Видео

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           

 

 

 

1.”Өвлийн олимп 2014” биеийн тамир, спортын өвлийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг нэгдүгээр, арга хэмжээний удирдамжийг хоёрдугаар, үйл ажиллагаанд зарцуулагдах төсвийг гураврдугаар, ажлын хэсгийн ажил үүргийн хуваарийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

            2.Үйл ажиллагаанд зарцуулагдах  1.944.000 /нэг сая есөн зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч  /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.

            3.”Өвлийн олимп 2014” арга хэмжээнд дүүргийн Засаг даргын дэргэдэх бүх хэлтэс, албад, хороодыг бүрэн хамруулахыг ажлын хэсэг /Н.Ганаа/-т,  биеийн тамир, спортын арга хэмжээг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг дүүргийн Биеийн Тамир Спорт хороо /Ц.Ганхүү/-нд тус тус  үүрэг болгосугай.

           

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн

 

            Ажлын хэсгийн дарга:                   Н.Ганаа

                                                                        Нийгмийн бодлогын асуудал хариуцсан

орлогч

            Гишүүд:                                             С.Мөнхчулуун

                                                                        Засаг даргын Тамгын газрын дарга

А.Пүрэвсүрэн

                                                                        Захиргаа хуулийн хэлтсийн дарга

                                                                        Г.Ууганбаяр

                                                                        Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга

                                                                        У.Буянболор

                                                                        Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах

албаны дарга

Ц.Ганхүү

Биеийн тамир,  Спорт хорооны дарга

Д.Пүрэвсүрэн

Тамгын газрын аж ахуйн тасгийн дарга

Г.Батзориг

Өмч газрын харилцааны албаны газар

зохион байгуулагч

Б.Батсуурь

Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга

Т.Бакыт

Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга

С.Жавхланбаатар

Замын цагдаагийн тасгийн дарга

            Нарийн бичгийн дарга:                Г.Булган

                                                                        Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

 

 “ӨВЛИЙН ОЛИМП – 2014” БИЕИЙН ТАМИР,

 СПОРТ ӨДӨРЛӨГИЙН УДИРДАМЖ

            Нэг. Зорилго

            Монгол улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 246, 2009 оны 05 тоот тогтоол, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамт олон, иргэдийг биеийн тамир, спортын арга хэмжээнд өргөнөөр татан оролцуулах, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, өвлийн спортын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд оршино.

            Хоёр. Зохион байгуулах газар, хугацаа

            “Өвлийн олимп -2014” спорт өдөрлөгт  Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, харьяа байгууллага, хороодын  албан хаагчид, иргэд оролцох ба  өдөрлөгийг 2013 оны аварга дүүргийн Цагдаагийн Хэлтэс,ЗДТГ, БТСХороо хамтран зохион байгуулна. Өвлийн спорт өдөрлөгийн нээлтийн ажиллагааг 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11.00 цагт Хандгайтын аман дахь Янзага зусланд зохион байгуулна.

            Гурав. Спорт өдөрлөгийн журам

            Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн Хэлтсийн нэрэмжит Өвлийн спорт өдөрлөгийн хүрээнд дараахи тэмцээнүүдийг зохион байгуулан явуулж дүгнэнэ. Үүнд:

  1. Цасны сумо
  2. Олс таталт /багт 3эрэгтэй, 3 эмэгтэй тамирчин/
  3. Дартсын тэмцээн /байгуулллагын удирдах ажилтнуудын дунд/

            Тэмцээнд оролцох баг, тамирчдын албан ёсны тамга, тэмдэгтэй мэдүүлгийг тэмцээнд оролцохдоо авчирна.

            Тэмцээн уралдааны ганцаарчилсан төрөлд нэг тамирчин нэгээс дээш төрөлд оролцохгүй болно. Спорт өдөрлөгт оролцож буй байгууллага тус бүр хамт олныхоо дунд Эрүүл хүнсээр аяны хүнс бэлтгэн, үдийн цай зохион байгуулна.

