Видео

3-Р САРЫН ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 2

1. БНХАУ-ын эрдэмтдийн судалгаагаар COVID-19-өөр өвчилсөн эрэгтэй хүний үрийн шингэнд коронавирус илэрсэн байна. Тиймээс коронавирус бэлгийн замаар халдварладаг байж болзошгүй гэх дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна.
2. Австралийн Мелбурн хотын Мурдочийн хүрээлэнгийн судлаачид сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцин COVID-19-ийн эсрэг хүний дархлааг сэргээдэг эсэхийг тогтоохоор эмнэлгийн байгууллагын 4000 ажилтны дунд судалгаа хийж байгаа тухай зарлалаа. Мөн ийм судалгааг Нидерланд, Герман, Англи улсад хийж байна.
3. Америк, Англи улсад Коронавируст халдвараар өвчилсөн хүмүүсийн 30-40 хувь нь шинж тэмдэггүй вирус тээгчээс халдвар авсан байх магадлалтай гэж үзжээ. Харин БНХАУ-д нийт халдварын 80 орчим хувийг шинж тэмдэггүй өвчтнүүд тараадаг болохыг тогтоосон байна.
4. БНХАУ-ын мэргэжилтнүүд COVID-19-өөр өвдсөн 416 хүнд ажиглалт хийж зүрх судасны өвчлөл нь Коронавируст халдвараар нас барах эрсдэлийг 4,5 дахин нэмэгдүүлж байгааг тогтоосон байна.
5. Канадын Далхаузын их сургуулийн хүүхдийн анагаахын тэнхимийн судлаачид хүүхдүүд коронавируст халдварт мэдрэг хэдий ч өвчний шинж тэмдэг төдийлөн илэрдэггүйг тогтоожээ.
6. Нидерландын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судлаачид цэвэрлэх байгууламжийн бохир усанд коронавирус илрүүлжээ.
7. Герман улсын эмч нар өвчний шинж тэмдэг ихэвчлэн 2-14 хоног, зарим тохиолдолд 21 хоногийн дараа илэрч байгааг тогтоожээ.
8. БНХАУ-ын эрдэмтэд COVID-19-ийн халдвар авсан хүн шинж тэмдэг илрэхээс өмнө бусдад халдвар тараадаг бөгөөд зарим хүмүүс халдвар тээгч байгаа тул хүн бүр маск зүүвэл олон нийтийн дунд халдвар дамжих магадлал буурна гэж үзжээ.

 

Ой хээрийн гал түймрээс урдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хүрээнд  СХД-ийн ногоон бүсийн ойн эргүүлээр хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

СХД-н хэмжээнд одоогийн байдлаар шар өвсний 4 дуудлага иржээ. Ард иргэд  хашаа хороогоо цэвэрлэх гээд шар өвсөө шатааж байгаагаас гал алдах эрсдэл үүсдэг байна. Шар өвсөө шатаах шаардлаггүй зөвхөн хогонд ачуулах хэрэгтэйг, гал алдсанаар өөрийн болон бусдын эд хөрөнгөнд аюул учруулах тохиолдол илэрч байгааг СХД-н ОБХ-ийн Гал түймрийн ахлах байцаагч хошууч н.Ариунболд анхаарууллаа. Энэ тохиолдолд зөрчлийн хуулиар арга хэмжээ авагддаг байгаа.

Зөрчлийн тухай хуулийн  5.14.4.1 дэх заалтад иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлаа хангах үүргээ биелүүлээгүй гэсэн заалт байгаа. Энэ нь иргэнийг 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр мөн дээрээс нь гарсан хохирол нөхөн төлбөрийг барагдуулна гэж заасан. Тэгэхээр ард иргэд маань өнжмөл шар өвсийг шатаахгүй байх хэрэгтэй юм.

2019 онд СХД-н хэмжээнд 679 түймэр бүртгэгджээ. Үүнээс 19 нь шар өвсний түймэр байсан байна. 2020 он гараад 84 түймэрийн дуудлагатай үүнээс 4 шар өвсний түймэр бүртгэгджээ.

