Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас  Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Дүүргийнхээ хүүхэд багачуудыг баярлуулах, эхчүүдээ алдаршуулах зорилготой энэхүү баярын арга хэмжээнд дүүргийн Засаг дарга М.Чинболд, Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Төрхүү, ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун нарын удирдлагууд хүрэлцэн ирж оролцлоо.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн 1, 2-р одонгоор шагнагдсан эхчүүдийн одонг гардуулан баяр хүргэсэн юм.

Узбекстан Улсын Ташкент хотноо саяхан болж өнгөрсөн зуун буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож тивийн аварга болсон Сонгинохайрхан дүүргийн сурагч, тамирчдад баяр хүргэн ИТХ-ын өргөмжлөл, баярын бэлгээр шагнаж амжилтыг нь мялаан урамшууллаа.

 Мөн дүүргийн төрийн албан хаагчдын болон иргэдийн хүүхэд багчуудын төлөөлөлд бэлэг гардуулан баяр хүргэлээ.

Арга хэмжээнд Жаргалант тосгон дахь  Сонгинохайрхан дүүргийн Соёлын ордны авьяаслаг хүүхдүүд хүрэлцэн ирж уран бүтээлийнхээ дээжээс сонирхуулж хүрэлцэн ирэгсдийн мэлмий сонорыг мялааснаар Эх үрсийн баярт зориулсан баярын өдөрлөг өндөрлсөн юм.

Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясан цэнгэсэн, үлэмж ачит ээжийн бүүвэйнд буурал дэлхий уяран хайлсан нарлаг зуны энэ өдөр тохиож байгаа Эх үрсийн баярын мэндийг соёолон дэлгэрэхийн билэгтэй Сонгинохайрхан дүүргийнхээ үзэсгэлэнт ээжүүд, энхрий үрсэд хүргэхийн хамт нарт дэлхийг уяраан нялхруулах бүүвэйн дуу мөнхөд эгшиглэж, хөөрхөн үрсийн баясгалант инээд хэзээ ч тасрахгүй үргэлжилэхийн гэгээн ерөөлийг дэвшүүлье!

М.ЧИНБОЛД:  Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Сонгинохайрхан дүүргээс шинэлэг, сайхан ажил өрнөж байгаа сураг дуулддаг. Ойрд ямар ажил зохион байгуулж байгаа бол гэсэн хүлээлт сэтгүүлчдийн дунд бий болгосон байна шүү.  Одоо төрийн албан хаагчдын чуулга уулзалт болох гэж байгаа юм байна. Ер нь танай дүүрэгт нийт хичнээн төрийн албан хаагч ажилладаг юм бэ?

-Баярлалаа. Аль болох шинэлэг, үр дүнтэй ажил санаачлан, хийж хэрэгжүүлэхийг зориод л ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд 162769 төрийн албан хаагч ажилладаг гэсэн тоо баримт бий. Сонгинохайрхан дүүргийн төсвийн байгууллагуудад 6049 албан хаагч ажилладаг. Үүний  80.5 хувь нь буюу 4850 орчим нь үйлчилгээний албан хаагч, 19.5 хувь нь буюу 1200 орчим нь улс төрийн болон төрийн тусгай, захиргааны албан хаагчид байдаг юм. Зөвхөн сургууль, цэцэрлэгүүд гэхэд нийт 3733 багш ажилтантай байгаа.

-Төрийн алба данхайлаа гээд байдаг. Танайх шиг том дүүрэгт төрийн албан хаагч харин ч цөөдөх юм шиг.

-Сонгинохайрхан дүүрэг 300 мянга давсан оршин суугчтай. Монгол Улсын хүн амын 10 хувь гэсэн үг л дээ. Гэтэл 160 гаруй мянган төрийн албан хаагчын 4 хүрэхгүй хувь нь манай дүүргийн төсвийн байгууллагуудад ажиллаж байна. Энэ тоон үзүүлэлтээс манай дүүргийн төрийн албан хаагчдын ачааллыг харж болохуйц байгаа биз. Дээрх 6000 албан хаагчаас ихэнх нь боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид. Төрийн захиргааны, тусгай, улс төрийн албан хаагчид нь нийлээд 1200 орчим.  Тэгэхээр Сонгинохайрхан дүүргийн хувьд  төрийн албан хаагч үнэхээр цөөддөг юм.

-Жишээ нь нэг хороон дээр хэдэн албан хаагч ажилладаг вэ?

-Хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, бүртгэлийн, халамжийн ажилтан, үйлчлэгч, манаач гээд ердөө 5-8 албан хаагч хороон дээр ажилладаг. Хороо бол төрийн үйлчилгээ үзүүлдэг анхан шатны нэгж. Хорооны ажилтнууд хэр зэрэг хүртээмжтэй, шуурхай ажиллаж байгаагаас төрийн албаны хүртээмжтэй, шуурхай байдал шалтгаална. Манай дүүргийн хувьд хүн ам олонтой, ажилгүйдэл, ядуурлын түвшин өндөр болохоор хорооноос төрийн үйлчилгээ авах иргэд маш их. Ажилтан, албан хаагчдын хувьд үнэхээр  ачаалалтай ажилладаг. Манай зарим хороо 16-17 мянган оршин суугчтай гээд боддоо. Тэдэнд 10 хүрэхгүй албан хаагч төрийн үйлчилгээ үзүүлж байна. Гэтэл 2-3 мянган хүнтэй сумын 200-300 хүнтэй багт ийм тооны албан хаагч үйлчилгээ үзүүлж байгаа. Ёстой нөгөө хуваарилалт нь шог гэдэг шиг байгаа биз.

-Тийм байна. Албан хаагч нэмж ажиллуулж болдоггүй юм уу?

-Цаанаасаа баталж өгсөн бүтэц орон тоо нь л энэ. Ингээд лавшруулаад ярихаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хөндөхөөс аргагүй болдог юм. Үндсэн хуулинд аймаг нийслэл, сум дүүрэг гээд статусыг нь тогтоогоод өгчихсөн байдаг. Бодит байдал дээр 300 мянган хүн амтай сум байтугай аймаг ч байхгүй. Статусаараа болохоор бүх хуваарилалт сумын л зэрэгтэй байгаад байдаг юм. Тэгэхээр Үндсэн хуулийн энэ хэсэгт зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай. Түүнээс гадна Засгийн газар, нийслэлийн түвшинд ч гэсэн бүтэц орон тоон дээр хүн ам, ажлын ачааллыг харгалзан үзэх хэрэгтэй. Жишээ нь Сонгинохайрхан дүүргийн хороод өдөртөө л 100-200 хүнд үйлчилж байна. Чингэлтэй дүүргийн Газрын албаны байцаагч, манай дүүргийн газрын албаны байцаагч хоёрын ажлын ачаалал үнэхээр ялгаатай. Боловсрол, эрүүл мэнд, цагдаагийн гээд бүх л байгууллагын хувьд ийм л дүр зурагтай байгаа. Бүтэц орон тоон дээр зайлшгүй анхаарах ёстой.

-Төрийн албыг хүнд сурталтай гэж иргэд ярьдаг?

-Ажлын ачаалал их, амьдрал ахуй ямар ч байлаа гэсэн, тэр ч бүү хэл тухайн өдөр сэтгэл санаа тааруухан байсан ч гэсэн төрийн албыг сонгож ороод, тангарага өргөсөн албан хаагч хүн иргэдэд хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Төрийн үйлчилгээ авахаар ирж байгаа иргэд зүгээр нэг цаг завтайдаа ч юмуу явж байгаа хүмүүс биш л дээ. Цаанаа ямар нэг зовлон, шалтгаан, асуудалтай хүмүүс л төрөөсөө үйлчилгээ авахаар ирдэг. Жишээ нь чи хэзээ хамгийн сүүлд харьяа хороон дээрээ очсон бэ?

-Уржнан хаягийн тодорхойлолт авах гэж нэг очсон юм байна.

 Одоо оршин суугаа хаягийн тодорхойлолтыг ТҮЦ машинаас авдаг болчихсон /инээмсэглэв/.  Эмнэлэгээр, цагдаагаар, дүүрэг, хороогоор хүн зүгээр нэг ороод гардаггүй. Шалтгаан, асуудалтай болохоор л ирдэг. Асуудалтай байгаа хүн бухимдахад, шүүмжлэхэд  бэлэн л байдаг. Тэгэхээр аль болох асуудлыг нь шийдэхэд туслах, зөвлөгөө өгөх хандлагаар л төрийн албан хаагч ажиллах ёстой. Үүнийг би албан хаагчиддаа байнга захидаг юм.

-Танай дүүргийн төрийн албан хаагчдын ажлын ачаалал их юм байна. Энэ нь ажлын үзүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг байх.

-Ачаалал их ч ажлын үзүүлэлт харин сайн шүү. Ажлаа хийгээд л амжилтаа гаргаад л гэдэг шиг манай дүүргийн бүхий л салбарын төрийн алба үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Нийслэлээс жил бүр явуулдаг хяналт, шинжилгээ, үнэлгээний шалгалтын дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар хоёр жил дараалан эхний байруудад орсон. Татварын хэлтэс 2014 онд системийнхээ хэмжээнд нэгдүгээр байр эзэлсэн. Нэгдсэн эмнэлгийн хамт олон маань Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тэргүүний байгууллагаар шалгарсан гээд дурьдвал олон. Салбар салбартаа л эхний байруудад шалгардаг. Би дүүргийнхээ төрийн албан хаагчдаар бахархдаг юм. Ажлын нөхцөл, орчин сайнгүй, ачаалал их ч төрдөө өргөсөн тангаргаа сахин биелүүлж амжилт гарган ажиллаж байгаа нь үнэхээр сайшаалтай.

-Төрийн албан хаагчдынхаа ажиллах нөхцөл, орчныг сайжруулах талаар юу хийж байна вэ.

-Бусад дүүргүүд шиг ордон барьж чадахгүй л байна. Энэ нь дүүргийн удирдлагуудаас шалтгаалахгүй л дээ. Нөгөө л төсөв мөнгөтэй холбоотой. Сонгинохайрхан дүүрэг бол улсын төсвөөс татаастай төвийн ганц дүүрэг. Тэгэхээр төсвийн хуваарилалт нь ч бага  ирдэг. Гэхдээ санаж явбал бүтнэ гэдгээр дүүргийн нутгийн захиргааны ордны зураг төсвийг нь хийлгэж байгаа. Тамгын газрын байрныхаа урд талын эрүүлжүүлэх байрыг нураагаад сайхан ордон барина гээд газрынх нь асуудлыг шийдвэрлээд, төлөвлөчихсөн л яваа. Өнөөдөр иргэд дүүргийн Тамгын газар ирж нэг тодорхойлолт аваад, Ханын материал орж халамжийн үйлчилгээ авахаар явах жишээтэй. Дэргэдэх хэлтсүүд бол бүгд л энд тэнд байгаа. Уг нь иргэн нэг хаалгаар ороод авах ёстой төрийн үйлчилгээнүүдээ бүгдийг нь биш гэхэд ихэнхийг нь аваад л гарах ёстой юм. Ер нь бол төрийн үйлчилгээ үзүүлж буй орчин сайхан байна гэдэг үйлчилж байгаа, үйлчлүүлж байгаа аль аль талдаа хэрэгтэй. Хэлтэс албадын ажлын уялдаа холбоо ч сайжирна.  Үүнээс гадна байгууллагууддаа бага ч гэсэн хөрөнгөөр жижиг ч гэсэн тоног төхөөрөмж авч өгөх л санаатай байдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 2015 онд дүүргээ бүрэн камержуулахаар төлөвлөж, ажил нь ахицтай явж байна. Энэ нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхээс гадна цагдаагийн байгууллагын албан хаагчдын маань ажлыг маш хөнгөлнө гэж үзэж байна даа.

-Сонгинохайрхан дүүрэгт бүтээн байгуулалтын ажил өрнөж байх шиг байна. Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг товч дурьдвал?

-Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг нэмэгдүүлэхээр зорьж ажиллан тохижилт, бүтээн байгууллалтын нэлээдгүй ажлыг Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүллээ.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 хорооны  цахилгаангүй 2860 өрх, хүчдэлийн уналттай 3311 өрхийн цахилгааны хангамжийг сайжруулах 34 төрлийн ажлыг 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт 43,4 км замын өргөтгөл шинэчлэлтийг улс, нийслэл, замын сангийн хөрөнгө оруулалтын 11,4 тэрбум төгрөгөөр,  3000 м2 талбайн авто замын /нөхөөс гагнаас/ урсгал засварын ажлыг 141.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэсэн. Сүүлийн 2 жилд 22-ын товчоо чиглэлийн 10,6 км, 25-р хороо, Зүүн салааны 3.6 км авто замыг шинэчилж, шинээр 1.2 км авто зам, Баруун салааны 4.1 км авто зам, Орбит-Тахилтын 7.1 км авто зам Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны тойрог хүртэлх Хувьсгалчдын гудамжны 4,9 км авто зам, Буяны 2.6 км авто замыг тус тус шинээр ашиглалтад оруулсан юм. Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 4 хороонд 6 гүний худаг, 10 хороонд зөөврийн усан сан, 9 хороонд тоглоомын талбай, 3 хороонд бичил цэцэрлэг, 14 хороонд явган хүний зам, шат, гүүр, 3 хорооны нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, 2 хорооны гадна засвар, тохижилт, 21 хорооны 44.6 мян у/м газарт 1292 ш, 5 хороонд авто замыг засварлах ажил хийгджээ. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 950 гэрэлтүүлэг хийгдсэн байна. Энэ бүхнийг зохион байгуулан хийж хэрэгжүүлэхэд дүүргийн төрийн албан хаагчид маань тун сайн ажилласаныг энд дурьдмаар байна.

