“Сонгинохайрханы нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн холбоо”-г 2011 онд үйлдвэр эрхлэгчдийн санаачлагаар байгуулсан.

 

Өрх бүр үйлдвэрлэгч

 

Үйлдвэрлэгч бүр нэгдэн

 

Үйлдвэр болох цагт

 

Хөнгөн үйлдвэрлэл хөгжиж Монгол улсын тэргүүлэх салбар болох уриатай ажиллаж байгаа тус ТББ-ыг төр , ТББ, ОУБ, ААН–үүд хамтран нэгдсэн системтэйгээр бодит загвар жишээн дээр үндэслэн хөрөнгө оруулалт хийвэл эдгээр иргэдийг дэмжих боломж бололцоо байгаа юм.

 

 

 

Сонгинохайрханы нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо “Ажилтай орлоготой – 100 эмэгтэй” төсөл хөтөлбөрийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай хамтран 2018 оны 11-р сараас хэрэгжүүлж эхэлсэн.

     Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилготой нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна.

     Өдөрлөгт ХНХЯ, ХХҮЕГ, НДЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Мэргэжлийн боловрол, сургалтын үнэлгээний төв, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, “Өнөр бүл” хүүхдийн төв, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Ахмад настны үндэсний төв болон тус яамны харъяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, МСҮТ-ийн байгууллагуудаас гадна ОУХБ, ЦЕГ, хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл  оролцож байна.     

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд СХД-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудын дунд “Аюулгүй хөдөлмөр” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулаа.

Уралдаан 20 гаруй оюутан бүтээлээ ирүүлж, эцсийн шатанд 5 илтгэлийг шалгаруулж, хэлэлцүүлсэн юм. Шүүгээчээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Л.Эрдэнэцэцэг, дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн гишүүн З.Цогтгэрэл, “Сүү” ХК-ны ХАБЭА-н ажилтан дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн гишүүн Т.Өлзийжаргал нар ажилласан юм.

Хүүхэд залуучуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх ойлголт, мэдлэг, мэдээллийг тэлж, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг илтгэлийн уралдааны тэргүүн байрт “Их засаг” МСҮТ-ийн оюутан Б.Гэрэлтуяа, 2-р байрт “Их Засаг” МСҮТ-ийн оюутан Ц.Бямбасүрэн, 3-р байрт мөн “Их Засаг” МСҮТ-ийн оююутан Н.Отгон-Эрдэнэ орсон бол тусгай байрт “Майн тех” МСҮТ-ийн оюутан Д.Амгаланбаатар нар тус тус шалгарлаа.

Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 30 жилийн дараа дахин зохион байгууллаа.

Иж бүрэн сургуулийн хүрээнд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийнхан жагсаалд оролцож, иргэд зарлан мэдээлэх дуут дохиогоор аюулгүйн түр талбайд шилжин байрлаж, нүүлгэн шилжүүлэх мэргэжлийн ангийн хээрийн эмнэлэг дэлгэж, газар хөдлөлтийн үед эрэн хайх, аврах, ажиллагааны дадлага, удирдах бүрэлдэхүүний команд штабын сургууль, сорилын төрлүүдэд амжилттай оролцож, гамшгийн үеийн бэлэн байдлаа шалгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, байгууллага, сайн дурын идэвхтнүүд, өсвөр, залуучуудын улаан загалмайн клубын гишүүд, иргэн, аж ахуй нэгж байгууллагын 59 гаруй мянган хүн оролцсон байна.

Иргэдэд тохиолдож болох болзошгүй аюул осол, гамшгаас өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгох зорилгоор зохион байгуулсан иж бүрэн сургуульд идэвх, санаачилгатай оролцсон дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн анги, байгууллага, Засаг даргын Тамгын газар, хэлтэс, нэгжүүд, хороод, нийт иргэн, аж ахуй нэгж байгууллагууддаа талархал илэрхийлье.  

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт газар хөдлөлтийн гамшгийн үед эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага сургууль боллоо. Дадлага сургуулийг “Номин холдинг” компанийн агуулах худалдааны байранд зохион байгуулсан. Сургуулийг хийхдээ “Улаанбаатар хотод 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин холдинг” ХХК-ийн агуулах худалдааны барилгад нуралт үүсч, их хэмжээний гал түймэр гарлаа” гэсэн цагийн байдал зарлажээ.

Уг дуудлагыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар анги хүлээн авч, ослын голомтод гал унтраах үндсэн албаны болон автомеханик шат бүхий автомашинтай хүрэлцэн ирэв. 10 тн усны багтаамж бүхий автомашинаас барилгын зүүн талд гарч байгаа гал түймрийг унтрааж, галын тархалтыг зогсоож, барилгын дээвэрт асч буй галыг суурьтай хушуу ашиглан унтраалаа. Автомеханик шатыг сунгаж, барилгын дээвэр дээр байгаа дөрвөн иргэнийг аварч, 4 тн автомашинаас гал түймэр унтраах тархалтыг хийж, барилгын зүүн урд талын гал түймрийг зогсоож, автомеханик шаттай холбон барилгын дээвэрт гарсан түймрийг бүрэн унтраав.

Үзүүлэх сургуульд тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журам сахиулах алба, мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдлын алба, дүүргийн эрүүл мэндийн алба, шуурхай удирлагын алба, улаан загалмай нийгэмлэг, үндэсний аврах бригадын эрэн хайх аврах анги, дулаан цахилгаанаар хангах алба, ариутгал халдваргүйжүүлэлт гээд гамшгийн эрсдэл тохиолдсон нөхцөлд ажиллах мэргэжлийн бүх байгууллага оролцож, бэлтгэл байдлыг бүрэн хангаж, шаардлагатай бүхий л ажиллагааг гүйцэтгэж амжилттай оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг өнгөрөгч бямба гарагт зохион байгуулсан.

Уг цэвэрлэгээгээр Сонгинохайрханчууд нийт 101.319 м2 явган зам, 322.510 м2 зүлэгт талбайг самнаж цэвэрлэх, 2453 ААНБ-аас 1120 гадна фасад хаягийн байгууламж, 72 цэцгийн мандал, 87 сандал, 150 хогийн сав, 36 автобусны буудал, 82 хүүхдийн тоглоомын талбай, 194 ширхэг замын тэмдгийг угааж цэвэрлэлээ.

Нийт 47 хог тээврийн машинаар 143 рейс, 645.7 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн 19.386 иргэд оролцон 342.302 м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэсэн.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Т.Нэргүй: 

Энэ удаагийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах, нүүлгэн шилжүүлэлт, дайчилгааны тогтолцоог тодорхойлох зорилготой. 

http://www.zaluu.com/read/33ee06ahc?fbclid=IwAR2wwY9mOnABAGTlpo6kFls9xelEhscoW99WPIMwZXCizDSbjsfChUY-yOM 

 

     Жил бүрийн 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны хооронд хаврын цэнэг усалгааны ажил хийгддэг. Залуус Барилгачин гудамжны 5120 м2 зүлэгт талбайд Нийслэлийн захирагчийн ажлын алба болон Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний төв хаврын усалгаа хийж байна. Мөн Өнөр хорооллын 130 улиас модыг шууж хэлбэржүүлэх ажил хийгдэж байна.

"Тээвэрлэлт үйлчилгээний төв" ОНӨААТҮГ 2019 оны 04-р сарын 16-ний өдрийн 29, 32-р хороодын айл өрхийн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ.