Видео

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран 700 өрхийн амжиргааг дээшлүүлэх “Төгсөлтийн аргачлал - 36” төслийг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ.Төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Соёмбо” кино театрт болж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд,  Засаг даргын орлогч Н.Ганаа, Ц.Төрхүү, Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун болон албаны хүмүүс оролцлоо.  

 

“Төгсөлтийн аргачлал-36” төслийг 3 жилийн хугацаатайгаар Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянхошуу бүсийн 16 хорооны амжиргааны түвшин доогуур 700 өрхийг сонгон авч хэрэгжүүлэх бөгөөд нийгэмд бие даан амьдрах итгэл үнэмшилтэй өрх гэр бүлийг нэмэгдүүлэх, баг бүлгийн зохион байгуулалтанд оруулах, одоо хийж байгаа ажил дээр нь тулгуурлан  чадваржуулах, сонгогдсон өрхүүдтэйгээ ядуурлын түвшингээс дундаж түвшинд гаргахад төслийн гол зорилго оршиж байна.

Уг төслийг хэрэгжүүлэхэд дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс албадууд, хорооны Засаг даргын зөвлөл, эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтсийн ажилтан албан хаагч зэрэг өргөн хүрээтэй бүрэлдэхүүн оролцох юм.

 

Энхүү судалгааны ажилыг 12 дугаар сарын 16ны  12цагаас өмнө яаралтай НХХэлтэст авчирч өгнө үү.

 

Монголын “Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг”-ээс “Залуучуудын үе тэнгийн боловсролыг дэмжих” 10 хоногийн аяныг зохион байгуулсан. Энэхүү аяны хүрээнд дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв тус нийгэмлэгтэй хамтран олон арга хэмжээ зохион байгуулж дүүргийн Ерөнхий боловсролын 6 сургуулийн 50 сурагчаас гадна бусад дүүргийн 700 гаруй сурагч хамрагдлаа.

Сурагчид 11 дүгээр сарын 29-ний өдөр Хүүхдийн ордонд “Залуучуудын үе тэнгийн боловсролыг дэмжих” аяны нээлт, 12 дугаар сарын 1-нд зохион байгуулсан ДОХ-той тэмцэх аянд дуу хоолойгоо нэгтгэн оролцлоо. Мөн энэ үеэр “Амь, амьдралын үнэ” драмын жүжгийг үзэж сонирхон идэвхтэй оролцжээ. 

 

Дүүргийн Засаг даргын 450 тоот захирамжаар Засаг даргын орлогч Ц.Төрхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Драгон” автовокзалд хяналт шалгалт явуулж эхэллээ. Дүүргийн ЗДТГ-ын Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хэлтсийн ажилтнуудаас бүрдсэн тус ажлын хэсэг Драгон автовакзолын эргэн тойронд үйлдэгдэж байгаа хулгай дээрэм, гэмт хэрэг, гар дээрх бэлэн хоол, хүнсний худалдаа, чихэр жимс, тамхи, ан амьтны гаралтай мах махан бүтээгдэхүүний ил болон далд хэлбэрийн наймааг илрүүлэн таслан зогсоох зорилгоор 2013 оны 11 дүгээр сарын 18-наас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хяналт шалгалт хийж байна.

 

Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын хоёрдугаар ээлжийн дахин төлөвлөлтийн тухай”  А/1044 тоот Захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр батлагдсан 2-р ээлжийн 8 байршлын нэгж талбарт хамрагдсан газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэд, аж ахуйн нэгжийн судалгааг 2013 оны 12 дугаар сарын 05-ны дотор гаргахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, Гэр хорооллын орон сууцжуулах төсөл ОНӨҮГ-т үүрэг болголоо.  Мөн тухайн байршилд газар эзэмших, ашиглах эрх, шилжүүлэх үйл ажиллагааг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулан батлуулах хүртэлх хугацаанд түр зогсоохыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ.

 

Гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр батлагдсан 2-р ээлжийн 8 байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулан батлуулах хүртэлх хугацаанд Хот байгуулалтын тухай хуулийн 24.2-т заасны дагуу хот байгуулалтын бусад үйл ажиллагааг түр зогсоохыг нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газарт үүрэг болголоо. Нийслэлийн ИТХ-ын 9 сарын 26-ны ээлжит хуралдааны 12/43 тоот тогтоолоор  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн байршлыг тогтоосон юм. Тогтоолын дагуу дараахи 8 байршилд нэмж төсөл хэрэгжүүлнэ.
 
