Видео

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар Авто тэээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр,   автозам ашигласны төлбөр хураах ажлыг  2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2 үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо.
Монгол улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа эсэхээс үл хамааран харьяалах аймаг, дүүргийн татварын албанд батлагдсан  хувь хэмжээгээр  албан татвараа төлдөг.

 

Хуулинд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж нь эхний хагас жилээр албан татварыг төлөх ба  жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг юм.
Харин Монгол улсын “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн дагуу автотээврийн хэрэгсэл эзэмшигч хувь хүн, хуулийн этгээд нь агаарын бохирдлын төлбөрийг автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас нь хамааруулан тогтоосон ангиллаас хамаарч жилд нэг удаа тухайн жилийн 06 дугаар сарын 01-ний дотортөлөхөөр хуульчлагдсан.
Мөн НИТХ-ын 2013 оны 13/47 дугаар тогтоолоор  “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг  баталсан юм. Журмын дагуу нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тухайн жилийн 8 дугаар сарын 20-ны дотор нийслэлийн замын санд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн юм.   
Тиймээс эдгээр хууль, тогтоомж, дүрэм,  журмыг үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамжаар Автотээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 05 сарын 31-ний хооронд, эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалтыг 2014 оны 6 дугаар сарын 10-24-нийг хүртэл зохион байгуулахаар боллоо.
Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулж, нэг цэгийн үйлчилгээ нь ажлын өдрүүдээр төдийгүй амралтын өдрүүдэд ажиллах юм байна. Энэ жилээс эхлэн албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх тусгай наалтыг хэрэглэхгүй болсон бөгөөд замын цагдаагийн газрын тусгай багажаар татвараа төлсөн эсэхийг шалгаж, замын хөдөлгөөнд оролцуулах юм. Ингэснээр наалтад зориулдаг хөрөнгийг хэмнэж байгаагаас гадна, тээврийн хэрэгслийн урд талын салхины шилэнд олон төрлийн наалт наадагаас жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлөх зэрэг сөрөг үзэгдлээс сэргийлнэ гэж үзжээ.  
Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах автозам ашигласны төлбөр нь тухайн тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас шалтгаалан 20 000-70 000 төгрөг байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв нь Монгол улсын Зэвсэгт хүчний 93 жилийн ойн баярыг тохиолдуулан Засаг даргын Тамгын газар, Монголын Гэр Бүлийг алдаршуулах төвтэй хамтран дүүргийн хэмжээнд “Ачлалт аав”-ийг шалгаруулах ажлыг зохион байгууллаа.

Арван хороо буюу 2,9,11,12,14,16,18,19,22,24 дүгээр хороод “Хүндэт аав”-д 8, “Ачлалт аав”-д 12 нийт 20 аавыг  номинацид шалгаруулсан байна.

 

“Ачлалт аав”-д шагнал гардуулах  хүндэтгэлийн үйл ажиллагаа 2014 оны 03 сарын 18 ны 10 цагт дүүргийн “Иргэний танхим”-д болж дүүргийн Засаг дарга М.Чинболд, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Н.Ганаа, Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун оролцон “Ачлалт аав” нарт шагнал гардууллаа.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдын санаачилсан “999 шатарчин” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд шатрын тэмцээн зохион байгууллаа. 5 насны ангилалаар зохион байгуулагдсан уг тэмцээний Толгойт, Баянхошуу, Өнөр бүсийн тоглолтууд өнгөрсөн 3 дугаар сараас эхлэн явагдсан бөгөөд  5-17 насны нийт 999 оролцсоноос  шилдэг 60 шатарчин 4 дүгээр сарын 7-нд болох шигшээ тэмцээнд оролцохоор шалгараад байна.  

 

Оюунлаг ирээдүйн төлөө өсвөр үеийнхнээ бэлтгэх зорилготой энэхүү санаачлагыг дүүргийн иргэдийн зүгээс өндрөөр үнэлж, сурагчид тэмцээндээ сэтгэл өндөр, идэвхтэй сайтай оролцлоо.