-Төрийн албан хаагчдын нэгдсэн чуулганыг зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаар тодруулаач?

-Ер нь Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид урьд өмнө нь ингэж чуулж хуралдаж байгаагүй. Энэ удаа төрийн албан хаагчдын чуулганыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас хамтран санаачилж, зохион байгуулан хуралдах гэж байна. Төрийн албан хаагч бол нийгэмд үлгэр жишээ болсон, сахилга баттай, чадвартай боловсон хүчин байх ёстой.  Чуулганы үндсэн зорилго нь төрийн албан хаагчдаа өргөсөн тангарагаа чин сэтгэлээр сахин биелүүлэх, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, шударга ажиллахыг уриалах зорилготой. Мөн Сонгинохайрхан дүүргийн Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг танилцуулах юм.

-Хөтөлбөрийнхөө талаар тодруулахгүй юу?

-Түрүүнд дурьдсан Сонгинохайрхан дүүрэг улсаас татаастай төвийн ганц дүүрэг гэж. Үүнээсээ шалтгаалаад төрийн албан хаагчдынхаа  нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт бусад дүүрэгүүдтэй харьцуулахад хөрөнгө мөнгө зарцуулж чаддаггүй л дээ. Зүгээр жишээ дурьдахад үр дүнгийн гэрээний урамшуулал гэж А, В үнэлгээтэй албан хаагчдаа манайх үндсэн цалингийн 20-40 хувиар шагнадаг бол бусад дүүргүүд үндсэн цалинг 2-3 дахин нэмэгдсэнтэй тэнцэх мөнгөөр урамшуулдаг. Ажлын нөхцөл, орчин тааруу, ачаалал их, алслагдсан, ажилгүйдэл, ядуурал ихтэй дүүрэгт ажилладаг гээд ийм байж болохгүй л дээ. Иймээс төрийн албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр энэхүү хөтөлбөрийг ИТХ, ЗДТГ-аас  санаачлан, батласан.

-Зөв л санаачлага байна. Ойрын хугацаанд хийх өөр шинэлэг ажил гэвэл юуг онцлох вэ.

 -Ирэх зургадугаар сард “Иргэдийн баяр” хийхээр төлөвлөж, ажлын хэсэг ажиллаж байгаа. Төрөөс, татварын мөнгөөр цалинжаад сууж байдаг нөхөд, тэр дундаа төр захиргааны байгууллагынхан чухам юу хийдэг юм бэ гэдэг талаар иргэддээ тайлан тавих үндсэн зорилго байна. Захиргаа, хуулийн хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтэс гэх мэт бусад нэгж, хэлтсүүд иргэдийн төлөө яг юу хийгээд байдаг юм гэдэгтэй иргэд сайтар танилцаж авах боломжтой. Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргааны бүх байгууллагын нэгдсэн “Нээлттэй хаалганы өдөр” гэж ойлгож болно. Мөн Монголынхоо уламжлалт зан үйлийн дагуу Сонгинохайрхан уулынхаа тахилгыг хийж, иргэдээ нэг өдөр салхинд сайхан амраах зорилготой наадам зохион байгуулъя гэж байгаа юм. Морьтой, суртай, бөхтэй, үзвэр үйлчилгээтэй, юм юмтай сайхан наадам болно. Мөн энэ үеэр харилцаа, хамтын ажиллагаатай гадаадын бүх хот, дүүргүүдийн төлөөлөгчдийг урьж оролцуулна. Ер нь “Иргэдийн баяр” маань энэ жилийн томоохон арга хэмжээний нэг болно доо.

-Танай дүүргийг зорихдоо сайхан юм дуулна даа гэж ирсэн маань талаар болсонгүй. Дандаа ийм өндөр зорилготой, өрнүүн амжилттай байхыг хүсье.

-За баярлалаа. Танд болон танай хамт олонд бас ажлын өндөр амжилт хүсье.

Ярилцсан О.Анар

                                                                 НЭГ.  НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Монгол Улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3,  Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6.2, Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 96 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн тогтоол шийдвэр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 17/17 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”,  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үндсэн чиглэл, дүүргийн Засаг даргын 2014 оны А/429 дүгээр захирамжаар батлагдсан “Засаг даргын нөөц сангаас буцалтгүй тусламж, дэмжлэг, урамшуулал олгох  журам”, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтууд нь орон нутгийн болон төсвийн байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулах хууль эрх зүйн үндэслэл болно.

ХОЁР:ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

2.1. Дүүргийн орон нутгийн болон төсвийн байгууллагад ажиллаж буй албан хаагчдын ажиллахнөхцөл, нийгмийнбаталгаагхангах, амралт сувилалын үйлчилгээнд хамруулах, эрүүлмэндийгхамгаалжидэвх санаачилгатай, мэдлэг боловсролтой мэргэшсэн албан хаагч бэлтгэхэд энэхүүхөтөлбөрийнзорилгооршино.

ГУРАВ:ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ

3.1. Албан хаагчдыг сургах, чадавхжуулах чиглэлээр

3.1.1 Орон нутгийн болон төсвийн байгууллагын албан хаагчийн ажлын бүтээмж, ачаалал даах болон үүрэг хариуцлага хүлээх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, цаг үетэйгээ зэрэгцэн өөрийгөө хөгжүүлэх, ажлын чиг үүрэгтэй холбоотой хос мэргэжил эзэмших, мэргэших, магистрантур, докторантур болон бусад төрлөөр суралцахыг нь дэмжсэн арга хэмжээг авах

3.1.2. Ажлын байран дээрх сургалт: Орон нутгийн болон төсвийн байгууллагад шинээр орсон ажилтны ажлын байранд онолын болон дадлагын сургалтыг зохион байгуулж болно.

3.1.3. Богино хугацааны сургалт: /30 хүртэл хоног/ Сургалтын  байгууллагын сэдэвчилсэн сургалтууд, гадаад дотоодын ижил төстэй  байгууллагын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, ерөнхий мэдлэгийн /компьютер, менежмент, гадаад хэл/ чиглэлээр курс, хичээлд хамрагдах зэрэг орно.

3.1.4. Удирдлагын Академиас зохион байгуулдаг сургалт судалгааны ажилд албан хаагчдыг хамруулах ажлыг зохион байгуулах

3.1.5. Дунд хугацааны сургалт /1 сараас 1 жил хүртэл/ Мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх курс, онол аргазүйн сургалтууд орно.