1.    Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 3,8 га
-       228 хүн амтай, нийт 57 нэгж талбарыг хамарна. 1 давхар амины орон сууцнууд барихаар төлөвлөж байгаа бөгөөд төлөвлөлтөөр 107 өрх байхаар төлөвлөжээ.
 
2.    Баянзүрх дүүргийн 2 –р хорооны нутаг дэвсгэр дэх “Дарь эх” амины орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 12 га
-       580 хүн амтай, нийт 145 нэгж талбарыг хамарна. Тус амины орон сууцны хороололд ерөнхий төлөвлөгөөгөөр 700 орчим айл өрх байхаар төлөвлөжээ.
3.    Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх “Сансар сөх” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 3,9 га
-       1400 хүн амтай, 2 орцтой 5 давхар орон сууцны барилга 13 ширхэг, 90 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн бага сургууль, оффис аж ахуй үйлчилгээний барилга байгууламж төлөвлөжээ.
4.    Баянзүрх дүүргийн 2,4-р хорооны нутаг дэвсгэр дэх “Мамба дацан” орчмын хэсэгчилсэн  ерөнхий төлөвлөгөө 70 га
-       8460 хүн амтай, 2 давхар амины орон сууц 65 ширхэг, 5 давхар нийтийн орон сууц 51 ширхэг, 9 давхар нийтийн орон сууц 4 ширхэг, 19 давхар үйлчилгээтэй орон сууц 5 ширхэг, Засаг захиргааны нэгдсэн контор 1, Ерөнхий боловсролын 3 сургууль, 2 цэцэрлэг, олон нийтийн үйлчилгээний 13 барилга, их, дээд сургууль 3, 10,2 км автозам барихаар төлөвлөжээ.
5.    Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дамбадаржайлин хийд” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 7,6 га
-       356 хүн амтай, 22,4 км цэвэр усны шугам,300м3ус шахах хүчин чадалтай насос станц, 58, 35, 102-р сургууль, 109, 103-р цэцэрлэг, өрхийн эмнэлэг, гал команд усны шугамд холбогдсон байхаар төлөвлөжээ.
6.    Баянгол дүүргийн 10,11-р хорооны нутаг дэвсгэр дэх “Бичил 7” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 93 га
-       5640 хүн амтай, 2 орцтой 5 давхар орон сууцны 13 барилга, 90 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн бага сургууль, оффис, аж ахуйн үйлчилгээний барилга байгууламж байхаар төлөвлөжээ.
7.    Хан-уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 16,5 га
-       520 хүн амтай, нийт 130 нэгж талбарыг хамарна. 12 давхар орон сууцны барилга 16 ширхэг, 12 давхар үйлчилгээний орон сууц 3 ширхэг, 1-3 давхар худалдаа үйлчилгээний барилга 4 ширхэг, амины орон сууц 108 ширхэг, 640 сурагчтай 1 сургууль, 230 хүүхдийн 1 цэцэрлэг байхаар төлөвлөжээ.
8.    Багануур дүүргийн 1,5-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 78,7 га
-       4200 хүн амтай, нийт 270 нэгж талбар хамарна. Төлөвлөлтөөр хүн ам нь 6052 хүрнэ. Орон сууцны 60, гэр сууц 1180, худалдаа үйлчилгээний 2 барилга байхаар төлөвлөжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн иргэд хотынхоо хаанаас ч интернетэд холбогдож, мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Мэдээллийн технологийн газар  Kewiko компанитай хамтран Улаанбаатар хотод байгаа утасгүй интернетийн үнэгүй WiFi  бүсүүдийн тоог нэмж  шинээр 99 цэгт үнэгүй WiFi үйлчилгээг суурилууллаа. Нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтод тусгагдсаны дагуу Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлдэг үйлчилгээг ил тод, нээлттэй болгон төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэн, цахим засаглал “Ухаалаг Улаанбаатар”-ыг хөгжүүлэх бодлогын хүрээнд тодорхой ажлууд хийхээр төлөвлөөд байна. Иргэн та дараахь цэгүүдэд WiFi үйлчилгээ үнэгүй ашиглаарай гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Үнэгүй WiFi үйлчилгээ суурилуулсан газруудын нэрс:
 

