Видео

УИХ-аар баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу СХД-ийн 30-р хороо “Хилчин” хотхон орчмын 11 га газрыг газар шинэчлэн зохион байгуулж, амины орон сууц бүхий шинэ хороолол болгохоор НИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

 


Хилчин хотхон орчмын газар нь нийслэлээс газар шинэчлэн зохион байгуулж буй анхны байршил бөгөөд тус нутаг дэвгэрт амьдарч буй 168 өрхийн 672 иргэн 100 хувийн саналаар дахин төлөвлөлтийн төслийг дэмжиж байгааг албаныхан онцолж байна. Төлөвлөлтөөр нэг маягийн амины орон сууцны хорооллыг түшиглэн газар шинэчлэн зохион байгуулах хэлбэрээр тохилог амины орон сууц бий болгож, хороолол дунд 6м өргөнтэй гол зам,  3,5м өргөнтэй туслах зам, ногоон байгууламж,  таксины зогсоол, 5м өндөртэй нарны эрчим хүч ашигладаг гудамжны гэрэлтүүлэг  зэргийг цогцоор шийдэх юм. Харин инженерийн дэд бүтцийн хувьд цэвэр бохир усыг төвийн шугамнаас холбох бөгөөд дулааныг шийдэхдээ  нүүрсийг шингэрүүлсэн хий болгож хийн зуухны үйлдвэрээр хангахаар төлөвлөжээ. Энэ нь өдөрт 2500м3 хий гаргах хүчин чадалтай юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлыг зохион байгуулах тухай” А/37, А/38 дугаар захирамж гаргалаа .Захирамжийн дагуу Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлын жагсаалтыг гаргалаа.  Энэ онд Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн эрүүл мэндийн 17 байгууллагад 3 тэрбум төгрөгийн засварын ажил хийнэ.  Нийслэлийн Засаг дарга эдгээр засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн

 

Хөрөнгө оруулалтын газар, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалттын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
Сонгинохайрхан дүүргийн хувьд Эрүүл мэндийн 3 байгууллагын засварын ажилд нийт 370 сая төгрөг төсөвлөгдөн батлагджээ.

Жич: Нийслэлийн Засаг даргын А/37, А/38 дугаар захирамжийн дагуу Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлын жагсаалтын хүснэгтээр танилцуулъя.

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил

Хугацаа

 Төсөвт өртөг

2014 онд санхүүжих

1

Эрүүл мэндийн нэгдлийн барилгын засвар /Улаанбаатар, Багануур дүүрэг/

2014

200.0

200.0

2

Эрүүл мэндийн нэгдлийн барилгын засвар, гадна тохижилт /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/

2014

170.0

170.0

3

Эрүүл мэндийн нэгдлийн 3 дугаар амбулаторийн барилгын засвар /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/

2014

150.0

150.0

4

Эрүүл мэндийн нэгдлийн барилгын засвар /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/

2014

220.0

220.0

5

Эрүүл мэндийн нэгдлийн 2 дугаар амбулаторийн барилгын засвар /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/

2014

80.0

80.0

6

Эрүүл мэндийн нэгдлийн 1, 2 дугаар поликлиникийн барилгын засвар /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/

2014

280.0

280.0

7

Эрүүл мэндийн нэгдлийн 1 дүгээр амбулаторийн барилгын засвар /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/

2014

200.0

200.0

8

1 дүгээр амаржих газрын А, Б блокийн дулааны узель, цахилгаан шатны засвар шинэчлэл /Улаанбаатар/

2014

150.0

150.0

9

Нэгдсэн эмнэлгийн барилгын засвар тохижилт /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/

2014

180.0

180.0

10

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн амбулатори №1, №2-ын барилгын засвар /Сүхбаатар дүүрэг/

2014

165.0

165.0

11

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн барилгын их засвар /Сүхбаатар дүүрэг/

2014

275.0

275.0

12

Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн барилгын их засвар /Налайх дүүрэг/

2014

467.0

467.0

13

Жаргалант  тосгоны эмнэлгийн барилгын  засвар, гадна хашаа /Сонгинохайрхан дүүрэг/

2014

140.0

140.0

14

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн барилгын дотор засвар /Хан-Уул дүүрэг/

2014

175.0

175.0

15

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн №1-ийн барилгын  засвар /Хан-Уул дүүрэг/

2014

55.0

55.0

16

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн амбулатори №2-ийн барилгын  засвар /Сонгинохайрхан дүүрэг/

2014

80.0

80.0

17

Нийслэлийн Зооноз өвчин судлалын төвийн  барилгын засвар /Багануур дүүрэг/

2014

13.0

13.0

 

ДҮН

 

3.000.0

3.000.0

Мэдээллийн эх сурвалж:  Ulaanbaatar.mn

  Жил бүрийн цагаан сараар Монгол Улсын Ерөнхийлөгч 95-аас дээш насны өндөр настнуудад төрийн хишиг, гарын бэлэг түгээдэг уламжлалтай. Ерөнхийлөгчийн илгээсэн бэлгийн Сонгинохайрхан дүүргийн өндөр настнуудад дүүргийн Засаг дарга болон бусад удирдлагууд өнөөдөр гардууллаа.