3.1.6. Урт хугацааны сургалт /1 жилээс дээш/ Удирдлагын ухааны чиглэлээр мэргэшсэн менежер бэлтгэх “гарагын”, “улирлын”, “магистрын” сургалт, боловсролын түвшин ахиулах магистр, докторын болон бусад сургалтууд,өндөр хөгжилтэй орны их дээд сургуулиудад байгууллагын захиалгаар нарийн мэргэжлээр мэргэшүүлэх сургалт орно.

3.1.7. Алсын зайн сургалт: Интернет мэдээллийн сүлжээ ашиглан мэдлэг боловсролоо дээшлүүлэх сургалтууд орно.

3.1.8. Өндөр хөгжилтэй орнуудаас мэргэжилтэн урьж сургалт явуулах

3.2Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар

3.2.1 Орон сууцны нөхцлөө сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх

3.2.2 Орон сууцны урт хугацааны зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсэгт мөнгөн тусламж, дэмжлэг үзүүлэх

3.2.3 Орон сууц хүссэн өргөдөл, хүсэлтийг харгалзан шинээр барих албан хаагчдын орон сууцны захиалгад хамруулах

            3.3. Гэр олгох

3.4. Гэр бүлийн хамтын хэрэгцээний газар олгох

3.5. Гэр болон галлагаатай байшинд амьдардаг албан хаагчдад түлээ нүүрсний хөнгөлөлт үзүүлэх

3.6. Гадаадын хамтын ажиллагааны харилцаатай орнуудын хүүхэд солилцооны хөтөлбөрт дүүргийн орон нутгийн болон төсвийн байгууллагын албан хаагчдын 10-14 насны хүүхдүүдийг хамруулах

3.7.        Оюутны сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх

3.8. Эрүүл мэндийг сахин хамгаалах  чиглэлээр

3.8.1 Орон нутгийн болон төсвийнбайгууллагын албан хаагчдад эрүүл мэндийн болон эрүүл аж төрөх ёсны мэдлэг боловсрол олгох

3.8.2. Орон нутгийн болон төсвийнбайгууллагыналбан хаагчдыг жилд нэг удаа нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулж шаардлагатай тохиолдолд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, амралт сувилалд явахад нь дэмжлэг үзүүлэх

3.8.3. Орон нутгийн болон төсвийнбайгууллагын албан хаагчийн гадаад оронд төлбөртэй эмчилгээ зайлшгүй хийлгэх болсон тохиолдолд мөнгөн тусламж, дэмжлэг үзүүлэх

3.8.4. Орон нутгийн болон төсвийнбайгууллагын албан хаагчдыг жилд хоёроос доошгүй удаа эрүүл мэндийн бие бялдарынтүвшин тогтоох үзлэгт хамруулж чийрэгжүүлэх, бялдаржуулах арга хэмжээ авах

3.8.5. Байгууллага бүр чийрэгжүүлэлтийн танхимтай болох, тоног төхөөрөмж хүчин чадлыг сайжруулах

3.8.6. Байгууллага бүр халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх

3.8.7. Байгууллагын дарга, удирдлагууд албан хаагчдаа гуравдугаар шатлалын эмнэлэгүүдэд үнэ төлбөргүй хамруулахерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд тусгах

            3.9. Амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой албан хаагчид мөнгөн тусламж, дэмжлэг үзүүлэх

ДӨРӨВ:ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.1. Ажилтнуудыг сургаж хөгжүүлэх, ажиллах нөхцөл баталгаагаар хангах, тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг тухайн орон нутгийн болон төсвийн байгууллагын дарга, удирдлага холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцан хүлээнэ.

4.2 Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь уг хөтөлбөрт хамрагдахаар орон нутгийн болон төсвийн байгууллагын албан хаагчдаас ирүүлсэн материалын бүрдлийг шалган, дарааллын дагуу бүртгэн хүлээн авна.

4.3. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүртгэн хүлээн авсан материалуудыг “Орон нутгийн болон төсвийн байгууллагад ажилладаг албан хаагчдын нийгмийн баталгаа хангах хөтөлбөр” хэрэгжүүлэх Зөвлөл /цаашид “Зөвлөл” гэнэ/энэхүү хөтөлбөр, журамд нийцүүлэн шийдвэрлэнэ.

4.4. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 9-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар хэлэлцэж байгуулах ба Зөвлөлийн бүрэлдэхүүнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, хууль хяналтын болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллийг оролцуулна.

ТАВ: ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ, ХУГАЦАА

5.1. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр, шаардагдах зардлыг дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 5-аас доошгүй хувиар тооцож, жил бүрийн төсөвт тусган дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

5.2. Хөтөлбөр нь “Орон нутгийн болон төсвийн байгууллагын албан хаагчдад дэмжлэг үзүүлэх сан”-тай байх бөгөөд сангийн дүрмийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж батална. Төрийн алба хаах насны дээд хязгаарт болон тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдөж төрийн жинхэнэ албан хаагчид олгодог 36 сар хүртэл албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний тусламжид олгодог мөнгийг уг сангийн хөрөнгөөс гаргахгүй болно.

5.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дотоод нөөц бололцоо болон дүүргийн хамтын ажиллагаатай гадаад улс, харилцаат хот, олон улсын болон ТББ-аас хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөр, хандивыг  ашиглаж болно.

5.4.  Хөтөлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 он хүртэл хэрэгжүүлнэ.

ЗУРГАА: ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭХ ҮР ДҮН

6.1.Монгол Улсад хэрэгжиж буй дээр дурьдсан хууль, тогтоомжийн хэрэгжилт хангагдажтогтвор суурьшилтай мэргэшсэн боловсон хүчин бүрдэн иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг чанартай хүргэх, бүтээмж өндөртэй хамт олон бүрдэнэ.

6.2 Ажлын байрны нөхцөл сайжирч, ажиллах урам зориг, ажлын бүтээмж дээшилнэ.

6.3 Төрийн алба болон байгууллагын ны нэр хүндийг өргөж, ёс зүй, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй болно.

6.4 Ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулж, тасралтгүй мэргэшсэн залгамж чанарыг хадгалж, төрийн албаны шинэтгэлийг дэмжиж ажиллана.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах үзүүлэлтээр тодорхойлно. Үүнд:

·         Орон сууцны урт хугацааны зээлд хамрагдсан байдал

·         Зээлийн урьдчилгааны хөнгөлөлтөд хамрагдсан албан хаагчдын тоо

·         Орон сууцны нөхцлөө сайжруулсан  албан хаагчдын тоо

·         Сургалтад  хамрагдсан албан хаагчдын тоо

·         Эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдсан байдал

·         Албан хаагчдын ажилд хандах хандлагын өөрчлөлт ба сэтгэл ханамжийн түвшин

·         Гэр бүлийн хамтын хэрэгцээний газартай болсон албан хаагчдын тоо

·         Гэртэй болсон албан хаагчдын тоо

Хөтөлбөрийн үр ашгийг дараах үндсэн үзүүлэлтээр тооцно.

