Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хороодын нийгмийн ажилтан хүлээн авна.

Бүрдүүлэх материал:

1. Эхийн цахим үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар

2. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхний хамт/

3. Гараар бичсэн өргөдөл

Анхаарах зүйл:

1. Өргөж авсан болон, Овог нэр сольсон хүүхэдтэй бол , овог нэр болон, үрчилсэн гэрчилгээг хамт канондуулах,

2. Хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх /2019 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө/

3. 16 насанд хүрсэн хүүхэдтэй бол төрсний гэрчилгээ, цахим үнэмлэхийг нь заавал хамт канондуулж нотариатаар батлуулах, Хэрвээ цахим үнэмлэх аваагүй бол сургуулийн тодорхойлолт авах / Сургуулийн тодорхойлолт 16 настай хүүхдэд хамааралтай болно./

4. Өөрийн хорооны Засаг даргаар уламжлан Ерөнхийлөгчийн тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дарааллуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ

5. Асуух зүйл байвал дараах утасны дугаараас лавлана уу 7017-2837

   Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/76 дугаар захирамж гарч, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор боллоо.

   Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгосон байна.

   Томуугийн вирусын халдварын тархалтаас сэргийлж бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулан, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг эхчүүдэд уриалж байна гэж нийслэийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

http://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=36998 

XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Сонгинохайрхан дүүргийн иргэд төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

Шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн болон бусад удирдлагууд гардууллаа.

Бага насны хүүхдийн шүдний өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталлаа.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ тусгагдсаны дагуу сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлага, арга зүйч, эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, нийгмийн ажилтнуудыг хамруулсан сургагч багш бэлтгэх мсургалтыг зохион байгуулж гарын авлагаар хангалаа.

Сургалтад нийт 150 гаруй ажилтнууд хамрагдсан ба жилийн тургш бүх цэцэрлэг, сургуулийн багш,  сурагч, эцэг, эхчүүдэд сургалт, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж улирал тутам тайлагнан ажиллахаар боллоо.

Сургалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн н.Энхжргал, н.Жаргал, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол нар оролцсон ба сургалтыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эрүү, нүүр ам судлалын тэнхимийн эрхлэгч, Анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор Оюунцэцэг явууллаа.

Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын болон Томуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбоотой Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв нэг тасгаа 70 ортой хүүхдийн тасгийг нэмэлтээр ажиллуулж байгаа билээ.

Харин хүүхдүүдийн эрүүл мэндэд зориулж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан хаагчид нэг өдрийн цалингаараа 8-н ширхэг Хепа шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгчийг хандивласан байна.

Мөн “Мон тө бэ” хувийн эмнэлгийн их эмч Ч.Энхтуяа болон түүний гэр бүлийн зүгээс хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмжийг хандивлалаа.

Сар шинийн босгон дээр дүүргийн Засаг даргын Тамгын газраас өндөр настны тэтгэвэрт гарсан 114 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Мөн дүүргийн ИТХ-ын “Хүндэт дэвтэр”-т 20 дугаар хорооны иргэн, 36 жилийн турш улсдаа хөдөлмөрөө зориулж, Засаг даргын Тамгын газраас тэтгэвэртээ суусан Бэгзийн Оюунцэцэгийг алдаршууллаа.

Тэрбээр 20 дугаар хорооны Засаг дарга, зохион байгуулагч, Тамгын газрын Аж ахуйн тасгийн даргаар 17 жил тус тус ажиллаж байжээ. Б.Оюунцэцэгийн хөдөлмөр бүтээлийг төр засаг үнэлж, ойн медалиудаар шагнахын зэрэгцээ нийслэл, дүүрэг, намын хүндэт тэмдэг, медалиуд түүнчлэн төрийн дээд одон медаль болох “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Алтан гадас одонгоор тус тус шагнасан юм.

Солонгос улсад ажиллаж, сурч, амьдарч буй залуучууд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 70 ортой хүүхдийн нэмэлт тасагт 5 ширхэг, 1-11, 20-26, 28, 30, 31 дүгээр хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 20 ширхэг утлагын аппаратыг бэлэглэлээ.

2019.01.20-ны өдөр “Бид угаартлаа” уриан дор Сагсан бөмбөгийн ALL STAR тэмцээнийг зохион байгуулсан ба түүнээс олсон ашгийг 100% сайн үйлсийн аянд зориулжээ.

Аппаратыг тэмцээнийг зохион байгуулагч Г.Жаргалангийн гэр бүлийн төлөөлөл Д.Буянхишиг, дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол нар гардууллаа.

 

               Сүүлийн жилүүдэд нас барах шалтгааны эхний 5 байранд осол гэмтэл, золгүй тохиолдлоос болж нас барах явдал орж байна. Түүнчлэн аюул осолд өртсөн хүмүүст газар дээр нь тусламж үзүүлэх боломж хомс, иргэд ч мөн анхны тусламж үзүүлэх мэдлэг багатайгаас үүдэн хөдөлмөрийн чадвараа алдах, нас барах тохиолдол их байна.

            Тиймээс Сонгинохайрхан дүүрэг “JCI Монгол” “JCI Улаанбаатар” байгууллагуудтай хамтран “Иргэн бүр аврагч” төслийг эхлүүлж байна. 2019 онд бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх уг төслийн хүрээнд дүүргийн төрийн өмчийн 50 цэцэрлэгийн багш нарыг анхны тусламж үзүүлэх чадвартай болгох юм. Түүнчлэн цэцэрлэг бүрт анхны тусламжийн цүнхийг стандартын дагуу бэлтгэх бөгөөд дүүргийн хүүхдийн тусламжийн тасгийг олон улсын хүргэж тохижуулах юм.

            Сар шинийн баярын босгон дээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тойргийнхоо 3 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэлээ. Тодруулбал гэнэтийн аюулаас болж орон гэрээ гал түймэрт алдсан 2 өрх, өөрийн гэсэн гэр оронгүй учир айлын хашаанд амьдардаг байсан 1 өрхийг өнөөдөр өргөө цагаан гэртэй болгожээ.