            Дөрөв.Шагнал урамшуулал

            Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, харьяа байгууллага, хороодын дунд зохион байгуулж буй Өвлийн спортын өдөрлөгийн уралдаан тэмцээн тус бүрт эхний гуравт шалгарсан тамирчид болон багийн нэгдсэн дүнгээр Тэргүүн байрт шалгарсан байгууллагыг  дүүргийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулна.

            Жич: Байгууллага тус бүр унаа, байрны асуудалаа өөрсдөө шийдвэрлэнэ

 

НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХОРОО.


 

  Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 1 дүгээр сарын  27-нд болж хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2013 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн талаар хэлэлцлээ.

 

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1146 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмыг баталсан. Журмын дагуу дүүрэг, хороо, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны хэлтэс, нийслэлийн төсөвт  байгууллагуудын үйл ажиллгааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зургаан ажлын хэсэг байгуулж, удирдлагын зөвлөлийн хуралдаанаар ажлын хэсэг тус бүр хяналт шинжилгээ хийсэн үнэлгээний дүнгээ танилцууллаа.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ өгөхдөө тухайн байгууллага, албан хаагчийн үндсэн чиг үүргийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлаас гадна, мэдээллийн ил тод байдал, хэрэгчлэгчдээс өгсөн үнэлгээ, эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтүүд, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдал, шинэ санаачилга зэргийг харгалзсан байна.
Нийслэлийн 9 дүүргийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээгээр Багахангай, Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүд хангалттай гэсэн үнэлгээ авсан бол Багануур дүүрэг ажлаа сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ авчээ.  

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолоор нийслэлийн  Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 31 хэрэгжүүлэгч агентлаг байхаар тогтоосон. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудаас  Мэдээллийн технологийн газар, Эдийн засгийн хөгжлийн газар ажлаа сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ авсан байна. Бусад агентлагуудын хувьд хангалттай гэсэн дүн авчээ. Дүүргүүд болон хэрэгжүүлэгч агентлагуудын хувьд “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 606 дугаар захирамж, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журам”-ын хэрэгжилт хангалтгүй байсан гэдгийг ажлын хэсгийн ахлагчид онцоллоо.
Тодруулбал Мэдээлийн ил тод байдлыг хангах тухай Нийслэлийн Засаг даргын захирамжид хувь хүний нууцын тухай, байгууллагын нууцын тухай, төрийн нууцын тухай хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй байх зарчмыг баримтална гэж заасан байдаг ч энэхүү захирамжийг дагаж мөрөөдгүй гэж ажлын хэсгийхэн үзжээ.
Тухайлбал дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийг 72 цагийн дотор цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлэх, худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллүүд ил тод байх гэсэн заалтуудын хэрэгжилт хангалтгүй байсан байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журмаар нийслэлийн харьяа байгууллагын ямар ч албан тушаалтан албан уулзалтыг тусгайлан тохижуулсан уулзалтын өрөөнд хийж, тусгай тэмдэглэл хөтлөн байгууллагын архивт хадгална гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг боловч  дүүрэг болон Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд үүнийг хэрэгжүүлээгүй байна. Мөн бичиг хэрэг эрхлэлт, архивын хадгалалт хангалтгүй байсан гэдгийг ч онцолж байсан.  
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн харъяа төсөвт 21 байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийснээс Наркологийн эмнэлэг, Улаанбаатар чуулга ажлаа сайржруулах шаардлагатай гэсэн үнэлгээ авсан байна. Харин нийслэлийн өмчит 19 үйлдвэрийн газраас Автобус-1, Асгат, Багачууд хүнс, Бизнес хөгжлийн төв, Өсвөр үе хүнс, Хүнс хангамж зэрэг газрууд ажлаа сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ авсан бол Усан спорт сургалтын төв хангалтгүй үнэлгээ авчээ.  Ер нь дээрх байгууллагуудын үйл ажиллагаанд 3-5 бүлгийн хүрээнд 20-34 чиглэлээр хяналт шинжилгээ явуулж оноог гаргасан байна. 
Харин хороодын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөхдөө дүүргүүдээс ирүүлсэн хяналт шалгалтын дүн мэдээг үндэслэн дүүрэг бүрээс нэг хорооны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж үнэлгээ өгчээ. Есөн дүүргийн есөн хорооноос Багануур дүүргийн 1-р хороо, Багахангай дүүргийн 2-р хороо, Баянгол дүүргийн 8-р хороо, Налайх дүүргийн 6-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Чингэлтэй дүүргийн 27-р хороо хангалттай гэсэн үнэлгээ авсан бол Баянзүрх дүүргийн 27-р хороо, Хан-Уул дүүргийн 13-р хороо ажил сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээг ажлын хэсгээс өгчээ. Хороодын үйл ажиллагаанд үнэлгээ өгөхдөө тухайн хороонд гарсан гэмт хэргийн тоо, эхийн эндэгдэл зэргийг харгалзан үзсэн байна.
Хяналт шалгат хийж, үнэлгээ өгсөн ажлын хэсгийнхэн дүүрэг, хороо, байгууллага тус бүрт цаашид онцгойлон анхаарч ажиллах зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд энэ онд тухайн байгууллагын ажлыг нь дүгнэхдээ зөвлөмжийн дагуу хэрхэн ажил үйлчилгээгээ сайжруулнаар нь үнэлэх юм байна.
Удирдлагын зөвлөлийн гишүүд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний дүн мэдээг сонсоод, чиг үүргийн давхардлыг арилгах чиглэлээр дараа дараагийн ажлуудыг хийх хэрэгтэй байгааг хэлж байлаа. Түүнчлэн албан хаагч нарт албан бичгийн стандарт болон хууль эрх зүйн сургалтуудыг явуулж сертификат олгож албан хаагчдын чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзлээ. Мөн хяналт шалгалтаар хангалтгүй дүн авсан байгууллагуудын удирдлагуудад хариуцлага хэрхэн тооцох тухай санал боловсруулж хэлэлцүүлэхийг үүрэг болгосон юм. Мөн нийслэлийн засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох хорооны ажил үйлчилгээ ямар байгаагаас нийслэлийн ажил үйлчилгээ шууд хамааралтай. Тиймээс хорооны үйл ажиллагааг тодорхой болгож,  үйлчилгээг сайжруулахын тулд шинэчилсэн журам боловсруулах шаардлагатай гэж үзлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэл өглөө.