 

  1. Геологийн төв лаборатори
  2. Драгон төвийн төрийн банк
  3. Драгон төвийн цагдаагийн иргэдэд үйлчлэх төв
  4. 3,4-р хорооллын эцэс ACE зочид буудал
  5. 3,4-р хорооллын эцэс Шонхор караоке
  6. 3,4-р хороолол NEXT PLAZA
  7. 3,4-р хороолол Ундрам төв
  8. 3,4-р хороолол Төрийн банк өргөө салбар
  9. 3,4-р хороолол Ариунаа үсчин
  10. 3,4-р хороолол Монгол фитнес төв
  11. 3,4-р хороолол Өргөө кино театр
  12. 3,4-р хороолол Баянгол их дэлгүүр
  13. 3,4-р хороолол Номин их дэлгүүр
  14. 3,4-р хороолол PYRAMID төв
  15. 3,4-р хороолол Noodle house
  16. 3,4-р хороолол Tumen plaza
  17. 3,4-р хороолол Арвай паб
  18. 3,4-р хороолол S-PUB
  19. 3,4-р хороолол 10000 нэрийн бараа
  20. 3,4-р хороолол Хаан бууз
  21. 3,4-р хороолол Аз их дэлгүүр
  22. Гандан тэгчилэн хийдийн урд гудамж 1
  23. Гандан тэгчилэн хийдийн урд гудамж 2
  24. Гандан тэгчилэн хийдийн урд гудамж 3
  25. 25-р эмийн сан Лион паб
  26. Төмөр замын сургууль кемпаб2 кафе
  27. ТБД андууд S-PUB2
  28. Сод монгол шатхуун түгээх CAR WASH машин угаалга
  29. Барилгын колледж
  30. Баруун дөрвөн зам NEXT PLAZA
  31. Баруун 4 зам Нийслэл паб
  32. Баруун 4 зам Lily паб
  33. Центер пойнт Матрикс салон
  34. Центер пойнт TSE паб
  35. Мэргэжилтний 20 Өнөсайхан ломбард
  36. Мэргэжилтний 20 Шимт бууз
  37. Улсын их дэлгүүрийн урд талын пантам1
  38. Улсын их дэлгүүрийн урд талын пантам2
  39. Улсын их дэлгүүрийн урд талын пантам3
  40. Цирк
  41. Сөүлийн гудамж Голомт хотхон Талст дэлгүүр
  42. Сөүлийн гудамж BDS ресторан
  43. Сөүлийн гудамж Наран плаза
  44. Сөүлийн гудамж Greeseсалон
  45. Сөүлийн гудамж цагдаагийн иргэдэд үйлчлэх төв
  46. Сөүлийн гудамж Төрийн банк
  47. Сөүлийн гудамж Цүки хаус
  48. Сөүлийн гудамж Air Express билетийн касс
  49. Сөүлийн гудамж Air Market
  50. Драмын театр
  51. Хүнсний 20 Seoul салон
  52. Хүнсний 20 Сүвинер хаус
  53. Хүнсний 20 Туна электроникс
  54. Хүнсний 20 Эрэл банк
  55. Цэцэг төв UB зоог
  56. Цэцэг төв Бухара ресторан
  57. Ард кино театр Үндэсний зоог
  58. Ард кино театр  Ким духан ресторан
  59. Хүнсний 1 Толла сүпермаркет
  60. Хүнсний 1 Тайж кафе
  61. Хүнсний 1 Хас гоёл
  62. Урт цагаан 1
  63. Урт цагаан 2
  64. Урт цагаан 3
  65. Анкарагийн гудамж London паб
  66. Анкарагийн гудамж Хас гоёл
  67. Анкарагийн гудамж Midlands паб
  68. Анкарагийн гудамж СУЙС
  69. Их сургуулийн гудамж Gate кафе
  70. Их сургуулийн гудамж Losbandidos ресторан
  71. Их сургуулийн гудамж Ялгуун паб
  72. Их сургуулийн гудамж МУЙС Эдийн засгийн сургууль
  73. Сүхбаатарын талбай Үйлдвэрчний эвлэл
  74. Сүхбаатарын талбай Соёлын төв ордон
  75. Сүхбаатарын талбайн урд талын сад
  76. Централ тоур
  77. Тусгаар тогтнолын ордон
  78. МУБИС уулзвар Боловролын газар
  79. МУБИС Fast food
  80. Багш хөгжлийн төв
  81. Арслантай гүүр Гүн паб
  82. ХААЯ Coffee shop
  83. ХААЯ Хонгилдон ресторан
  84. Бөхийн өргөө Терра ресторан
  85. Бөхийн өргөө Хөх нуруут
  86. Сайд нарын 2-р эмнэлэг
  87. 13-р хороолол Төрийн банк
  88. 13-р хороолол Голомт банк
  89. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 1
  90. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2
  91. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 3
  92. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 4
  93. Зайсан бурхантай хөшөө
  94. Ялалтын талбай
  95. Барилгачдын талбай
  96. Явуухулангийн талбай
  97. Оюутан тайлбай
  98. Спортын төв ордон
  99. НИК ХХК Tai shop

Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв нь 2013 онд байгуулагдсан. Нийгмийн эрсдэл бүхий эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлд нийгмийн үйлчилгээг үзүүлж тэдгээрийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, чадавхжуулах, хамгаалах үйлчилгээ үзүүлэхэд гол зорилго нь оршино.

Сонгинохайрхан дүүрэг нь 260 гаруй мянган хүн ам, 32 хороотой нийт өрхийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг юм. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатарын санаачилгаар япон улсын “BE FORWARD” ХХК-тай харилцаа холбоо тогтоон  Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд хүүхэд хамгаалал, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ үзүүлэхэд нь зориулж “TOYOTA ALPHARD” маркийн автомашин бэлэглэх болсон.

 

Тус ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын хороо, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Япон улсын  “BE FORWARD” ХХК-тай хамтран хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж медалийн төлөө шалгаран үлдсэн 12 багийн тоглолтуудыг 2013 оны 11 сарын 30-ны өдөр зохион явуулж аваргаа тодрууллаа. Тэмцээний зорилго нь хамтын ажиллагааг өргөжүүлэх, эв нэгдэлийг бэхжүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэх, спортоор хичээллэхийн ач тусыг таниулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сонирхогч дэмжигчдийн хүрээг нэмэгдүүлэх, найз нөхдийн холбоо тогтооход оршино. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Д.Дэлгэрбулаг, Биеийн тамир спортын хорооны дарга Ц.Ганхүү, “BE FORWARD” ХХК-ны худалдааны төлөөлөгч М.Жаргалсайхан нар оролцож Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд TOYOTA ALPHARD автомашиныг албан ёсоор гардуулан өглөө.

 

Сонгинохайрхан дүүрэг нь Бүгд Найрамдах Солонгос Улсын  хэд хэдэн дүүрэгтэй харилцаа хамтын ажиллагаатай ажилладагийн нэг нь Тэжон хотын Со дүүрэг юм. Өнгөрсөн 5 дугаар сард хоёр дүүрэг хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавьсан бөгөөд энэ 10 дугаар сард Со дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид Сонгинохайрхан дүүрэгт айлчлан ирж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.

 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд тэргүүтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс байгууллагуудын удирдлагуудыг багтаасан төлөөлөгчид 11 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Тэжон хотын Со дүүрэгт ажлын айлчлал хийлээ.  Со дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын урилгаар хийсэн энэ айлчлал нь тус дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцах, чуулганы нээлтэд оролцох, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцох үндсэн зорилготой байлаа.

Тэжон хот нь БНСУ-ын төв хэсэгт байрладаг. Шинжлэх ухаан, боловсролын салбарт өндөр ач холбогдол өгөн хөгжүүлж,  Азийн “Цахиурт хөндий” (Silicon Valley) хэмээн алдаршин буй хот. Энд шинжлэх ухааны судалгааны дэлхийн хэмжээний томоохон төвүүд, үндэсний хэмжээний 18 их сургууль үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 7000 гаруй эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээ хийж, маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байдаг юм.