 

Сонгинохайрхан дүүрэгт 95-аас дээш настай 47 өндөр настан байдаг бөгөөд хамгийн өндөр настай нь 15 дугаар хорооны иргэн 108 настай Л.Данзан гуай юм. Хоёр дайнд оролцож явсан ахмад дайчин Л.Данзан гуай Монгол Улсын Ерөнхийлөгчид болон дүүргийн удирдлагуудад талархснаа илэрхийлж өөрийнхөө насыг аваарай хэмээн ерөөлөө.

  Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас жил бүрийн сар шинийн үеэр салбарынхаа шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Энэхүү шалгаруулалтад нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг амжилттай оролцож улс, нийслэлийн тэргүүний тариаланч, фермерүүдийнхээ тоог нэмлээ.

Газар тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, хүн амыг эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн “Хатан сүйх” ХХК-ны хамт олон  “Ургацын далайн эзэн”-ээр, 21 дүгээр хороо Жаргалант тосгоны иргэн Д.Даваа  “Нийслэлийн тэргүүний тариаланч”-аар тус тус шалгарлаа.

 

Мөн мал аж ахуйн салбарт ажлын амжилт гарган, малын үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэн нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан 21 дүгээр хороо Жаргалант тосгоны “Сүүн далай” фермерийн захирал Д.Жингүү, “Түмэн үхэрт” хоршооны захирал Н.Түмэндэмбэрэл, Н.Батсайхан нар “Нийслэлийн тэргүүний фермер”-ээр шалгарч өргөмжлөл 2.000.000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.

 Нийслэлийн хамгийн том газар нутагтай Сонгинохайрхан дүүрэг 56.000 тоо толгой малтай,   12.706 га-д төмс, хүнсний ногоо тариалдаг бөгөөд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө сүү, мах, махан бүтээгдэхүүнийг дүүргийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлон тухайн бүтээгдэхүүнээр нийслэлчүүдээ хангахаар зорилт тавин ажиллаж байгаа юм.

Ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан тэргүүний тариаланч, фермерүүддээ ирж буй морин жилдээ улам их амжилт гаргахыг ерөөе.

  Сар шийнийн баярыг тохиолдуулан Байгууллага бүр ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл илэрхийлдэг. Харин ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан, эсвэл орон нутгаас шилжин ирж суурьшсан олон ахмадууд хүлээн авах байгууллага хамт олонгүй үлддэг.

 

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсээс дүүргийнхээ аль нэг байгууллагад  харьяалагддаггүй 1000 гаруй  ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардууллаа.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэчимэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Нямбаяр нар оролцож сар шинийн өмнө ахмадуудаа баярлууллаа.  

Сонгинохайрхан дүүрэг 280 шахам мянган хүн амтайгаас 19 мянга орчим нь ахмад, өндөх настнууд юм.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын зорилго зорилт, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй  2014 оны Үр дүнгийн гэрээ байгууллаа.  Засаг дарга М.Чинболд 2013 оны Үр дүнгийн гэрээгээ “Бүрэн хангалттай” дүгнүүлсэн бөгөөд Сонгинохайрхан дүүрэг ажлаараа нийслэлийн хэмжээнд 2 дугаар байр эзэлсэн юм.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл мөн энэ өдөр нийслэлийн 9 дүүрэг,  харъяа газар, агентлагийн удирдлагуудтай энэхүү Үр дүнгийн гэрээг байгуулсан бөгөөд дээрх газрын удирдлагуудад хандаж “Би та бүхэнтэй нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс үр дүнгийн гэрээ байгуулах гэж байна. Ингэснээр нийслэлийн татвар төлөгч иргэдийн төвлөрүүлсэн 559 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалтад зарцуулах эрхийг та бүхэнд олгож байна гэсэн үг. Иргэд маань эрүүл, аюулгүй, айх айдасгүй, сайхан замтай тийм л хотод амьдрахыг хүсч татвараа төлж байгаа. Тиймээс та бүхэн нийслэлчүүдийнхээ итгэлийг дааж хариуцлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон хэлсэн юм.

 

 

 

  Сонгинохайрхан дүүргийн ЗЦТ-аас Сар шинийн баярыг угтаж дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараах ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна 

Та энд дарж үзнэ үү

Өтгөс буурлуудаа хүндлэн золгох нь Монгол уламжлал. Сар шинээр байгууллага, хамт олон бүр ахмадуудаа хүлээн авдаг билээ.  Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд ч мөн өнөөдөр  дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс албадаас өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Дүүргийнхээ төлөө ухаан бодол, хүч эрчээ зориулж явсан ахмадууд маань энэхүү хүндэтгэн хүлээн авдагт тун их баярлаж, жил бүрийн цагаан сар, ахмадын баярыг хүлээн суудаг гэдгээ энэ үеэр хэлж байлаа. Засаг дарга М.Чинболд: Ахмадууд та бүхэнд манай ЗДТГ-ын үүд байнга нээлттэй зөвхөн сар шинэ, ахмадын баяр гэлтгүй хүрэлцэн ирж дүүргийнхээ ирээдүйд санаа нэмэрлэсэн үнэтэй туршлага, зөвлөгөөгөө хайрлаж яваарай хэмээн онцлон хэлсэн юм. 

Дүүргийн удирдлагууд ахмадуудаа урт наслан удаан жаргахыг ерөөж, сар шинийн гарын бэлэг гардууллаа.