Дүүргийн Засаг даргын санаачилсан энэхүү “999 шатарчин” хөтөлбөрийн хүрээнд Дүүргийн Спорт хорооноос зохион байгуулан сургуулиуд дээр шатрын дугуйлан хичээлэлүүлэх 30 багшийг бэлтгэсэн бөгөөд тус хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг  мөн дэмжиж сурагчдад шатар заах эдгээр 30 багшид тус бүр 50000 төгрөгийг өөрийн зүгээс өгсөн юм.

Толгойт бүсийн тэмцээний дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Баянхошуу бүсийн тэмцээний дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Өнөр бүсийн тэмцээний дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд энэ 3 дугаар сарын 18-ны өдөр дүүргийнхээ Сууц өмчлөгчдийн холбоодын  удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Сонгинохайрхан дүүргийн 280 мянган иргэний 30 орчим хувь нь орон сууц хороололд оршин суудаг бөгөөд эдгээр орон сууц хорооллуудад нийт 52 СӨХ үйл ажиллагаа явуулдаг юм.

 

Энэ удаагийн уулзалтаар Засаг дарга СӨХ-дын үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудын талаар нээлттэй ярилцлаа.

СӨХ-ын удирдлагууд нийтлэг болон тус тусын онцлог бүхий бэрхшээл, тулгамдсан асуудлаа дэлгэрэнгүй танилцуулсан. Засаг дарга Орон нутгийн хөгжлийн сангийн болон улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудад эдгээр асуудлыг тусган шийдвэрлэхийг зорьж ажиллахаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүдийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр болон 11-11 төвөөр дамжиж ирсэн иргэдийн өргөдөл гомдлын нэлээд хувийг СӨХ-дын үйл ажиллагаатай холбоотой гомдол санал ирдэг. СӨХ-ын удирдлагуудыг доголдолтой үйл ажиллагаагаа хэвийн болгож, үйлчилгээний чанарыг сайжруулахыг Засаг дарга М.Чинболд мөн үүрэг болголоо.

Энэхүү уулзалтад Засаг даргын Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч Б.Батдорж, Дэд бүтэц, нийтийн аж ахуй хариуцсан орлогч Ц.Төрхүү, ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Т.Сүхбаатар нар мөн оролцож Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулж иргэдийн оршин суух орчин нөхцлийг сайжруулах тал дээр хэрхэн хамтарч ажиллахаа хэлэлцлээ.

Сонгинохайрхан дүүргийн Улаан Загалмайн Хороо

Анхны тусламж бол хүн бүрийн мэдэж байх ёстой мэдлэгийн нэг бөгөөд орчин үед техник, технологи, үйлдвэрлэл илүү хурдацтай хөгжихийн хэрээр осол аваар ихээхэн нэмэгдэх болсон. Энэ үед бусдад болон өөртөө анхны тусламж үзүүлэх шаардлага хаана ч хэзээ ч бидэнд тохиолдож болзошгүй юм.

 

МУЗН нь 2012 онд ОУ-ын Улаан Загалмайн холбооноос батлагдсан стандартын дагуу анхны тусламжийн сургалтыг байнга зохион байгуулж байна.

Сургалтын төрөл:

Сургалтын төрөл

Хичээлийн цаг

1

Анхны тусламжийн лекц

(1-3 цаг)

2

Түргэвчилсэн сургалт

(4 цаг)

3

Суурь мэдлэг олгох сургалт

(8 цаг буюу 1 өдөр)

4

Бүтэн сургалт

(24 цаг буюу 3 өдөр)

5

Давтан сургалт

(16 цаг буюу 2 өдөр)

6

Тусгай сургалт

(40 цаг буюу 5 өдөр)

Холбоо барих:

Утас: 70189088, 99081136, 99772064

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 03 сарын 14-ний өдөр болж, Авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Авлигын эсрэг нийслэлийн 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг АТГ-аас боловсруулсан төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлалын дагуу “Хуулиар хүлээсэн үүргийн биелэлт”, “Авлигатай тэмцэх хүсэл санаачлага” гэсэн 2 үндсэн хэсэг 10 дэд бүлэг, 33 ажлын төлөвлөгөөтэйгээр боловсруулжээ.

