Видео

 

Бэлэн байдлыг хангуулах, ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр томилох тухай

 

2013-2014 оны хичээлийн жилд сурлага, урлаг, спортоор бусдыгаа манлайлан онцгой амжилт гаргасан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар дүүргийн “Иргэний Танхим”-д хүлээн авч уулзлаа.

Оны шилдэг сурагчаар Хөгжим бүжгийн коллежийн сурагч Эрдэнэбатын Урандэлгэр, Ирээдүй цогцолборын II бага сургуулийн 5-р ангийн сурагч Доржсүрэнгийн Намуун, 65-р сургуулийн 11а ангийн сурагч Дэнсмаагийн Баярмаа, Ирээдүй цогцолборын I бага сургуулийн 5-р ангийн сурагч Гантуяагийн Хонгорзул, Ирээдүй цогцолборын 1-р ахлах сургуулийн 10в ангийн сурагч Даваажавын Сондор, 86-р сургууль 7б ангийн сурагч Гантулгын  Баттулга, Ирээдүй цогцолборын 2-р бага сургуулийн 4ё ангийн сурагч Ламзавын Адъяабазар, 9-р сургуулийн 10-р ангийн сурагч Тавинтайн Болдсайхан, 76-р сургуулийн 6д ангийн сурагч Батцэцэгийн  Жаргалмаа, 67-р сургуулийн 11г ангийн сурагч Өлзийбаярын Болор-Эрдэнэ нар тодорлоо.

 

“ОНЫ ШИЛДЭГ” сурагч нарт Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар баяр хүргэж, “Баярын бичиг” мөнгөн  шагналаар шагнаж, амжилт хүслээ.

 Баярын бичигт “Өөрийн хичээл зүтгэл, оюун ухаан, авьяас билгээр үе тэнгийнхээ хүүхдүүдийг манлайлж, сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргасанд тань талархаж Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “БАЯРЫН БИЧИГ”, үнэ бүхий зүйлээр шагнав” Оюун ухаан, авьяас билэг тань хурц байж, од хийморьтой гэрэлтэж явах болтугай гэжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар  шилдэг хүүхдэд нэр дэвшсэн 16 хүүхдэд гарын бэлэг гардуулж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.

 

 

Сонгинохайрхан дүүргийн “Иргэний танхим”-д 12 дугаар сарын 23-ны өдөр тус дүүргийн 32 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөртөө туслах бүлгийнхэн “Канад сан”-гийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн нээлт боллоо. Нийтдээ 9000 канад долларын хөрөнгө оруулалтаар 3 сарын хугацаанд хэрэгжүүлэх төслийн нээлтэд 32 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөртөө туслах бүлгий ахлагч Д.Одонтунгалаг болон бүлгийн гишүүд оролцож, төслийн хугацаанд хийж гүйцэтгэх ажлаа танилцуулсан. Мөн дүүргийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Нямбаяр, тус хэлтсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Саранцэцэг, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Р.Отгонбаяр, 32 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Н.Очир, тус хорооны халамжийн нийгмийн ажилтан Б.Даваахүү нар урилгаар оролцов.

 

Сонгинохайрхан дүүрэгт нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 16 аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд оролцсон “Олон үндэстний хоолны өдөрлөг” болов. Дүүргийн Засаг даргын 472 дугаар захирамжийн дагуу  Олон үндэстний хоол, ундааны соёл, өвөрмөгц жор технологи, үндэстний онцлог, хэв шинж, тогооч нарын мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний онцлог, арга барилын талаар харилцан туршлага солилцуулах сургалтыг зохион байгуулах, олон үндэстний уламжлалт болон орчин үеийн хоол, ундааг иргэдэд сурталчлан таниулж, шилдэгийг нь шалгаруулах зорилгоор зохион байгуулсан тус өдөрлөгийг “Одод” ресторанд зохион байгууллаа.