 


 Нийслэлийн Шуурхай мэдээллийн төв 310005 утсанд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэд, байгууллагаас 110 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл ирснээс зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж  100 хувь шийдвэрлэж ажиллажээ. Энэ хугацаанд ирсэн нийт санал хүсэлтийн 47.2 хувийг орон сууцтай холбоотой ,  39.1 хувийг цахилгааны доголдолтой холбоотой  асуудал эзэлж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 3,1 хувиар, орон сууцтай холбоотой гомдол 1,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Багахангай дүүргийн халаалтын уурын зуухны бойлуурын ажиллагаа муудсантай холбогдуулж  01 сарын 18-ны өдөр дүүргийн ЗДТГ-аас 3, ОБХ-ээс 5, Илч орд НӨҮГ-аас 15, нийт 23 албан хаагч дулааны шугамыг халаалтын зууханд шууд холбохоор 11.00-17.00 цаг хүртэл халаалтыг түр зогсоон ажиллаж, уурын зуухыг хэвийн ажиллагаанд оруулсан байна. Мөн 01 сарын 18-ны  02.30 цагт Налайх дүүргийн 2 дугаар хороо 23, 32-р байрны  дулааны шугам цоорч гэмтэл гарсныг дүүргийн ЗДТГ-аас 2, ОБХ-ээс 4, Чандмань налайх НӨҮГ-аас 10, Дулааны станц, Аврах албанаас тус бүр 8, нийт 32  албан хаагч, тусгай зориулалтын 5 техниктэй ажиллаж 08.00 цагт хагарсан шугамыг засварлан хэвийн ажиллагаанд оруулсан гэж Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр мэдээллээ.