·         Хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухайн жилийн төсөвт зардлын зарцуулалт, ашиглалт

·         Банк болон бусад байгууллагаас олгосон зээлийн нийт хэмжээ, хүү

·         Тухайн жилд хөтөлбөрт хамрагдсан ажилтны тооны өөрчлөлт

·         Бусад

Хөтөлбөрийн хэрэгжилтэнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Нийгмийн бодлогын хороо, санхүүжилтэнд Санхүү, эдийн засгийн хороо хагас, бүтэн жил тутамд хяналт тавьж, тайланг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

ДОЛОО: БУСАД

Энэхүү хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, шинэчлэн найруулах асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар  хэлэлцэж шийдвэрлэнэ.

Хөтөлбөрөөр зохицуулагдаагүй асуудлыг Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. 

--- о0о ---

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОРОН НУТГИЙН БОЛОН ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН  НИЙГМИЙН АСУУДЛЫГ

ШИЙДВЭРЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ

НЭГ: НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 1.1. Энэхүүжурмынзорилгонь “Орон нутгийн болон төсвийн байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгаа хангах хөтөлбөр”-ийгхэрэгжүүлэхтэй холбоотойүүсэххарилцаагзохицуулахадоршино.

ХОЁР: НЭР ТОМЪЁО

2.1. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. “Албан хаагч” гэж Сонгинохайрхан дүүргийн орон нутгийн болон төсвийн байгууллагаас ажил, албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа бүх этгээдийг;

2.1.2. “Залуу гэр бүл” гэж гэрлэлтээ албан ёсоор батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхрийг;

ГУРАВ: ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ АЛБАН ХААГЧИД, ТЭДГЭЭРТ
ОЛГОХ МӨНГӨН ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГИЙН ТООН ХЯЗГААР

            “Орон нутгийн болон төсвийн байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгаа хангах хөтөлбөр”-т хамрагдах албан хаагчийг нэмэгдүүлэх, төсвийг хүртээмжтэй шийдвэрлэх зорилгоор хуваарилсан мөнгөн дүнгийн дээд хязгаар.

3.1.Орон нутгийн болон төсвийн байгууллагуудын албан хаагчийг сургах, чадавхжуулахад3000.000 /гурван сая/ хүртэл төгрөг

3.2. Албан хаагчийн нийгмийн баталгааг хангах талаар:

3.2.1 НийслэлийнИргэдийнТөлөөлөгчдийнХурлын 2014 оны 17/17 дугаартогтоолоорбатлагдсан “Нийслэлийноронсууцныхөтөлбөр”-т хамрагдахаар хүсэлт гаргасан албан хаагчид орон сууцны урьдчилгаа төлбөрийн 15 хувь хүртэл мөнгөн тусламж үзүүлэх

3.2.2. Орон сууцны зээлд хамрагдаж банкны урт хугацааны зээлтэй байгаа албан хаагчдад авсан зээлийн хэмжээний 20 хүртэл хувийн мөнгөн тусламж дэмжлэг үзүүлэх,

3.2.3. Орон сууцны нөхцлөө сайжруулахад 5.000.000 /таван сая/ хүртэлтөгрөгийн мөнгөн тусламж үзүүлэх

                        3.2.4. Гэр хүссэн албан хаагчид 4000.000 /дөрвөн сая/ хүртэл төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэх.

3.2.5. Гэр болон галлагаатай байшинд амьдардаг албан хаагчид түлээ нүүрсний үнийн хөнгөлөлтийг олгохдоо холбогдох хууль, тогтоомжид заасан хувиар тооцно.

3.3. Гадаадын хамтын ажиллагааны харилцаатай орнуудын хүүхэд солилцооны хөтөлбөрт дүүргийн орон нутгийн болон төсвийн байгууллагын албан хаагчдын 10-14 насны хүүхэд хамрагдсан тохиолдолдунааны ирэх, очих зардлыг 50 хүртэл хувиар тооцон олгоно.

3.5. Эцэг, эх нь хоёулааорон нутгийн болонтөсвийн байгууллагын албан хаагч /хагас өнчин, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй/-ийн 2 буюу түүнээс дээш хүүхэд дотоодын их дээд сургуульд суралцаж сургалтын төлбөр төлөх чадамжгүй тохиолдолд оюутны сургалтын төлбөрт нэг удаа 3000.000 /гурван сая/ хүртэл төгрөгийн мөнгөн тусламж олгох

3.6. Эрүүл мэндийг хамгаалах  чиглэлээр:

3.6.1. Орон нутгийн болон төсвийн байгууллагад 5-аас дээш жил ажиллаж, удаан хугацаагаар эмчлүүлж цаашид нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамрагдах болон амралт сувилалд явахад нь дэмжлэг үзүүлэхэд 1000.000 /нэг сая/ төгрөг хүртэл мөнгөн тусламж үзүүлэх

3.6.2. Орон нутгийн болон төсвийн байгууллагуудын албан хаагчийн гадаад оронд төлбөртэй эмчилгээг зайлшгүй хийлгэх тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид заасан хувиар тооцон олгох

3.7. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой орон нутгийн болон төсвийн байгууллагын албан хаагчийн өрхөдхолбогдох хууль, тогтоомжид заасан хувиар мөнгөн тусламж тооцон олгох эсвэл түүнтэй дүйцэхүйц эд материалын тусламж үзүүлж болно.

ДӨРӨВ: ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ АЛБАН ХААГЧДАД
    ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

Хөтөлбөрт хамрагдах орон нутгийн болон төсвийн байгууллагын албан хаагчийн хүсэлтийг тухайн байгууллагын удирдлага хүлээн авч хамт олны хурлаар ил тод хэлэлцүүлэн нэг албан хаагчийн материалыг холбогдох нотлох бичиг баримтын хамт дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.

Орон нутгийн болон төсвийн байгууллагын албан хаагчийн шийдвэрлээгүй үлдсэн хүсэлтийг тухайн байгууллага өөрийн дотоод журмыг үндэслэн нөөц бололцоондоо тулгуурлан шийдвэрлэнэ.

4.1. Энэхүү журмын дагуу хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргасан албан хаагч дараах шаардлагыг хангасан байна:

4.1.1. Сонгинохайрхан дүүргийн орон нутгийн болон төсвийн байгууллагад гурваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ажилтан, албан хаагч.