Мөн ард иргэд маань бага насны  хүүхдүүдээ гэртээ хараа хяналтгүй орхихгүй байх, пийшэн зуухныхаа аюулгүй байдлыг хангаж гэмтэлтэй зуух хэрэглэхгүй байх нь зүйтэй гэж зөвөлмөөр байна.

СХД-ийн хэмжээнд Корона вирусийн эсрэг Нийслэлийн онцгой байдлын газрын даргын баталсан хувиарын дагуу амралтын өдрүүдэд  дүүргийн ногоон бүсээр амралт зугаалгаар яваа иргэдийг тараах, бөөгнөрөл үүсгэхгүй байх, үүнээс урдчилан сэргийлэх  ажил явагдаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр стандартад нийцсэн фитнес, саун, соёл урлагийн газарт 2-3 хүн цуглаж болох юм гэж тооцоолж, мэргэжлийн байгууллагуудтайгаа зөвлөлдөж, нээхээр төлөвлөж байсан боловч шинэ коронавирусийн тархалтын хоёр дахь үе шат Европоос Ази руу орж ирж байгаа тул бид өмнө нь гаргасан хөл хорионы шийдвэрээ дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлнэ гэлээ.

Тухайлбал, олон нийт цуглах боломжтой фитнес, спорт зал, сургалтын төв, саун, амралт, баар, цэнгээний газар, сүм хийд, соёл урлагийн газрын үйл ажиллагаанд тавьсан хөл хориогоо дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгалаа.

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мөн цаг агаар энэ долоо хоногоос эрс дулаарч, нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийж эхэлсэн.

Үүний дагуу Сонгинохайрхан дүүрэгт ариутгал, халдваргүйтгэлийн ажил өчигдрөөс эхэлсэн. Сонгинохайрхан дүүргийн тухайд нийт 43 хорооны 340 хэсгийн 2730 гудамж буюу 1037.4 км урт гудамжинд ариутгал хийгдэх юм. Одоогийн байдлаар ариутгалын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна.

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо буюу Жаргаланд тосгонд 1600 орчим малчин өрх бий. Тэднээс хаваржилт хүндэрсэн хэсэгт байгаа яаралтай тусламж шаардлагатай 270 орчим малчин өрхөд Засаг даргын нөөц хөрөнгөөс 20 гаруй тн тэжээлийн тусламж үзүүллээ

Улсын Онцгой комиссоос Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг болон ЕБС, цэцэрлэг, их, дээд сургуулиудын хөл хорио, хил, боомтууд, бүх нислэгийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа. Засгийн газрын тогтоол гарч, энэ шийдвэрийг албажуулах учиртай.

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хөл хорио тогтоогоод байсан.

Эрүүл мэндийн яамнаас их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар ийнхүү Өндөржүүлсэн бэлэн байдлын тогтоосон зэрэглэлийг үргэлжүүлж, одоо мөрдөж буй хорио цээрийн дэглэмийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Сургууль цэцэрлэгийн асуудлаар УОК-оос манай яаманд хандсан. Бид Эрүүл мэндийн яаманд албан ёсоор хандаж байгаа. Цаашид коронавирусийн тархалт ямар байгаа, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байгааг үргэлжлүүлэх эсэх дээр мэргэжлийн байгууллагуудаас санал авахаар хандаад байгаа.

Мэргэжлийн байгууллагуудын санал дээр үндэслээд цаашид ямар зохицуулалт хийх вэ гэдэг саналаа Баасан гарагийн УОК-ын хуралдаанд оруулна. Гуравдугаар сарын 30-наас сургууль, цэцэрлэг эхлэх учраас сунгах эсэх асуудлыг адаглаад долоо хоногийн өмнө саналаа боловсруулж, шийдүүлнэ.

