Видео

Covid-19-ийн халдвартай холбоотойгоор иргэдийн дунд айх, сандрах, түгших, сэтгэл тавгүйрхэх зэрэг шинж тэмдэг их илэрч байгаа аж. Тухайлбал, сэтгэлзүйн тулгамдсан асуудлынхаа талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахад зориулсан СЭМҮТ-ийн (СЭМҮТ) 1800200 дугаарт ирж буй дуудлагын 40 гаруй хувийг Covid-19-ийн халдвартай холбоотойгоор сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж хүссэн дуудлага эзэлж байгаа аж. Дээр дурдсан шинж тэмдгийг шийдвэрлэхгүй, эмчлүүлэхгүй бол сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай болдог байна. Энэ үед ямар арга хэмжээ авах талаар мэргэжилтнүүд дараах зөвлөгөөг өгч байгаа юм.

Эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй баттай зөвлөмжийг дагах

Сэтгэл санаагаа тайван байлгаж аль болох эерэг зүйлийн талаар бодох

Ажил, амралтаа зөв төлөвлөх

Нойр, хоолны зөв дэглэм баримтлах

Covid-19-ийн халдварын талаарх худал мэдээлэлд автахгүй байх

Сөрөг, худал мэдээллийг бусдад тараахгүй байх

Шийдвэрийг өөрөө гаргахыг оролдох

Шийдвэрлэж чадахгүй бол бусадтай ярилцах

Стрессээ зөв тайлахын тулд хөгжим сонсох, ном унших

Цаашлаад СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт холбогдож мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах. Тус утас нь 24 цагаар ажиллаж байгаа юм.

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, дадлага, чадварыг  сайжруулах зорилгоор үзүүлэх сургуулилтыг зохион байгууллаа.

Дадлага сургуулилтаар “Covid-19” халдварын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын Гамшигаас хамгаалах албаны төлөвлөгөөнд хэрхэн тодотгол хийгдсэн бусад захирамж, тушаал, зөвлөмжийн хэрэгжилтийг ямар түвшинд хангаж байгааг үнэлгээ хийх, халдварын сэжигтэй үйлчлүүлэгч ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах, тусгаарлах өрөөнд хэрхэн ажиллах, явцын болон эцсийн халдваргүйжүүлэлтийг яаж хийж байгааг үзүүлж, бодит үзүүлэх сургуулилтыг хийлээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 захирамжийн биелэлтийг шалгах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрах “Хөрс” нэрийн боорцог үйлдвэрлэдэг “Могойн дов” ХХК-ийн боорцогны үйлдвэрт хяналт шалгалт хийхэд зөөврийн устай, гар угаах угаалтуургүй, боорцогны зуурмагийг хөнжлөөр хучсан, шал, хана, тааз нь угааж цэвэрлэх боломжгүй,  эрүүл ахуйн шаардлага хангахгүй баригдаж дуусаагүй барилгад зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулж байсныг улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоож, 240 кг зуурмагийг устгахаар битүүмжлээд байна. Зөрчлийн хэрэг нээн хяналт шалгалт үргэлжилж байна.

Хөл хорионы үед иргэдээс ирсэн гомдлын дагуу 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” авто угаалгын газар, “Найс” дэн буудлын үйл ажиллагааг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийхэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн байна. Иймд тус газарт зөрчлийн хэрэг нээн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд  хяналт шалгалт үргэлжилж байна.

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын мэдээллээ хийлээ. Өчигдөр тусгаарласан нэгдүгээр хавьтал болох ХӨСҮТ-д тусгаарласан 98 хүний урьдчилсан байдлаар 20 гаруй  хүний лабораторийн хариу халдваргүй гарлаа.  Бид хавьтлуудыг дэс дараатай, цаг хугацааны дараалалтай цуглуулсан тул  шинжилгээний хариунууд ар араасаа гарч  байна.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: “ДЭМБ-ийн байгууллагын гуравдугаар сарын 10-ны мэдээллээр дэлхийн 109 улсад COVID-19 халдварын нийт 113.702 тохиолдол бүртгэгдэж, 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 203 хүн нас барж, нийт нас баралтын тоо 4.012 болжээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр таван оронд халдвар бүртгэгдсэн байна. Харин БНХАУ-д 17 нас баралт, 20 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол БНСУ-д 131 тохиолдол шинээр бүртгэгдэж, өвчний тархалт буурах хандлагатай байна. БНСУ-д нийт 180 мянга гаруй хүнд лабораторийн шинжилгээ хийхэд 89 хувьд нь халдвар илрээгүй.