 

Нийслэл 2014 онд авлигын эсрэг үйл ажиллагаандаа мэдээллийн ил тод байдлыг хангах, иргэдэд энгийн ойлгомжтой хэлбэрээр, олон сувгаар мэдээллийг өгөх ажлуудыг онцлон зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал хууль тогтоомж бодлого шийдвэрийг иргэдэд сурталчлах, мэдээллийн ил байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 12 ажлыг хийхээр тусгажээ.
Мөн Ухаалаг-Улаанбаатар төслийн хүрээнд авлига гарах нөхцөл боломжийг бууруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр нийслэлийн харъяа газар, агентлаг, байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд “Шилэн данс” системийг нэвтрүүлж иргэдэд ойлгомжтойгоор тайлагнах, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрүүдэд системчлэх, мэдээллийн нэгдсэн програмыг үүсгэх зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Эдгээр ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, “IRI”-тай хамтран авлигын эсрэг Олон улсын бага хурлыг 2014 оны 10-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү Олон Улсын бага хурлаар нийслэлээс 2014 оны авлигын эсрэг гол зорилт болох мэдээллийн ил тод байдлыг хангах асуудлаар оролцогчид санал солилцох юм.
Нийслэлийн удирдлагын зөвлөлин гишүүд хэлэлцээд нийслэлийн 2014 оны авлигын эсрэг хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид өөрдийн хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэдэд дэлгэрэнгүй тайлагнаж, нээлттэй байх зарчимруу шилжинэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХОРООДЫН АНХААРАЛД: Татвар төлөгчийн электрон кассын машин ашиглалтын судалгаа, тооллогын хүснэгт-ийг  эндээс татаж авна уу?
 

Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогодсон гурван гишүүн чуулган завсарласан энэ цаг хугацаанд тойрогтоо ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж байна.

УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сумьяабазар нар хамтдаа явж дүүргийнхээ иргэд сонгогчдын санал хүсэлтийг сонсч, хийсэн болон хийж буй ажлаа танилцуулан, халуун яриа өрнүүлж байна.

 

Тэд өнгөрсөн 2 хоногт тус дүүргийн 15 хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Иргэд хорооныхоо хувьд тулгамдаж байгаа асуудлууд, ард түмний амьжиргааны түвшин зэргийн талаар санал хүсэлтээ илэрхийлж, гишүүд асуусан асуултад нь дэлгэрэнгүй хариулан ярилцлаа. Хэдийгээр гурван өөр намын төлөөлөл боловч эрхэм гишүүдийг хамтдаа явж уулзалт хийж байгааг иргэд тун их сайшааж намчирхалгүй нэг сэтгэлээр дүүрэг, улс орондоо хэрэгтэй ажлуудыг санаачлан хийхийг захисан юм.

Гишүүдийн уулзалтад Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд болох ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд, хэлтэс албадын дарга нар хамт явж иргэдийн асуултад тодорхой чиглэлээр нь хариулт өгч санал хүсэлтийг сонсож байна. Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтүүдийг дүүргийн ажилд тусган хэрэгжүүлэхээ тэд илэрхийллээ.

Уулзалт  энэ сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.

Тус дүүргийн хороодын зохион байгуулагч, нийгмийн ажилтнуудтай байгуулах үр дүнгийн гэрээний загварыг эндээс татаж авна уу.