 

Өдөрлөгт оролцсон аж ахуйн нэгжийн тогооч нар Орос, Унгар, Итали, Хятад, Солонгос, Япон үндэстний салат, нарийн боов, хоол хийж сонирхуулан, тэднээс шилдгүүдээ тодруулсан юм. Дүүргийн 2013 оны “Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан“-аар “Дархан хүч комплекс” ХХК-ийн “Кристалл” ресторан, “Шилдэг тогоочтой хамт олон”-оор “Цэгц шагай” ХХК, “Шилдэг ур чадварлаг тогоочтой хамт олон”-оор “Эм Эйч Ти Эс” ХХК, “Шилдэг зохион байгуулалттай хамт олон”-оор 105 дугаар цэцэрлэг шалгарч Засаг даргын өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнуулав.

Энэ үеэр ШУТИС-ийн Хүнсний инженер биотехнологийн сургуулийн Хоол үйлдвэрлэл шим судлалын профессорын багийн ахлах багш, доктор н.Цэрэнпүрэв “Хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, арга барил” сэдвээр, ЭМН-ийн Эмчилгээний хоол зүйч н.Оюунсувд “Хоол шим тэжээлийн боловсрол олгох төв”-ийн үйл ажиллагааны талаар, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын зөвлөх төвийн Монгол улсын зөвлөх инженер, мастер тогооч Ө.Отгонбат “Тогооч нарын ур чадварыг үнэлэх, шалгах баталгаажуулах” сэдвээр тус тус илтгэл тавьсан байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам” баталлаа. Энэхүү журам батлагдсанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх, үр дүнг тооцох, нийслэлээс гаргах бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг бүрдүүлэх боломжтой болох юм.

 

Нийслэлээс төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй болгох зорилгоор цахим өргөдөл гомдлын системийг нэвтрүүлж эхэлсэн төдийгүй нэг цэгийн үйлчилгээг эхлүүлэхээр “Иргэд хүлээн авах төв”-ийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтэцэд шинээр байгуулсан юм. Шинээр баталсан журамд иргэд өргөдөл, гомдлоо “Иргэд хүлээн авах төв, Засгийн газрын “11-11” төв”, нийслэлийн лавлагаа, мэдээллийн төв”-ийн “1200” тусгай дугаарын утсаар,  www.ub1200.mn цахим хуудсаар, Ухаалаг гар утасны Smart UB аппликейшнээр, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаар,  Мессеж /SMS/ болон бусад хэлбэрээр ирүүлэх боломжтой гэж заасан байна. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан хаагчид өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш нэмэлт баримт, мэдээлэл бүрдүүлэх шаардлагагүй, өөрт байгаа мэдээлэл, олгогдсон эрх, үүргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой өргөдөл, гомдлыг ажлын 8 цагийн дотор нэмэлт баримт, мэдээлэл бүрдүүлэх, өөр байгууллага, албан тушаалтнаас тодруулга, лавлагаа авч, судалж шийдвэрлэх өргөдөл, гомдлыг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэнэ гэж журамд заажээ. Харин шалгаж тодруулах шаардлагатай, мөн тодорхой ажиллагаа хийгдэх боловч ажлын хэсэг болон зөвлөл, комисс, хорооны хурлаар хэлэлцүүлэх шаардлагагүй өргөдөл, гомдлыг анх бүртгэсэн өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор тус тус хянан шийдвэрлэхийг эрмэлзэнэ гэж тусгасан байна. Хэрвээ тухайн өргөдөл гомдол нь газар дээр нь нягтлан шалгах, судалгаа хийх, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах шаардлагатай, ажлын хэсэг болон зөвлөл, комисс, хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх өргөдөл, гомдлыг анх бүртгэсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр журамд заажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хороодын зохион байгуулагч,нийгмийн ажилтнууд Өргөдөл гомдлын тайлан бичих загварыг эндээс татаж авна уу.