Мөн 1980-аад онд төвлөрлийг саармагжуулах үүднээс тус хотод Солонгосын төр захиргааны олон байгууллага  шилжин ирсэн бөгөөд одоо Солонгосын  Худалдан авах ажиллагааны газар, Үндэсний статистикийн газар, Оюуны өмчийн газар зэрэг 20 орчим Засгийн газрын байгууллага тус хотод байрладаг. Өнөөдөр Улаанбаатар хотыг дахин төлөвлөж байгаа, хотын захиргааны шинэ цогцолбор  Сонгинохайрхан дүүрэгт шилжин ирэх болсон энэ үед  Тэжон хотын Со дүүрэгтэй хамтран ажиллаж тэдний туршлага, технологиос суралцах нь манай дүүргийн хувьд өндөр ач холбогдолтой юм.

Манай төлөөлөгчид Со дүүргийн Тамгын газар, эмнэлэг, цагдаа, шуурхай удирдлагын төв, нэг цэгийн үйлчилгээний төв зэрэг байгууллагуудтай танилцаж өндөр хөгжилтэй орны үйлчилгээний, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг газар дээр нь бодитоор харлаа. Хэрэгжүүлж болох олон санаа авч мөн цаашид чиглэл чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцан тохирсон юм.

Со дүүргийн ИТХ нь байнгын үйл ажиллагаатай. Энэ сарын 20-ны өдөр Со дүүргийн ИТХ-ын чуулган эхэлсэн бөгөөд манай төлөөлөгчид нээлтэд оролцож, чуулганы нэг өдрийн хуралдаанд суусан юм. Жилийн эцсийн тайлангаа хэлэлцэж, ирэх жилийн төсөв, үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг баталдаг энэ чуулган 34 хоног хуралдах юм.

Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн төлөөлөгчид Тэжон хотын Со /солонгосоор баруун гэсэн үг/  дүүрэгт зочилж хоёр дүүргийнхээ хамтын ажиллагааг бэхжүүлэн, хийж бүтээх олон шинэ санаа, зорилт өвөрлөн ирлээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ханс Зайделийн сангийн “Эрх зүйн боловсрол” академитай хамтран 2013.11.28-ны өдөр дүүргийн “Иргэний танхим”-д сургалт зохион байгууллаа.Тус сургалтад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнууд, Засаг даргын Тамгын газрын зарим хэлтэс, албаны дарга, ажилтнууд оролцсон бөгөөд Монголын Нутгийн Удирдлагын Холбооны дэд тэргүүн Г.Маналжав “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тулгамдсан зарим асуудал” сэдвээр, Төрийн албаны институтын ажилтан Б.Нямсүрэн “Төрийн албан хаагчийн ёс зүй, сонирхлын зөрчил” сэдвээр тус тус хичээл заалаа.

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан нийт  төсөвт байгууллагын санхүүгийн ажилтнуудын дунд 3 төрөлт тэмцээнийг Ирээдүй цогцолбор сургуулийн спорт зааланд зохион байгууллаа.

 

Тэмцээнд нийт 8 багийн 120 гаруй санхүүгийн ажилтан, албан хаагч оролцсоноос гар бөмбөгийн төрөлд нэгдүгээр байранд “Баянхошуу” бүсийн баг, хоёрдугаар байранд “Өнөр” цэцэрлэг, гуравдугаар байранд Төвийн бүсийн баг тус тус шалгарсан бол сагсан бөмбөгийн тэмцээнд Санхүү, төрийн сангийн хэлтсийн “Төрийн сан” баг тэргүүн байр, “Төвийн бүс” баг дэд байр, “Өнөр ирээдүй” баг гуравдугаар байранд орлоо. Ширээний теннисийн тэмцээнд нэгдүгээр байранд “Төвийн бүс” багийн тамирчин Б.Байгалмаа, удаах байранд “Баянхошуу бүс” багийн тамирчин Б.Сарантуяа, “Өнөр ирээдүй” багийн тамирчин Б.Цэцэгээ нар шалгарсан байна. Багын дүнгээр “Төвийн бүс” баг тэргүүн байрыг эзэлж шилжин явах цомын эзэн боллоо.