Итали улсад 1,797 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 10 мянга даван, нас барсан хүний тоо 631-д хүрч, хоногт 168 хүн нас баржээ. Харин Иранд 595 тохиолдол шинээр нэмэгдсэн нь тус улс БНХАУ-аас гадна олон тооны халдвар бүртгэгдсэн гурван орны тоонд орж байгаа юм.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 2020 оны гуравдугаар сарын 9-ний өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

2020 оны 3 дугаар сарын 10-нд ХӨСҮТ-д сэжигтэй дөрвөн тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа хийгдэж байна. Мөн ажиглалтад ХӨСҮТ-д 103, Жаргалант сувилалд зургаа, Асралт мед эмнэлэгт 23 хүн байна. Нийтдээ 132 хүнийг тусгаарлалтад аваад байна.

Франц иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Бид БНСУ, Япон, Италийг ажиглаж, мэдээг нь дамжуулж байгаа шиг дэлхий нийт бас манайхыг ажиглаж байгаа. Тиймээс монгол хүний ёс жудагийг харуулах ёстой. Монгол эмч нарын чадварыг гаргаж, энэ хүнийг эмчилж чадвараа үзүүлэх ёстой. Энэхүү Франц иргэн ажиглалтад байх хугацаандаа үүргээ биелүүлж, халуурч эхлэнгүүтээ Дорноговийн эмнэлэгт хандсан. Хэрвээ мэдээлээгүй, алдаа гаргаж удсан бол ямар хэмжээнд очих вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй халдвар судалгаа хийх баг хоёр шөнө нойргүй хонож, нийт 338 хүнээс асуумж, судалгаа авч ажиллалаа. Энэ дотроос 171 хүнийг ойрын хавьтал гэж авч үзэж тусгаарласан. Үүнээс  98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан бол халдвартай хүнтэй вагонд сууж явсан 28 хүнийг аймгийн төвд нь ажиглалтад тусгаарласан. Мөн камп дээр нь 64 хүнийг ойрын хавьтал гэж үзэж тусгаарласнаас гадна Орхон, Сэлэнгэ, Увс аймаг болон Налайх дүүрэгт хүмүүс тусгаарлагдсан байгаа. Тэдгээр хүмүүсийн шинжилгээний дээжийг авсан. Одоогоор нийтдээ 171 хүний шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 23 хүний шинжилгээнд COVID-19 илрээгүй гарсан. Өчигдөр шөнийн 23:00, 00:00 цагт ар араасаа ирсэн хүмүүсийн шинжилгээ удахгүй гарна. Франц иргэнийг хаагуур явсныг дахин нарийн тодорхой болгож, хавьтлын хавьтлуудыг цааш нь гүнзгийрүүлж судална.

 

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өглөөний 07:00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоож байна.

 

Энэ талаар НХМГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гуравдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотын хэмжээнд 4,825 ААН, байгууллагын үндсэн үйл ажиллагааг түр зогсоосон.

 

Тухайлбал, 55 их дэлгүүрийн хүнснээс бусад тасгийн үйл ажиллагаа зогсоож байгаа. Мөн 495 барааны дэлгүүр, 1,005 үсчин гоо сайхны газар, гутал захиалга засвар, хими цэвэрлэгээ, засвар захиалгын газрууд зэрэг ААН, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоолоо" гэв.

 

Энэ хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагууд ариутгал халдваргүйтлийг тусгай зөвшөөрөлтэй газруудтай гэрээлж хийлгэх ёстой. Ариутгалын компаниуд нэг метр квадрат талбайг энгийн үед 600 төгрөгөөр ариутгадаг бол үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд 200 төгрөгөөр нэг метр квадрат талбайг ариутгахаар болсон талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээллэсэн.

ЖАГСААЛТ:

Монгол Улсад COVID-19 халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан халдвар тархахаас сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан дараах захирамжийг өчигдөр гаргасан билээ.

 

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын А/333 дугаар захирамж:

 

Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг нь энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоох талаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Уг захирамжийн талаар нийслэлийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан хэвлэлийн бага хурлыг нийслэлийн “Хэвлэл мэдээллийн төв”-д анх удаа цахим хэлбэрээр хийлээ. Хэвлэлийн хуралд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, НЦГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Л.Амармөрөн, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн  дарга Ц.Мөнхбаатар нар оролцож мэдээлэл өгөв.

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай А/333 тоот захирамжийг гаргасан байна. Захирамжийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоохоор болсон байна. 

Захирамжийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бараа бүтээгдэхүүний худалдаалдаг 55 их дэлгүүр, бүх төрлийн барааны 495 дэлгүүр болон үсчин гоо засал, хувцас засвар, гэр ахуйн модон эдлэл, ахуйн электрон засвар, хими цэвэрлэгээ, алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүр, ломбард, гэрэл зургийн үйлчилгээ, автомашин, авто сэлбэгийн худалдаа, барилгын зах гэх мэт нийт 4825 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож ариутгал халдваргүйжүүлэлт хийх юм байна.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх тархалт хүрээг нь нэмэгдүүлэхгүйн тулд үйл ажиллагааг түр зогсоосон үед аж ахуйн нэгжүүд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгж болон айл өрхүүд хэрхэн халдваргүйжүүлэлт хийх талаарх зөвлөмж тарааж байгаа. Иргэд гэртээ өдөртөө 3-5 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, хувийн ариун цэврийг сайтар хангах, олон нийтийн газраар зорчихгүй байх, сайн чанарын хоол хүнс хэрэглэх, халуун бүлээн цай уух хэрэгтэй” гэв.

Аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий гэрээт байгууллагуудаар хийлгэх юм байна. Харин нийтийн эзэмшлийн зам талбайн ариутгалыг агааршуулагч машин, агаарын хийгээр орон зайг ариутгадаг орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг ашиглан  хийхээр төлөвлөжээ. “Нийслэлийн 180.8 км урттай хатуу хучилттай автозам, 9.2 сая ам метр нийтийн эзэмшлийн талбайг ариутгана” хэмээн Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэллээ.

Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авч ажиллах юм байна. Мөн гамшгийн хэмжээнд ажиллаж буй энэ үед худал мэдээ мэдээлэл тараах, төрийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх аж. “Бидний зүгээс иргэдийг аль болох торгож, хуулийн хариуцлага хүлээлгэхээс илүүтэйгээр сануулах, зөвлөх, мэдээлэл өгч ажиллаж байгаа. Иргэд маань төр засгаас хэрэгжүүлж буй ажлуудыг ойлгож, хүлээцтэй хандаж, ухамсартайгаар хүлээн авч байгаа” хэмээн НЦГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Л.Амармөрөн ярилаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн  дарга Ц.Мөнхбаатар “Хүнсний захаас бусад үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, таван өдрийн турш ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Иргэд хүнсний хомсдол үүсэх мэтээр буруу ташаа ойлгож их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүй, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Нарантуул, Дүнжингарав, Сандэй зэрэг томоохон худалдааны төвүүдийн хүнс, ахуйн хэрэглээний тасгууд ажиллах юм байна. Харин бусад төрлийн бараа үйлчилгээний тасаг цэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийнэ.

Манай улсад шинэ короновирусын анхны тохиолдлол илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын хуралдаанаар 2020 оны гуравдугаар сарын  30-ны өдрийг дуустал жирэмсэн, 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг өмчийн хэлбэр харгалзахгүй даалгасан.

Иймд Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын зөвлөлийн 2020 оны 3 дугаар сар 11-ны өдрийн шийдвэрийн дагуу дотооддоо зохицуулалт хийн иргэд даатгуулагчдад чирэгдэлгүй, тэдэнд үйлчлэх үйлчилгээний ажлыг тасалдуулахгүйгээр ээлжээр ажиллах, ажилтан албан хаагчид болон ажил олгогч иргэд даатгуулагчдын халуун хэмжих, өдөр тутмын үйл ажиллагаагаа цахимаар болон утсаар заавар зөвлөгөө өгөх зэрэг ажилуудыг зохион байгуулан ажиллахыг тасгийн дарга нарт  үүрэг болголоо.

Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2020 оны 03 дугаар сарын 08, 09-нд орсон цаснаар ТЦҮ-ОНӨААТҮГ нь 5 машин 2 тонн давс, 35 тонн бодисыг Зүүнсалаа, Баруун салаа, 28 дугаар хорооны зам, Өнөр хороололын арын зам, Барилгачин залуус гудамж, Хүнсчидийн гудамж, Толгойтын гудамж, Нарангийн гол, Танхилт, Буяны зам, Их наран, Содон хорооллын арын зам, Далангийн зам, 30, 31 дүгээр хорооны арын зам, дүүргийн арын замуудад цацаж, 16 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна.

“Улаанбаатар шинэчлэл” ХХК Ар гүнтийн даваа, Баруун туруун, Монгол наадам цогцолбор, Ар гүнтээс Батсүмбэрийн цагаан хаалга хүртэл, 361-ийн гармаас Говь ресорт хүртэлх замуудад 7 тонн давс, 8 тонн бодис, 2 тонн дайрга цацаж 5 машин, 18 хүний бүрэлдэхүүнтэй ажиллажээ. Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах замуудын цасыг арилгахаар 9 тонн давс, 40 гаруй тонн бодис цацжээ