Өргөдөл гомдлын 4-дүгээр улиралын тайлангаа энэхүү загварын дагуу хийж 2013.12.23 ний дотор Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албанд яаралтай илгээнэ үү.

Өргөдөл гомдлын тайлан бичих загварыг  эндээс татаж авна уу.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 331 дугаар захирамжийн хүрээнд 2013 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд явагдсан “Иргэдийн спортын II их наадам”-ыг хэрхэн зохион байгуулсан, тэмцээний зохион байгуулалтад гарсан амжилт ололт, алдаа дутагдлын талаар өнөөдөр Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Ганхүү танилцууллаа. Хороодын Засаг даргын шуурхай хурал дээр танилцуулсан тус мэдээллийн үеэр ирэх онд зохион байгуулах “Иргэдийн спортын II их наадам”-д иргэдийг идэвхтэй оролцуулахад хороодын Засаг дарга нарын үүрэг оролцоо их байгааг хэлсэн юм. Мөн энэ үеэр тус байгууллагаас зохион байгуулж буй спортын арга хэмжээны талаар мэдээлэл хийж үйл ажиллагаагаа сурталчилав.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэн төрд олон жил ажилласан нэгэн ахмадад өнөөдөр гэр гардуулав. 1975 оноос хорооны орон тооны бус даргаас эхлэн төрд ажиллаж гавьяаныхаа амралтад суусан 25 дугаар хорооны иргэн С.Цэнд-Аюушийн байшин 11 дүгээр сарын 24-ний өдөр галд шатсан учраас тэрээр дүүргийн Засаг дарга М.Чинболдод орох оронтой болгож өгөх өргөдлийг гаргасан байна. Өвлийн хүйтэнд хоёр өрхийн 13 ам бүл гэр оронгүй болсон учраас ийнхүү дүүргийн Засаг дарга тэдний гэр бүлд өргөө цагаан гэр гардуулж, насаараа дүүргийнхээ иргэдийн сайн сайхны төлөө зүтгэсэн С.Цэнд-Аюушт урт удаан наслахыг ерөөсөн юм

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаан энэ XII сарын 06-ны өдөр хуралдсан. Хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцсэний дотор дүүргийн 2013 оны Эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлтийг дүгнэж, 2014 оны Эдийн засаг, нийгмийн зорилтыг хэлэлцэн баталсан юм.

2013 онд дүүргийн Засаг даргаас 2013-2016 оны  Үйл ажиллагааны хөтөлбөрийн 5 үндсэн зорилгод тулгуурласан 228 ажлыг Эдийн засаг, нийгмийн зорилтдоо тусган ажилласан.  Тусгагдсан ажлуудаас 101 ажил бүрэн биелж, 64 ажил  90%, 29 ажил 70%, 15 ажил 50%-ийн явцтай байгаа бөгөөд нийт биелэлт 87,8%-тай байна.  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид энэхүү 2013 оны Эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлтийг хэлэлцэж, үнэлээд  “Хангалттай” хэмээн дүгнэлээ.

 

Мөн ирэх онд хийх ажлаа төлөвлөн 2014 оны Эдийн засаг, нийгмийн зорилтоо боловсруулсаныг төлөөлөгчид хэлэлцэн баталлаа. 2014 онд дүүргийн эдийн засаг, санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зэргийг багтаасан зорилгын хүрээнд 242 ажил хийхээр төлөвлөж байна.  Үүнээс онцлон дурьдвал:

Дүүргийн нутаг дэвсгэр 361-ийн гармын орчимд “Жижиг дунд үйлдвэрийн парк” барих ажлыг хийхээр төлөвлөн судалж байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэмт хэрэг ихээр гардаг гэр хорооллыг хяналтын камерын системд хамруулахаар төлөвлөсөн. Энэхүү ажил хийгдсэнээр дүүргийн нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь гэрэлтүүлэгтэй, камерын хяналттай  болох юм.