Эрхэм хүндэт Сонгинохайрхан дүүргийн иргэд та бүхнийг Иргэн цэргийн бахархалын өдрийн үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна. Өдөрлөгийн арга хэмжээ 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагаас Соёмбо кино театрт болно.

 

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 93 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ДҮҮРГИЙН ИРГЭДЭД БАТЛАН ХАМГААЛАХ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БОДЛОГО ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ ИРГЭН, ЦЭРГИЙН БАХАРХАЛЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨР

Зорилго:  Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бодлого үйл ажиллагааг дүүргийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагад сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд чиглэгдэнэ.

Явуулах хугацаа: 2014 оны 03 дугаар сарын 16

д/д

Зохиогдох арга хэмжээ

Хугацаа

 

Хариуцах албан тушаалтан

 

Явагдах газар

Тайлбар

1

Баярын цэнгүүний арга хэмжээнд оролцох хүндэт зочдыг хүлээн авах

14:00

14:10

СХД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга

Соёмбо кино театр

 

2

Баярын цэнгүүний үйл ажиллагааг нээж үг хэлэх Төрийн дуулал эгшиглүүлэх

14:10

14:20

Цэргийн штаб

 

СХД-ийн ИТХ-ын дарга, Засаг дарга

3

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид цэргийн сэдэвт уран бүтээлээр мэндчилгээ дэвшүүлэх

14:20

14:40

СХД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Төлөвлөлт, сургалтын офицер

 

ЦДБЭЧ

Цэргийн дуу, бүжиг, 4 номер байх

4

18 нас хүрч цэргийн үүрэг хүлээж байгаа залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах, тэдэнд баяр хүргэж, сургаалын үг хэлэх

14:40

15:00

Цэргийн штабын дарга,

Тоо бүртгэлийн офицер

 

СХД-ийн ЗДТГ-ын дарга, 62, 9, 65, 42-р сургуулиуд

5

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний  93 жилийн ойг угтаж зохиогдсон уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон баг хамт олон, ЗХ-ний анги байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа цэргийн алба хаагчдад  шагнал гардуулах ёслол

15.00

15.20

Цэргийн штабын дарга,

Төлөвлөлт, сургалтын офицер

 

Захиргаа хуулийн хэлтэс

Шагнал урамшуулал хариуцсан мэргэжилтэн ЗХ-ний 150, 013, ХЦ-ийн 0151, ДЦ-ийн 05-р ангиуд

6

Урлагийн тоглолт

15:20

15:40

Тоо бүртгэлийн офицер

 

ЗХ-ний 013-р анги 2 номер

7

“Бидний бахархан дууриах хүмүүс” дүүргийн ахмад дайчдыг алдаршуулах, тэдний дурсамжийг сонсох харилцан ярилцах

15:40

16:10

Мэдээллийн аюулгүй байдлын офицер

 

Ахмадын хороо

8

Цэрэг спортын “Дөл” тоглолтонд түрүүлсэн багийн Жагсаалын үзүүлэх тоглолт

16.10

16.30

Төлөвлөлт, сургалтын офицер

 

Түрүүлсэн сургууль

9

Урлагийн тоглолт

16.30

16.50

Тоо бүртгэлийн офицер

 

ЗХ-ний 150-р анги 2 номер

10

“Монгол цэрэг энхийн үйлсэд” энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчийн сэтгэгдэл

16.50

17.00

Тоо бүртгэлийн офицер

 

ЗХ-ний 150-р анги

11

Зэвсэгт хүчний 150-р ангийн цэргийн алба хаагчдын гардан байлдааны үзүүлэх тоглолт

17.00

17.20

Дайчилгааны офицер,

 

ЗХ-ний 150-р анги

12

Монгол цэргийн зэвсэглэл, хувцас, цэргийн албан хаагчийн агсамж хэрэгслийн үзэсгэлэнг сонирхуулах

17.20

17.50

Дайчилгааны офицер,

 

ЗХ-ний 150, 084-р анги,

Бөртө-ТӨҮГ