Видео

Цаг агаар энэ долоо хоногт нэмэх хэмтэй байх төлөвтэй тул нийслэлийн хотын гудамж талбай, олон нийт ихээр зорчдог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхээр төлөвлөөд байна.

Нийт 180.8км урт хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад ариутгал халдваргүйтгэлийн тусгай зөвшөөрөлтэй 38 компаний 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмжөөр, 33 манацар үүсгэгч, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын 3 машинаар, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын 5 машин техник, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-н 1 мананцар үүгэгч машин, Хан-уул агро ОНӨААТҮГ-ийн ус ширшигчтэй машинаар тус тус гүйцэтгэнэ. Цаашид дулааны хэм нэмэгдэх үеэр Тохижилт үйлчилгээний компаниудын ус шүршигч машин техникийг ашиглах юм.

Өнөөдөр Сүхбаатарын талбайд 14:00 цагаас нэгдсэн байдлаар эхлэх бөгөөд цаашид тогтмол хуваарийн дагуу хийгдэнэ. Энэ долоо хоногийн хувьд Мягмар, Лхагва гарагт хотын гол гудамж талбайд, Пүрэв, Баасан гарагуудад гэр хорооллын гудамж талбайд хийхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит цаг үеийн мэдээллээ хийж байна. Монгол Улсын гурван иргэн болох 30-60 насны гурван эмэгтэй коронавирусийн халдвар авсан нь баталгаажсан юм.  Мөн Франц улсын иргэний сэтгэл санаа өндөр, биеийн байдал нь хэвийн байгааг албаныхан хэллээ.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ: 2020 оны гуравдугаар сарын 10-нд батлагдсан коронавирусийн халдвартай Франц иргэнтэй ойрын хавьтлын 88 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Ингэснээр түүнтэй ойр байсан хүмүүсийн биеийн байдал хэвийн бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан,  тусгаарлах арга хэмжээ үргэлжилж байгаа. Мөн Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдөр ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдлын тандалт судалгаа үргэлжилж байна.

Мөн 2020 оны гуравдугаар сарын 16-ны БНСУ-аас ирж, тусгаарлагдсан хоёр, Франц улсаас дамжин  ирсэн нэг иргэнээс коронавирус /Covid-19/ илэрсэн. ХӨСҮТ-д дээрх гурван батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 111 хүнийг тусгаарлаж, шинжилгээ хийж, 61 хүнээс коронавирус илрээгүй бөгөөд бусад хүмүүсийг шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Мөн гаднаас ирсэн иргэдийг бүгдийг нь  ажиглалт, тусгаарлалтад аваад ажиллаж байна.

Түргэвчилсэн оношлуураар авсан онгоцоор ирсэн 43 хүний шинжилгээний хариу гаргаж үзлээ. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Энэ оношлуур бидэнд байгаа нь ажил хөнгөлж байна. Шинээр онош батлагдсан тохиолдлууд гурвуулаа эмэгтэй 37, 50-60 гаран насныхан байгаа. Үүнд онцгой анхаарч эмчилгээ, хяналт эхэлсэн. Франц иргэний биеийн байдал, сэтгэл санаа өөдрөг байна гэлээ. 

 
 
Нэг цэгийн үйлчилгээний төв нь "Ажлын тусгай горимын үед ажиллах цагийн хуваарь" батлагдсантай холбогдуулан ажлын өдрүүдэд 09:00-15:00 цаг хүртэл ажиллах болсныг мэдэгдье.
 
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Өнгөрөгч долоо хоногт зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож ариутгал, халдваргүйтэлийг хийсэн. Энэ хугацаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 4528 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэн, илэрсэн зөрчилд арга хэмжээ авч ажиллажээ.

Энэ долоо хоногоос эхлэн цаг агаар дулаарч, нэмэх градус руу орох учраас нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууцны болон гэр хорооллын замд ариутгал, халдваргүйтэлийн ажлыг сайтар хийнэ гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ.

Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр түр зогсоосон. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 07.00 цагаас эхлэн нийслэлийн найман шалган нэвтрүүлэх товчоодын хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээсэн.

Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд өглөөний 07.00 цагийн байдлаар хотоос гарах хөдөлгөөн ачаалалтай байсан бол хот руу орох хөдөлгөөн ачаалал бага байв.

Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодод болон шороон замуудад Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн албаны албан хаагчид хяналт тавьж ажилласан бөгөөд энэ хугацаанд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна. Мөн зам хаасан нөхцөлд зам тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байсан талаар нийслэлийн Тээврийн цагдаагийн  газрын албан хаагчид ярьж байлаа. Замын хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай 10741 иргэн, 4069 тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрсэн байна. 