Карантинийг үргэлжлүүлэх эсэх дээр яам дангаараа санал гаргахгахгүй. Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэж УОК-т санал оруулах юм. Олон нийтийн зүгээс хоёр санал ирж байгаа. Эцэг эхчүүд, сургалтын байгууллагуудаас хичээл, сургуулийг оруулмаар байна гэж байгаа бол нөгөө хэсэг нь хорио цээрийг сунгамаар байна гэдэг.

Үүнтэй холбоотойгоор 12-р анги төгсөж байгаа 28 мянга гаруй хүүхдэд элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэх зөвлөмж, мэдээллээр CD бэлтгэн тараах ажлыг зохион байгуулах гэж байна. Тэрэн дээр нь 12-р ангийн теле хичээлийг бүгдийг нь оруулна. Энэ жил бид ЕБС-ийн төгсөлт, их, дээд сургуулийн элсэлтийг онцгой анхаарч байгаа.     

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мөн цаг агаар энэ долоо хоногоос эрс дулаарч, нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилт үйлчилгээний нийт 38 компани хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайгаас ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүллээ.

            Нийт 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад тусгай зөвшөөрөл бүхий 38 компанийн 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмж, 33 мананцар үүсгэгч машин, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машинаар, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник, "Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ-ын нэг мананцар үүсгэгч машин, "Хан-уул агро" ОНӨААТҮГ-ын ус шүршигч машинаар хотын гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийх юм байна.

         Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил цаашид тогтсон хуваарийн дагуу хийгдэх бөгөөд энэ долоо хоногийн мягмар болон лхагва гарагт хотын гол гудамж талбайд, пүрэв, баасан гарагт гэр хорооллын гудамж талбайд хийгдэнэ. Цаашид дулааны хэм нэмэгдэх үеэр тохижилт үйлчилгээний компаниудын ус шүршигч машин техникийг нэмж ашиглахаар төлөвлөжээ.

Халдвар өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү:

Берлин-Москва-Улаанбаатар нислэгээр гуравдугаар сарын 16-нд онгоцоор ирсэн иргэнээс коронавирус илэрснийг өчигдөр мэдээлсэн. Зохион байгуулалттай ирсэн учраас ойрын улсуудыг шинжлэн судлах ажил хялбар байна. Гэвч хяналт сэрэмжээ алдахгүй ажиллаж байна.

Мөн Берлин-Москва-Улаанбаатар нислэгээр ирсэн иргэний шинжилгээний хариу өнөөдөр эерэг гарлаа. Тухайн иргэний шинжилгээний хариуг хурдавчилсан оношлуураар эхэлж гаргасан учраас төв лабораторид хийж байгаа шинжилгээний хариутай тулгаж үзнэ. Төв лаборторид хийж байгаа шинжилгээний хариу өнөөдөр үдээс хойш гарна. Төв лаборатор дээр хийж байгаа шинжилгээг хүлээлгүйгээр гол хүнээ илрүүлэх зорилгоор хурадвчилсан оношлуурыг ашиглаж байгаа. Энэ нь халдварыг цаг алдалгүй илрүүлэх, цаашид нэмэлтээр яаж ажиллах вэ гэдэг дүр зураг, ажлын төлөвлөгөө тодруулахад тустай байгаа юм.

Сануулахад, хурдан оношлуурын шинжилгээний хариуг төв лабораторид хийсэн шинжилгээний хариу баталгаажвал Монгол Улсын таван иргэн Covid-19-ын халдвар авсан болох нь батлагдах юм. Бүгд гадаад улсаас ирсэн тул Covid-19 зөөвөрлөгдөн орж ирсэн гэж хэлж болно. Франц улсын иргэнийг оруулан тооцсоноор зургаан иргэн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хянагдан эмчлүүлж байна.

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүссэний 99 жилийн ойг угтаж, БХИС-ын Ахлагчийн сургуулийг 2008 онд төгссөн залуучуудын төлөөлөл 20-р хорооны албан хаагчид болон “Ачлалт хүүхдүүд” ТББ, “Амьдрах ухаан” төвүүдээр 1020 амны хаалт тараажээ.