4.1.2. Албан хаагч нь ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчилгүй, сахилгын шийтгэлгүй байх

4.1.3.Албан хаагч нь сүүлийн 2 жилийн үйл ажиллагааны үнэлгээгээр “А” буюу “В” үнэлэгдсэн байх

4.1.4. Уг хөтөлбөрт хамрагдаагүй байх

4.1.5. Хүсэлт ирүүлсэн орон нутгийн болон төсвийн байгууллагын албан хаагч ажлаас чөлөөлөгдөх, халагдах, өндөр насны тэтгэвэрт гарах, өөр ажилд шилжих, нас барах зэрэг тохиолдолд бүртгэл дарааллаас хасч тооцно.

ТАВ: ЗӨВЛӨЛИЙН ЭРХ, ҮҮРЭГ

5.1. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

5.2. Хуралдаанд гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол тухайн зөвлөлийн хуралдааныг хүчинтэйд тооцно.

5.3. Зөвлөл нь дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирсэн хүсэлтийг хагас, бүтэн жилээр хүлээн авч хэлэлцэн шйидвэрлэнэ.

5.4. Зөвлөл нь хүсэлт ирүүлсэн албан хаагчийн материалын бүрдэл бүрэн эсэхийг шалган судлаж хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

5.5. Зөвлөл нь гаргасан шийдвэрээ дүүргийн Засаг даргад болон хүсэлт гаргасан байгууллагад ажлын 5 хоногийн дотор тэмдэглэлээр албажуулан хүргүүлэх бөгөөд дүүргийн Засаг дарга зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээнэ.

5.6.Зөвлөл нь хүсэлтийг хангаж шийдвэрлэхтэй холбогдууланшаардагдах бичиг баримтыг тухайн байгууллага, албан хаагчаас шаардан гаргуулан авах эрхтэй

5.7. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдвол дүүргийн Ёс зүйн хороогоор хэлэлцүүлж, холбогдох хуулийн байгууллагаар шийдүүлэн олгосон мөнгөн тусламж, дэмжлэгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

ЗУРГАА:БУСАД

6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Нийгмийн бодлогын хороо, санхүүжилтэнд Санхүү, эдийн засгийн хороо хагас, бүтэн жил тутамд хяналт тавьж, тайланг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулна.

6.2. Энэхүү журмаар зохицуулагдаагүй асуудлыг Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. 

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас өчигдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр дүүргийнхээ Төрийн албан хаагчдын анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Чуулга уулзалтад тус дүүргийн төсвийн байгууллагуудын 4000 орчим ажилтан, албан хаагч оролцжээ

Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид урьд өмнө нь ингэж чуулан хуралдаж байгаагүй юм. Төрийн албан хаагч бол нийгэмд үлгэр жишээ болсон, сахилга баттай, чадвартай боловсон хүчин байх ёстой.  Чуулганы үндсэн зорилго нь төрийн албан хаагчдаа өргөсөн тангарагаа чин сэтгэлээр сахин биелүүлэх, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, шударга ажиллахыг уриалах зорилготой.

 Мөн Сонгинохайрхан дүүргийн Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг танилцуулах юм.

Тус дүүрэг Монгол Улсын хүн амын 10 хувь буюу  300 мянга орчим оршин суугчтай. Нийт 160 гаруй мянган төрийн албан хаагчын 4 хүрэхгүй хувь нь тус дүүргийн төсвийн байгууллагуудад ажиллаж 300 мянган иргэнд төрийн үйлчилгээ үзүүлж байна. Энэхүү тоо баримтаас Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид өндөр ачаалалтай ажилладагийг харж болно.

Сонгинохайрхан дүүрэг улсаас татаастай төвийн ганц дүүрэг. Үүнээсээ шалтгаалаад төрийн албан хаагчдынхаа  нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт бусад дүүрэгүүдтэй харьцуулахад хөрөнгө мөнгө зарцуулж чаддаггүй.

Ажлын ачаалал их байдаг албан хаагчдынхаа нийгмийн асуудалд нь анхаарч чаддаггүй энэ байдалд дүгнэлт ИТХ, ЗДТГ-аас “Сонгинохайрхан дүүргийн Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг  санаачлан, батласан юм.

Дашрамд дурдахад Монгол Улсын хэмжээнд 162769 төрийн албан хаагч ажилладаг гэсэн тоо баримт бий. Сонгинохайрхан дүүргийн төсвийн байгууллагуудад 6049 албан хаагч ажилладаг. Үүний  80.5 хувь нь буюу 4850 орчим нь үйлчилгээний албан хаагч, 19.5 хувь нь буюу 1200 орчим нь улс төрийн болон төрийн тусгай, захиргааны албан хаагчид байдаг юм.

Тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан бүх нийтээр идэвхтэй хөдөлгөөн хийж, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх, “Эрүүл мэндийг дэмжигч дүүрэг” болох аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагчдын “Спорт наадам-2015”-ыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээн Ирээдүй цогцолбор 2-р дунд, 3-р бага , 2-р ахлах, 1-р ахлах сургуулиудын спорт зааланд  спортын 3 төрлөөр зохион явагдаж, 22 байгууллагын  748 тамирчид өрсөлдсөнөөс:

Волейболын  төрөлд:

Эрэгтэй    баг                                                                    Эмэгтэй баг

1-р байрт Замын цагдаагийн тасаг                                1-р байрт Эрүүл мэндийн төв

2-р байрт Цагдаагийн I хэлтэс                                      2-р байрт Татвар

3-р байрт Татварын хэлтэс                                          3-р байрт  Нийгмийн даатгалын хэлтэс

Сагсан бөмбөгийн төрөлд:

Эрэгтэй    баг                                                                   Эмэгтэй баг

1-р байрт ЗДТГазар                                          1-р байрт Онцгой байдал

2-р байрт ОБХэлтэс                                         2-р байрт Татвар

3-р байрт ӨГХАлба                                          3-р байрт  Спорт хороо, Усан спорт, сургалтын төв

    Дартсын төрөлд:

1-р байрт Эрүүгийн 2-шатны шүүхийн дарга н.Есөн-эрдэнэ

2-р байрт Прокурорын дарга н.Отгонбаяр

3-р байрт Нийгмийн даатгалын дарга Н.Энхтөр тус тус шалгарчээ.

 Байгууллагын нэгдсэн дүнгээр:

 1-р байрт Татварын хэлтэс

 2-р байранд Онцгой байдлын хэлтэс

3-р байранд Нийгмийн даатгалын хэлтэс тус тус эхний 3 байрт шалгарч, Цом, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл  медаль, мөнгөн шагналаар шагнав.

СХД-ИЙН  ОНХС-ИЙН ХҮРЭЭНД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ

 ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛСЭН

                                       ИРГЭДИЙН БҮЛГИЙН ХУРААНГУЙ ЖАГСААЛТ        

2015.04.15

Д/д

Бүлгийн оноосон нэр

Бүлгийн гишүүдийн тоо

Хороо

  1.  

Хамтын хүч-1

4

24

  1.  

Цэмцгэр орчин

19

24

  1.  

Бүтээлч Сонгинохайрхан

6

7

  1.  