Хөдөлгөөнийг нээснээр авто тээврийн урсгал, хөл хөдөлгөөн хэвийн үеийнхээс гурав дахин нэмэгддэг учраас Нийслэлийн Эрүүл мэндийн газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод зохион байгуулж буй Хяналтын цэгт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлж ажиллаж байгаа аж. Мөн хөдөлгөөний ачааллаас шалтгаалан дөрвөөс зургаан эгнээ гарцыг нээж, түргэн шуурхай зохицуулалтыг цаг тухайд нь авч ажиллаж байна.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “Иргэд эрүүл мэндийн тандалт судалгаанд оролцохдоо цааргалах, дургүйцэх явдал гаргаагүй. Халууныг нь хэмжиж, асуумж бөглөхөд 1-2 минутыг зарцуулж байна. Одоогийн байдлаар хүндрэлтэй асуудал алга” гэлээ.

Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/345 тоот захирамжийн дагуу шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн орон гэргүй иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг СХД-ийн цагдаагийн I, II, III хэлтэстэй хамтран 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн орон гэргүй нийт 62 иргэнд дотор, мэдрэл, БЗДХ, сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийж В, С вирус, ДОХ, тэмбүүгийн түргэвчилсэн шинжилгээ, рентген оношлогоо хийн коронавирусын эмнэлзүйн асуумжийг авч халууныг нь хэмжин covid 19 халдвараас урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн зөвлөгөө өглөө.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төвлөрүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг Даргын 2020 оны А/15 дугаар захирамжын дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны А/27 дугаар захирамжаар байгуулагдсан салбар комиссын хурал 2020 оны 03 боллоо.

Хуралд Ажлын хэсгийн дарга дүүргийн Засаг даргын орлогч А.Оюунчимэг, Санхүү төрийн сангийн  хэлтэс Д.Батцэцэг, Татварын хэлтсийн дарга Д.Базар, дүүргийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Д.Энхболд, Замын цагдаагийн хэлтсийн ахмад Б.Алтанбагана, Татварын хэлтсийн орлогын тасгийн дарга Б.Энхтогтох, Татварын улсын байцаагч В.Мөнхбаатар нар оролцлоо.

Ажлын хэсгийн гишүүд “Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр” хураах ажлын тайлантай танилцаж, ажлын явц, гарч буй хүндрэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтээ хэлэлцэж шийдвэрлэлээ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, үйлчилгээний төвүүдийн доторх ариутгалыг тухайн байгууллага ариутгалын тусгай зөвшөөрөлтэй байгууллагатай гэрээ хийн хийлгэнэ.

Харин НЗДТГ-аас эрсдэл бүхий 6000 орчим цэгт  108.9 сая төгрөгийн төсвөөр хоёроос дээш удаа ариутгал хийж байна гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ.

Ингэхдээ нийслэлийн 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбайг ариутгахаар төлөвлөжээ.

Агаарын температурын хасах хэмд ариутгалын бодисын үйлчлэл сулардаг учир нэмэх хэм рүү орохоор нийтийн эзэмшлийн зам талбай, олон нийт ихээр холхидог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийнэ. Үүнд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий автомашин, зориулалтын тоног төхөөрөмжийг ашиглах гэнэ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаашид өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмж иргэд, хэрэглэгчдийг хохироосон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн дагуу хариуцлага тооцож,  тухайн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох газруудад хүргүүлэхээ мэдэгдлээ.

Зөрчлийн тухай хуулиар үнэ нэмсэн байгууллага, аж ахуйн нэгжид таван саяас 20 сая хүртэлх торгууль ногдуулж, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.

Улсын Онцгой Комиссын хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний зах зээл дэх нийлүүлэлт, мах, гурил, цагаан будаа, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа талаар мэдэгдсэн.

Иймд ард иргэд тайван байж, УОК-ын шийдвэрийг даган, хэрэглээгээ зохицуулах нь чухал юм. Засгийн газраас хүнс, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй, нийлүүлэлтийг тогтвортой байлгахаар шаардлагатай зохицуулалтуудыг хийж байна. Үүний дагуу ШӨХТГ үндэслэлгүйгээр үнэ нэмсэн асуудалд хяналт тавин, ажлын хэсэг гарган ажиллуулж байна. Өнөөдрөөс зарим худалдааны зах, дэлгүүрүүдэд махны эрэлт багасч, үнэ буурч эхэлсэн мэдээлэл байна.

Мөн үүсээд буй нөхцөл байдлыг далимдуулан үнээ өсгөсөн худалдааны төв, дэлгүүрийн талаарх мэдээллийг хүлээн авах 1800-1284 дугаарын утас ажиллуулж байна. Өчигдрийн байдлаар иргэдээс өргөн хэрэглээний бараа материал, ариутгагч бодис, амны хаалттай холбоотой 11 гомдол ирүүлсэн байна гэж Шадар Сайдын Ажлын Албанаас мэдээллээ.

Холбоо барих, Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот

Сонгинохайрхан дүүрэг, Баянголын-1        

70173203

Хариуцсан ажилтан, албан хаагч:

Бичиг хэргийн эрхлэгч:

П.Баярмаа

70170118 

           

Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол:

М.Мөнхцэцэг

70173201

Сайтын хандалт:

Өнөөдөр
401
Өчигдөр
1479
Энэ 7 хоногт
8730
Энэ Сард
34051
Бүгд
2041085