Замын цагдаагийн газрын Шуурхай албаны утсанд нийт 283 дуудлага  бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн хэргийн  шинжтэй 125, осол, зөрчлийн шинжтэй 157 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 1 бүртгэгджээ. Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтаж  авах зарим арга хэмжээний тухай” А/09 дугаар захирамжийн дагуу өнгөрсөн 14 хоногийн амралтын 4 өдөр автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор ялгаварлан замын хөдөлгөөнд оролцуулах, зарим худалдааны төвүүдийн ойролцоох уулзварын чиглэлийг өөрчлөх, Нарантуул ОУХТ-рүү буухиа автобус явуулах зэрэг нэгдсэн зохицуулалт хийсэн нь тухайн өдрүүдэд замын хөдөлгөөний ачааллыг эрс бууруулсан гэж Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан мэдээлэл өглөө.
 
Харин Нийслэлийн цагдаагийн газар өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 21435 мэдээ, мэдээлэл хүлээн авч ажиллажээ. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1671 нэгж буюу 7,2 хувиар, 590 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 22 нэгж буюу 3,6 хувиар буурсан үзүүлэлт байна.
 
Шуурхай зөвлөлгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга Сар шинийн баярын өмнөх өдрүүд болон баярын өдрүүдэд Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газрыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, инженерийн үйлчилгээ эрс нэмэгддэг тул холбогдох байгууллагуудыг аваарын бригад гарган ажиллахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монгол улсын Төрийн албаны зөвлөлд хүсэлт гарган албан хаагчиддаа Үр дүнгийн гэрээний талаар сургалт хийлгэлээ. Төрийн албаны хуулиар Төрийн захиргааны албан хаагчид байгууллагатайгаа Үр дүнгийн гэрээ байгуулан түүнийхээ дагуу ажиллаж жилийн эцэст энэхүү гэрээгээ дүгнүүлдэг журамтай.

 

Шинэ он гараад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дүүргүүдийнхээ ажлыг шалгасан шалгалтад Сонгинохайрхан дүүрэг амжилттай шалгуулж өндөр дүн авсан ч төрийн алба чадавхтай байж ажлын бүтээмж өндөр, байнга хөгжиж байхыг эрхэм болгон дүүргийн Тамгын газраас энэхүү сургалтыг санаачлан явуулсан юм.

Сургалтыг Төрийн албаны зөвлөлийн мэргэжилтэн Б.Нямсүрэн явуулж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, 32 хорооны  Төрийн захиргааны нийт албан хаагчид хамрагдлаа.

Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт суурьших нь их. Хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр наад зах нь өрхийн эмчийн ачаалал нэмэгдэж, цэцэрлэг, сургууль хүрэлцэхгүй гээд асуудал үүсдэг. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн удирдлага НЗДТГ-т дүүргээ хоёр хуваах хүсэлт гаргахаар болжээ. Байдал ямар байгааг сурвалжиллаа.

Төрсөн хүүхдийнхээ гэрчилгээг авах, хаягийн бүртгэлд орох, хашаагаа кадастрын зурагт оруулах гэх мэт олон асуудлаа шийдүүлэх гэсэн хүмүүс Сонгинохайрхан дүүргийн Нэг цэгийн үйлчилгээ гэх хаягтай өрөөнд дугаарлаж зогссон харагдана. Хэдэн хүн иргэдэд үйлчилж буйг харахаар хүмүүсийн урдуур явахад “Урдуур орохгүй шүү. Өдөржин зогсож байна” хэмээн хижээл насны ах уурлав. Хүмүүсийг харахад удаан зогсож, ядарсан нь илт.

Хүмүүсийн дундуур явсаар III давхарт байрлах Тамгын газрын дарга С.Мөнхчулуунтай уулзлаа.

 

 

-Танай дүүргийн ажил их байдаг бололтой. Ажлаа амжуулахаар дугаарласан иргэд ууртай байна шүү?

-Тийм байгаа биз. Ачаалал их болохоор иргэд төдийгүй ажилтнууд ч бухимдалтай байдаг. Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг газар нутгийн хувьд хоёр тийшээ тэлэх боломжтой болохоор хөд өө орон нутгаас ирэгсэд зөвшөөр өлг үй ирээд буучихдаг. Ялангуяа манай дүүргийн Эмээлт, Тахилтад олноороо буусан. Хүн амын тоо нэмэгдсээр 265 мянга орчим болсон. Бүртгэлтэй иргэдийн тоо нь энэ. Бүртгэлгүй иргэд нэмэгдээд 280 мянга орчим оршин суугчтай болоод байна.