Бүтээлч хан

6

29

  1.  

Өсөн дэвжих

5

19

  1.  

Дардан зам

6

19

  1.  

Сонгинохайрхан

9

17

  1.  

Төгөл-Оюу-2

4

7

  1.  

Шунхлай хайрхан

9

10

  1.  

Төгөл-Оюу-1

3

7

  1.  

Орбит-Толгойтын хөгжлийн төлөө

6

2

  1.  

Нөхөрсөг

13

19

  1.  

Шинэ бүтээмж

3

14

  1.  

Өрнөх аян

6

22

  1.  

Дэвжих

3

20

16.

Нөхөрлөл

6

7

17

Хайрхан

3

25

18

Бүтээлч

6

5

19

Бүтээлч-19

8

19

20

Наран

6

19

21

ШЦХ

8

20

22

Арвин бүтээмж

3

15

23

Тэнүүн сайхан

3

7

24

Нутгийн хөгжил

6

18/2/

25

Хотын хөгжил

3

18

26

Оюу

8

7

27

Монгол эрс

8

11

28

Арвин хангай

12

23

29

Ундрах

6

22

30

Энхмөнх

6

32

31

Сайн үйлс

4

24

32

Баяндэвжих

5

24

33

Таван-Эрдэнэ

6

9

34

Болор

7

23

35

Учрал

5

6

36

Хамтын тэмүүлэл

7

10

37

Алтанбагана

5

3

38

Арвижих

4

23

39

Итгэл сэтгэл

5

6

40

Ирээдүй хөгжил

6

21

41

Оюуны ундраа

7

23

42

Хайрхан-25

8

25

43

Нарлаг

5

27

44

Төгс

3

15

45

Чанар

2

14

46

Хүч

2

14

47

Их өрнөл

5

27

48

Агь дун

4

30

49

Итгэл

4

27

50

Бархас

5

19

51

Эрхэс

4

19

52

МӨМА

4

5

53

Ялгуун

3

15

54

Хөгжлийн төлөө хамтдаа

8

21

55

Нэг санаа

4

18

56

Прогресс

8

7

57

Алтан

4

29

58

Гал-Ундарга

5

11

59

Чанар

5

3

60

Баянхошуу хөгжил

9

28

СПОРТ НААДАМ-2015 СУГАЛАА

ВОЛЕЙБОЛ ЭРЭГТЭЙ

“А” ЗОН

Байгууллага

1

2

3

4

5

6

Байр

1

ШҮҮХ

2

СПОРТ

3

ХОРОО

4

ТЦҮ

5

ОБХ

6

МХХ

“B” ЗОН

Байгууллага

1

2

3

4

5

Оноо

Байр

1

НДХ

2

ЦАГДАА 3

3

ӨГХА

4

БҮРТГЭЛ ХЭЛ

5

Цагдаа 1

“С” ЗОН

Байгууллага

1

2

3

4

5

Байр

1

ИТХ

2

ТАТВАР

3

НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

4

ЗДТГ

5

ЭМТ

“D” ЗОН

Байгууллага

1

2

3

4

5

Байр

1

ХӨДӨЛМӨР

2

ЦАГДАА 2

3

ПРОКУРОР

4

ХАЛАМЖ

5

ЗАМЫН ЦАГДАА

ВОЛЕЙБОЛ ЭМЭГТЭЙ

“А” ЗОН

Байгууллага

1

2

3

4

5

Оноо

Байр

1

ШҮҮХ

2

СПОРТ

3

ТЦҮ

4

ОБХ

5

МХХ

“B” ЗОН

Байгууллага

1

2

3

4

5

Оноо

Байр

1

НДХ

2

ЦАГДАА 3

3

ӨГХА

4

БҮРТГЭЛ ХЭЛ

5

Цагдаа 1

“С” ЗОН

Байгууллага

1

2

3

4

5

Байр

1

ИТХ

2

ТАТВАР

3

НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

4

ЗДТГ

5

ЭМТ

“D” ЗОН

Байгууллага

1

2

3

4

5

Байр

1

ХӨДӨЛМӨР

2

ЦАГДАА 2

3

ПРОКУРОР

4

ХАЛАМЖ

5

ХОРОО

САГСАН БӨМБӨГ ЭРЭГТЭЙ

“А” ЗОН

Байгууллага

1

2

3

4

5

6

Байр

1

МХХ

2

ЗАМЫН ЦАГДАА

3

ЗДТГ

4

ЦАГДАА 1

5

ТЦҮ

6

НДХ

“B” ЗОН

Байгууллага

1

2

3

4

5

Оноо

Байр

1

ЦАГДАА 3

2

ХОРОО

3

НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

4

ОБХ

5

ИТХ

“С” ЗОН

Байгууллага

1

2

3

4

5

Байр

1

БҮРТГЭЛ

2

ЦАГДАА 2

3

ТАТВАР

4

ХӨДӨЛМӨР

5

ӨГХА

“D” ЗОН

Байгууллага

1

2

3

4

5

Байр

1

ЭМТ

2

ПРОКУРОР

3

ШҮҮХ

4

ХАЛАМЖ

5

спорт

САГСАН БӨМБӨГ ЭМЭГТЭЙ

“А” ЗОН

Байгууллага

1

2

3

4

5

Оноо

Байр

1

МХХ

2

ЗДТГ

3

ЦАГДАА 1

4

ТЦҮ

5

НДХ

“B” ЗОН

Байгууллага

1

2

3

4

5

Оноо

Байр

1

ЦАГДАА 3

2

ХОРОО

3

НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

4

ОБХ

5

ИТХ

“С” ЗОН

Байгууллага

1

2

3

4

5

Байр

1

БҮРТГЭЛ

2

ЦАГДАА 2

3

ТАТВАР

4

ХӨДӨЛМӨР

5

ӨГХА

“D” ЗОН

Байгууллага

1

2

3

4

5

Байр

1

ЭМТ

2

ПРОКУРОР

3

ШҮҮХ

4

ХАЛАМЖ

5

спорт

Харилцах утас 99116241, 99058624

Жич: Хандивын данс: Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум нутгийн зөвлөл ХААН БАНК 5630521667. Дээрх дансанд төвлөрсөн мөнгөн хуримтлалыг захиран зарцуулах эрх сумын ЗД - ын орлогч И.Батсүх, нягтлан бодогч Д.Осгонтуяа нарт олгогдсон болно.
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас шинээр харилцаа хамтын ажиллагаа тогтоож буй Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотод 2015 оны 5-р сарын 11-нээс 15-ны өдрүүдэд албан айлчлал хийлээ. Айлчлалын багийг дүүргийн Засаг дарга М.Чинболд ахлан явсан бөгөөд бүрэлдэхүүнд нь ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун, Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс албадын дарга нар, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн зэрэг 11 албан хаагч багтсан.

