэг, Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ш.Хажидмаа, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Б.Пунцаг, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Хулан, Глобаль сангийн мэргэжилтэн н. Ганзаяа,  25 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын дарга н. Жаргалсайхан, тус хорооны Ажлын албаны ажилтнууд, судалгаанд хамрагдах хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн нар  уригдан оролцлоо.

Судалгааны үеэр  ХӨСҮТ-ийн  судалгааны баг  хүн амыг бүртгэж, сүрьеэгийн асуумж авах, өндөр, жин даралтыг үзэх, рентгэн зураг, цэрний шинжилгээ зэргийг авч иргэдэд цогц үйлчилгээг үзүүлнэ.

 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 63-дугаар тогтоолоор Хот тохижилт цэвэрлэгээний  талаар байгууллага аж ахуйн нэгж иргэдээс дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан билээ. Журамд оруулсан өөрчлөлтөөр байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцах талбайг 50 хүртэл метр байхаар тогтоож, тохижилтын чиглэлээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан юм.   Журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж буй газраас гадагш  50 метр хүртэлх зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийж, ашиглалт засвар үйлчилгээ, хамгаалалтыг сайжруулах үүрэгтэйгээс гадна үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд хөрөнгө төлөвлөж,

 

тухайн орчноо тохижуулах ёстой юм. Тухайн журмын хэрэгжилт хангалтгүй байгаа учраас, нийгмийн хариуцлагаа ухамсарлан,  үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллагуудад  инженерийн үйлчилгээ үзүүлэхгүй байх, авах арга хэмжээг тодорхой болгох шинэ журмыг  холбогдох байгууллагуудаас боловсруулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улаанбаатар хотод 212 км авто зам шинээр барих, 350 км авто зам өргөтгөн шинэчлэхээр Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, шинэ суурьшлын бүс бий болгоход чиглэсэн энэ зорилтын дагуух бүтээн байгуулалтын зарим ажил энэ оны төсөвт "0.00" дүнтэй батлагдсан юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлд эрх шилжсэн, эх үүсвэр тодорхойгүй байсан нэр бүхий дөрвөн төсөлд шаардлагатай 28,6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Зам барилгын ажил нь эхэлсэн ч санхүүжилтгүйн улмаас саатаад байгаа дараах дөрвөн чиглэлийн бүтээн байгуулалтын ажил үүнд хамаарна.

 

- Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
- Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам
- МТ-ийн шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт 
- Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл.

Олгосон зээлийн 20 тэрбум төгрөгийг нь хүүгийн төлбөрийн хамт 2015 оны улсын төсөвт, 8,6 тэрбум төгрөгийг нь хүүгийн төлбөрийн хамт мөн оны нийслэлийн төсөвт тусган Хөгжлийн банкинд буцааж олгохоор тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.