-Зөвшөөрөлгүй буусан иргэдэд ямар хариуцлага тооцдог юм бэ?

-Газрын албаныхан нүүхийг шаарддаг ч иргэд эсэргүүцэн, жагсаал цуглаан хийх дээрээ тулдаг. Очих газаргүй, буух хашаа байхгүй гээд олон зовлон тоочдог. Үерийн аман дээр буусан айлуудад анхааруулж, Эмээлтэд газар олгоод нүүлгэсэн боловч буцаад л ирдэг. Монгол Улсын иргэн хаана амьдрахаа өөрөө сонгох эрхтэй гэсэн хуультай болохоор яаж ч болдоггүй. Нэгэнт нүүгээд ирсэн хүмүүст төрийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Манай дүүргийн нэг хэсэг нь албан ёсоор хаягг үй Увсын, Үерийн гэх нэртэй гудамж цөөнгүй.

-Танай дүүрэг хэдэн хороотой вэ. Дунджаар нэг хороо хэдэн өрхтэй бол?

-Манай дүүрэг 32 хороотой. Хамгийн бага хүн амтай XII хороо таван мянган хүн амтай. Хамгийн олон нь 16 мянган хүн амтай байна. Чингэлтэй дүүргийн нэг хороотой харьцуулаад үзэхээр тус дүүргийн хамгийн олон хүн амтай хороо нь манай хамгийн бага хүн амтай хороотой адил. Засаг захиргааны нэгжээрээ бол сум, дүүрэг хоёр адилхан статустай. Албан хаагчдын тоо ч мөн адил байх. Гэтэл хийж буй ажил нь өдөр шөнө шиг ялгаатай. Сумын захиргаа хамгийн олондоо 3000 орчим хүн үйлчилдэг бол бид 280 мянган хүнд төрийн үйлчилгээг хүргэж байна. Бид хэн нэгэнтэй барьцаж байгаа юм биш. Хамгийн гол нь ачаалал хэт ихсэхээр иргэдэд хохиролтой. Өрхийн нэг эмч 200-300 хүнд үйлчлэх ёстой байхад энэ тоо хэд дахин нэмэгдээд 800-1000 болчихоор хэцүү биз дээ. Нэг цэгийн үйлчилгээгээр өдөрт 1500 хүн үйлчлүүлэх боломжтой байхад 5000-8000 болох жишээтэй. Удаан хүлээсэн иргэд уурлана, учрыг нь ойлгохгүй байж ажилтнуудыг харааж, загнана. Энэ байдал нь ажиллаж буй хүмүүсийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байна. Манай нийгмийн ажилтан ажлын ачааллаас болж эрүүл мэнд нь муудаж, халагдах өргөдлөө өгсөн. Хэн хэндээ хэцүү. Тиймээс бид хоёр дүүрэг болгоё гэсэн санал гаргах гэж байна. Иргэд ч дэмжсэн.

-Хогийн уут тарааж буй хэсгийн ахлагчтай таарсан. Гартаа мод барьчихсан, ядарсан шинжтэй явж байна лээ?

-Хамгийн их ачаалалтай, хүнд ажлыг хэсгийн ахлагч нар хийдэг. Айлуудаар явж судалгаа хийнэ, хаана ямар айл шинээр буусныг судалж, тэдэнд төрийн үйлчилгээ үзүүлэх гээд л хийх ажил мундахгүй. Манай дүүрэг гэр хороолол олонтой, ажиллах орчин тааруу. Халтиргаа гулгаа ихтэй, хог шороон дунд тэд явж ажлаа хийнэ. Ихэвчлэн тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд энэ ажлыг хийдэг болохоор хүнд. Нохойноос өөрийг өө хамгаалах гэж мод барьж яваа нь тэр байх. Хэсгийн ахлагч нар урамшууллаар цалинждаг болохоор нийгмийн даатгал нь төл өгддөггүй. Хэсгийн ахлагчийнхаа тоог нэмье гэхээр урамшууллын санд мөнгө байдаггүй. Энэ мэт олон асуудал байна. Дүүргээ хоёр хуваачихвал иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ сайжирна шүү дээ. Засгийн газраас сумдыг хотын статустай болгон хөгж үүлж, хотын захиргаанаас дүүрг үүдийг нийслэлийн дагуул хот болгон хөгжүүлэхээр ярьж, ажил эхл үүлэх гэж буйг дэмждэг. Дүүргээ хоёр хуваахад хүмүүсийн иргэний үнэмлэхийг өөрчлөх, хаягжилт хийх гэх мэт ажилд зарцуулах мөнгө хэрэгтэй болно. Засаг даргын орлогч Р.Дагваар ахлуулсан Ажлын хэсэг судалгаа хийж байна.