Уг айлчлал нь Хоёр талын хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэх, Санамж бичиг байгуулах талаар ярилцах, Санамж бичгийн төслийг албан ёсоор гардуулах, удирдлагууд болон салбар салбарын албан хаагчдын түвшинд тус хоттой танилцах үндсэн зорилготой байлаа.

Айлчлалын баг 11-ний өдрийн орой Изүнокүни хотод хүрэлцэн ирсэн бөгөөд тус хотын зүгээс Сонгинохайрхан дүүргийн төлөөлөгчдөд зориулж  хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулсан юм. Тус хүлээн авалтад Изүнокүни хотын дарга Оно Тошико, Хотын даргын орлогч Ёшихару Сүзүки, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Хэйчиро Сүзүки тэргүүтэй Изүнокүни хотын удирдлагууд байлцсанаас гадна Монгол улсаас Осака хотод суух Ерөнхий консул Ч.Куланда хүрэлцэн ирсэн юм.

Хүлээн авалтын үеэр хотын дарга Оно Тошико хэлсэн үгэндээ: Изүнокүни хот 10 жилийн өмнөөс байгуулагдсан шинэ хот. Өнгөрсөн хугацаанд бид хот байгуулалт, тохижилт, дотоод асуудлаа шийдвэрлэх тал дээр анхаарч ирсэн бол одооноос гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэл барин ажиллаж байна. Тус хот нь хамгийн анх Монгол Улсын нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгтэй харилцаа тогтоож буйдаа үнэхээр сэтгэл хангалуун байна хэмээсэн бол

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд: “Япон, Монгол 2 улсын уламжлалт сайхан харилцаа нь Изүнокүни хот, Сонгинохайрхан дүүргийн хамтын ажиллагаагаар улам бэхжин байгаад би баяртай байна. Сонгинохайрхан дүүрэг 300 мянган оршин суугчтай. Иргэн бүрийнхээ халуун сэтгэлийн мэндчилгээг Изүнокүни хотын удирдлагууд та бүхэнд болон Изүнокүни хотын иргэдэд хүргэж байгааг минь хүлээн авна уу” гээд  “Бид хөгжил дэвшлийн зам дээр гэрэлтэй сайхан ирээдүй рүү Япон нөхөдтэйгөө хамт гар гараа барилцан урагшлахдаа баяртай байх болно” гэлээ

Айлчлалын 2 дахь өдөр манай төлөөлөгчид Изүнокүни хотын захиргаанд айлчиллаа. Хотын дарга хатагтай Оно Тошико төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар хоёр тал хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар ярилцсан бөгөөд Изүнокүни хот нь эрчимжсэн газар тариалан сайтар хөгжсөн, дэлхийд алдартай Фүжи уулын хормойд байдаг учир аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлсэн хот. Сонгинохайрхан дүүргийн хувьд газар нутаг томтой, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэх бололцоотой учир хөдөө аж ахуйн салбар нь хамтын ажиллагааны үндсэн чиглэл байх талаар ярилцлаа. Мөн эрүүл мэнд, боловсрол, хөрөнгө оруулалт, эдийн засгийн зэрэг бүхий л чиглэлээр иж бүрэн түншлэлийн хэмжээнд хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хоёр тал илэрхийллээ.

Засаг дарга М.Чинболдын тавьсан хоёр тал харилцан нэрэмжит гудамжтай болох асуудлыг хатагтай хотын дарга тун талархалтайгаар хүлээн авсан юм.

Хоёр тал хамтын ажиллагааны Санамж бичигт энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурна. Энэ үеэр хотын дарга Оно Тошико болон Шизүока мужийн дарга Сонгинохайрхан дүүрэгт айлчлах юм.

 Монгол, Япон Улсууд нь бичиг соёлын эртний уламжлалтай ард түмэн бөгөөд уран бичлэг буюу калиграфыг ихэд таашаан үздэг. Энэ үүднээс Сонгинохайрхан дүүргийн төлөөлөгчид Изүнокүни хотын даргад болон удирдлагуудад хоёр талын хамтын ажиллагаа  дэвжин хөгжихийг ерөөсөн уран бичлэг калиграфыг гардуулсан нь талархал хүлээлээ. Мөн хоёр талын хамтын ажиллагааны суурийг тавьсан эрхэм консул хатагтай Ч.Куландад талархал илэрхийлэн алд цэнхэр хадаг, мөнгөн аяга гардуулсан юм.

Айлчлалын 3 дахь өдөр тус хотын зарим төрийн байгууллагууд,  сургууль, Соёлын төвтэй танилцлаа. Түүнчлэн хотын үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхон тус хоттой танилцсан юм. Энд нэг зүйлийг онцлоход Изүнокүни хотынхон Нираяама ууланд байрлах Японы анхны төмөр хайлуулах зуухаар ихэд бахархан сонирхуулсан. Нэг их томгүй энэхүү зуухыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр санал илгээгээд байгаа бөгөөд Япон улсын өнөөдөр технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэх байр суурийн эхлэл хэмээн үзэж бахархан, үүнийг аялал жуулчлалын нэгэн томоохон төв болгон хөгжүүлжээ.

Айлчлалын 4 дэхь өдөр Сонгинохайрхан дүүргийн хүсэлтээр Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд С.Хүрэлбаатар манай төлөөлөгчдийг Токио хот дахь Элчин сайдын яаман дээр хүлээн авлаа.

Засаг дарга М.Чинболд тэргүүтэй төлөөлөгчид Изүнокүни хоттой тогтоож буй хамтын ажиллагааныхаа талаар Элчин сайдад дэлгэрэнгүй танилцуулж, зөвлөгөө хүссэн. Элчин сайд С.Хүрэлбаатар Япон, Монголын уламжлалт харилцаа, өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, харилцаа хамтын ажиллагаандаа  анхаарах, авч хэрэгжүүлэх зүйлсийн талаар зөвлөгөө өглөө. Тэрээр: Хоёр улс Засгийн газрын түвшинд иж бүрэн түншлэл тогтоон тун сайн харилцаатай байгаа. Орон нутгийн түвшинд харилцаагаа улам бэхжүүлэх нь бидний томоохон зорилго. Гадаад харилцаа бол нэг цонхоор харилцдаг харилцаа. Та бүхэн тогтоож буй хамтын ажиллагааныхаа талаар Элчин сайдын яамандаа мэдээлэл өгч, зөвлөгөө авч буй нь тун талархууштай. Танай энэхүү алхамыг цаашид туршлага болгон бусад орон нутаг, агентлагуудад хэргжүүлэх талаар арга хэмжээ авна... гэсэн юм.

Ийнхүү Сонгинохайрхан дүүргээс Изүнокүни хотод хийсэн албан айлчлал амжилттай болж өндөрлөлөө.