Сонгинохайрхан дүүргийн хамгийн олон хүн амтай VII хорооны дарга Г.Оюунчимэгтэй уулзлаа. “Манай хороо 4000 гаруй өрх, 16000 гаруй хүн амтай. “Хилчин” хотхоноос бусад нь гэр хороолол. Хорооны үндсэн ажилтнуудаас гадна хэсгийн гурван ахлагч ажилладаг. Манай хөрш VIII хороо найман мянган хүн амтай байхад манай хороо хоёр дахин олон оршин суугчтай байх жишээтэй. Ачаалал их байдаг болохоор дүүргээ төдийгүй хороогоо хоёр хуваах хүсэлтээ ЗДТГ-т гаргасан. Нэг зүйлийг хэлмээр байна. Манай хороонд нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй. Хорооны хүүхдүүд 67 дугаар сургуульд суралцсанаас дөрвөн ээлжтэй болсон. Зарим нэг нь хоёр гурван буудлын цаана байх 105 дугаар сургуульд суралцдаг. Долоон худагтай ч хүрэлцдэггүй. 1-3 км явж байж усаа авдаг айл олон бий. Гэгээ орохтой зэрэгцээд цүнхээ үүрээд явж буй бага ангийнхан, хүйтэнд хол газар тэрэг түрэн усаа авах гээд явж буй хүүхдүүдийг хараад сэтгэл зовох юм” гэж ярив.

Тус хорооны VII хэсгийн ахлагч С.Зэндмэнэ “Эгч нь насаараа хороонд ажилласан. 420 өрх хариуцан ажилладаг. Хотын төвийн дүүргийн хэсгийн ахлагч орон сууцаар явдаг бол бидний ажиллах орчин тэс өөр. Дулааны улиралд гол гатлах, намаг шалбааг ихтэй газраар явахад хүнд байдаг. Иргэд маань хогоо хашаанаасаа гаргаад хаячихна, бохир усаа гудамжиндаа асгадаг. Халтирч унан гэмтэх тохиолдол цөөнгүй. Хотын захын дүүрэгт ажилгүйдэл, архидалт их. Хэсгийн ахлагч нар “байлдааны” бэлэн байдалд ажилладаг. “Иргэдийн ухамсрыг яаж дээшл үүлэх вэ” гэж байнга боддог. Гудамжных нь хогийг цэвэрлээд уутанд хийгээд тавьчихаар хогийг нь асгаад уутыг нь аваад явчих юм. Хоёр дүүрэг болговол хэн хэндээ хэрэгтэй байна” гэв.

Тус дүүргийн VIII хорооны иргэн Г.Хаштуул “Дүүрэг, хороонд ялгааг үй дугаарласан хүн олон байдаг. Эхэндээ хүнд суртал гаргалаа гэж Тамгын газрын ажилтнуудад уурладаг байсан ч ажлын ачааллыг нь мэдсэнээс хойш бухимдахаа больсон. Хичээгээд ч ажил нь барагддаггүй. Хоёр дүүрэг болгоё гэж санал гаргасныг иргэд дэмжиж байгаа” гэв. Нийслэлийн төвийн дүүргийн хэсгийн ахлагч хэдэн өрх хариуцан ажилладгийг сонирхлоо.

Баянгол дүүргийн VIII хорооны IV хэсгийн ахлагч С.Цэцэндэлэг 478 өрх хариуцан ажилладаг юм байна. Хариуцсан өрхийн тоо нь С.Зэндмэнэ ахлагчийнхаас олон ч ажлын ачаалал бага гэж хэлсэн. Учир нь ажиллах орчин сайтайн дээр орон сууцанд амьдардаг иргэд тэдний ажлыг ойлгон, тусалж дэмждэг гэв. Чингэлтэй дүүргийн IX хороо есөн хэсэгтэй аж. Нэг хэсгийн ахлагч дунджаар 250-400 өрх хариуцан ажилладаг юм байна. Дээрх дүүргүүдийн хорооны Засаг дарга, ажилтнууд, хэсгийн ахлагчийн ажлыг харьцуулахад ялгаа их байна. Гэхдээ тэд ажил их гэж бухимддагг үй юм билээ. Харин урт дараалалд өдөржин зогссон иргэдийн бухимдал, хэрүүл, маргаан зарим үед хэрээс хэтэрч зовлон болдгийг ярьж байлаа. “Засаг захиргааны бүтэц, газар зүйн байршлыг УИХ хэлэлцэж шийддэг. Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваах талаар албан ёсоор хүсэлт ирээг үй ч дүүргийн удирдлага энэ тухай удаа дараа ярьж байгаа. Шаардлага буйг ойлгон, судалгаа хийж байна” гэж НЗДТГ-ын дарга Ё. Гэрэлчулуун хэлсэн юм.

 

мэдээллийн эх сурвалж MOGNGOLNEWS.MN

 

Өнөөдөр буюу 1 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, “Дэлхийн зөн” ОУБ-аас хамтран зохион байгуулж байгаа  “Сонгинохайрханд үйлдвэрлэв-2014” үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагаа “Макс-21” худалдааны төв дээр боллоо. 

 

Дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгчид, гар урлал эрхлэгчдийн хэлбэр хийц сайтай чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн худалдаанд оёмол, сүлжмэл, арьсан бүтээгдэхүүн эрхлэгч зэрэг 30 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ дэлгэн худалдаалж байна.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 240 орчим аж ахун нэгж, 1200 орчим өрх айл байдаг бөгөөд дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн зорилтод жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодлого, зорилт тусгагдсан байдаг юм. Энэ зорилтын хэрэгжилтийн нэгэн жишээ энэхүү үзэсгэлэн худалдаа болж байна.

Үзэсгэлэн худалдааны нээлтэд дүүргийн Засаг даргын Хот байгуулалт тохижилтын асуудал хариуцсан орлогч Б.Батдорж, Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа, дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл, судалгааны  төвийг Г.Билгүүн нарын хүмүүс оролцлоо.

Үзэсгэлэн энэ сарын 29-ийг хүртэл үргэлжилнэ.

 

Өнөөдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Япон улсын Элчин сайдын яамны “Өвсний үндэс” хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд 2014 онд хийгдэх “Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа Япон улсын Элчин сайдын яамны байранд боллоо.

 

Энэхүү төсөл нь Япон улсын Засгийн газраас Монгол улсын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд нь тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэх зорилготой “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа 18 төслийн нэг юм. Тус хөтөлбөрөөс өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүргийн 74 дүгээр сургуулийн дотуур байрны их засварын ажилд мөн төсөл хэрэгжүүлж 143 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ удаагийн төсөл нь 130 сая төгрөгийн төсөвтэй юм.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд нар оролцож гарын үсэг зурлаа. 

Японы улсын Засгийн газар, ард түмний сайхан сэтгэлийн бодит тусгал болсон энэхүү төсөл нь Сонгинохайрхан дүүргийн хүүхэд багачуудын сурч боловсрох орчныг сайжруулан гэгээн ирээдүйд хүрэхэд томоохон хувь нэмэр болно гэж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд онцоллоо.

 

  Сар шинийг угтсан зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын А/09 дүгээр захирамжийн дагуу гэр хорооллын гэрэлтүүлэггүй гудамжуудад шинээр гэрэлтүүлэг тавьж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас гэр хорооллын гудамж, замуудын гэрэлтүүлгийг нэг бүрчлэн шалгаж, шинээр гэрэлтүүлэг тавих шаардлагатай газруудыг тогтоосон юм.

 

Сар шинийн баяраас өмнө Баянзүрх дүүргийн Маахуур толгойн 1,2-р гудамж, Улиастайн хуучин эцэст, Хан-Уул дүүргийн  6-р хороо Алтат нүхт гудамж, Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхон, Монлаагийн гудамж, Баянхошууны зарим гудамжуудад шинээр гэрэлтүүлэг тавина. Одоогоор Баянхошууны шинэ эцсийн орчмын гэрэлтүүлэггүй 8 гудамжид 50 вт-ын хүчин чадалтай лед гэрэлтүүлгийг хийж эхлээд байна. Гэрэлтүүлгийг тавихдаа тухайн гудамжуудад байгаа гэрлийн шон дээр  шууд суурилуулж байгаа юм. Энэ нь цаг хугацаа болон хөрөнгө мөнгийг хэмнэсэн ажил болсон гэж холбогдох албаныхан хэллээ. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 28 мянга гаруй гэрэлтүүлэг байдаг бөгөөд хотын гэрэлтүүлгийн ашиглалт, бүрэн бүтэн байдлыг долоон компани хариуцан ажиллаж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьдаг гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Дэлхийн зөн” Монгол олон улсын байгууллагын Толгойт ОНХХ-өөс санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 1 дүгээр сарын 17-ны өдөр “Нийгмийн  ажлын салбар дундын хамтын ажиллагаа -2014” чуулганыг Найрамдал төвд зохион байгууллаа. 2014 оныг гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан гэр бүлд хүртээмжтэй, чанартай нийгмийн үйлчилгээг үзүүлэхэд  нийгмийн ажилтнуудыг сонсох, тэдний үйлчилгээ үзүүлэхэд тулгамдсан асуудлыг шийдэх арга зам, нөөц боломжоо тодорхойлж салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор дүүргийн бүх салбарын нийгмийн ажилтнуудын дунд тус чуулганыг зохион байгуулсан.

 

Чуулганд Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны хөгжлийн болон халамжийн нийгмийн ажилтнууд, боловсрол, эрүүл мэнд, цагдаа, хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн зэрэг 100 гаруй нийгмийн ажилтан нэгдэн чуулсан. Эдгээр нийгмийн ажилтнууд хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын бодлого, зорилт, нийгмийн ажлын салбар дундын хамтын ажиллагаа, дүүргийн хүүхэд, гэр бүлийн тулгамдсан асуудал, гэр бүлийн хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал зэрэг илтгэлүүдийг сонсож, таван салбар хэлэлцүүлэгт оролцон өнөөгийн нөхцөл байдал, нөөц боломж, арга замууд, үр дүнг хэлэлцэв.

Чуулганы төгсгөлд салбаруудын нийгмийн ажилтнуудаас гарсан зөвлөмжийг дүүргийн Засаг дарга М.Чинболдод танилцуулан гардуулсан юм. 

Өнгөрсөн амралтын өдрөөр буюу 1 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн хог хаягдлыг цэвэрлэн зайлуулах бүх нийтийн цэвэрлэгээ өрнөлөө. Дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар захирамжийн дагуу их цэвэрлэгээг зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч Б.Батдоржоор ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Дүүргийн хэмжээнд Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ 2, 3, 4, 9, 10, 11, 12, 13, 14, 18, 25, 28, 31 дүгээр хороонд 19 машинаар, Тээвэрлэлт үйлчилгээний төв 1, 16, 17, 19, 20, 22, 24, 26, 29, 30 ,32 дугаар хороонд 19 машинаар, Нийтлэг үйлчилгээний төв 5, 6, 7, 8, 15, 23, 27 дугаар хороонд 7 машинаар нийтдээ 45 хог тээврийн автомашинаар 92 рейс хогийг Нарангийн хогийн цэгт хаяжээ. 

 

            Бүх нийтийн их цэвэрлэгээнд 1355 аж ахуйн нэгж байгууллага, 6056 иргэн оролцсоноос Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын амралтын үе таарсан тул хангалтгүй, цэцэрлэг, цэргийн ангиуд идэвхтэй сайн оролцлоо.