Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газар, нийслэлийн 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдийн нийт ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулагдсан "Хангарди-2018" 6 төрөлт спортын наадамд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн баг тамирчид өндөр амжилттай оролцлоо.

Тэмцээний ерөнхий дүнгээр дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс 3 дугаар байрт шалгарч өргөмжлөл, ажлын байрны дасгал хөдөлгөөний тэмцээнд тэргүүн байрт шалгарч алтан медаль, сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд дэд байрт шалгарч, мөнгөн медаль хүртлээ.

Сонгинохайрхан дүүргийн НАМЗХ, “Томүжин” академи хамтран 26-р хорооны 253-р цэцэрлэгийн хүүхэд багачуудыг “Луужин” төсөлд хамруулж, эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.

Тус цэцэрлэгийн хувьд 250 хүүхдийн ортой боловч бүртгэлтэй 450 хүүхэд хамрагдаж байгаагийн 360-380 нь тогтмол явж байна. Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн тул хүүхдүүд амьсгалын замын өвчинд нэрвэгдэх нь элбэг байдаг тул хүүхдүүдийг ийнхүү үзлэгт хамруулж байна.

Өнөөдрийн үзлэгээр дотор, чих, хамар, хоолой, шүдний эмч нар ирж, хүүхдүүдэд үзлэг хийсэн юм. Түүнчлэн залуучуудын зүгээс үзлэг хийсний дараа хүүхдүүдэд шаардлагатай шим тэжээлийг бэлэг болгон өглөө.

10 дугаар сарын 24-ны өдрийн шөнө орсон цаснаар СХД-ийн хэмжээнд 9 автомашин, 1 авто түрэгч трактор, 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр 33.5 тн давс цацаж хальтиргаа гулгааг арилгаж ажиллалаа. Нийтийн эзэмшлийн зам талбайд 87 зам талбайн үйлчлэгч ажиллаж байна.

       Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны А/437 тоот захирамжийн хүрээнд Иргэдийн спортын VII их наадам 2018 оны 08 дугаар сарын 25-с, 10 дугаар сарын 21-ныг дуустал нэг сар гаруй хугацаанд зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

      Тус наадам нь спортын 9 төрлөөр зохион байгуулагдаж давхардсан тоогоор 91 байгууллагын 1404 иргэн хамрагдаж, шагнал гардуулах хаалтын үйл ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 21-ны өдөр спорт цогцолборт зохион байгуулагдлаа.

    Уг арга хэмжээнд Засаг даргын орлогч Б.Ундармаа, Засгын газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн тамир, спортын газрын спортын бодлогын хэрэгжилт, зохицуулалтын хэлтсийн дарга О.Баттулга, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооны хэлтсийн дарга А.Болдмаа, Хийн дасгалын холбооны тэргүүн Х.Оюунбилэг, Монголын гимнастикийн холбооны гишүүн Ц.Март, Монголын гимнастикийн холбооны, Нийтийн гимнастикийн техникийн хорооны гишүүн А.Болорцэцэг, Хороодын засаг дарга нар болон Иргэдийн хурлын төлөөлөгчид оролцлоо. Мөн Засгын газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн тамир, спортын газар иргэдийн спортын наадамд идэвхтэй оролцсон бүх хороодод спортын хэрэгслэл, материалаар урамшуулав.

Иргэдийн спортын наадмын Байгууллагын нэгдсэн дүнгээр:

1-р байрт 109 оноогоор Д.Ганбат Засаг даргатай 13-р хороо

2-р байрт 111 оноогоор Б.Соёл-Эрдэнэ Засаг даргатай 3-р хороо

3-р байрт 115 оноогоор Э.Батбаяр Засаг даргатай 5-р хороо

4-р байрт 128 оноогоор Х.Эрдэнэтуяа Засаг даргатай 8-р хороо

5-р хороо 210 оноогоор Д.Энхжаргал Засаг даргатай 18-р хороо тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлгээр шагнууллаа.

       Сонгинохайрхан дүүргийн 5, 8, 23, 29, 32 дугаар хороод цэцэрлэггүй. Тэгвэл өнөөдөр 5-р хороонд улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдах 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо.

       Тус хорооны тухайд 9000 орчим иргэнтэй бөгөөд цэцэрлэгийн насны 750 хүүхэдтэй. Цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Арь Констракшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд ирэх хичээлийн шинэ жилийн нээлт гэхэд ашиглалтад өгнө гэж байсан юм.

          Дүүргийн нутаг дэвсгэр 3-61 дүгээр гарам, Аргүнт, Аршижир орчмын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай цахилгаан хэрэглэж байсан айл өрхүүд найдвартай, тасралтгүй хангагдах эрчим хүчтэй боллоо.

Уг ажлыг хоёр жилийн хугацаанд улсын хөрөнгө оруулалтаар “Да хот” компани хийж гүйцэтгэжээ. Гүйцэтгэсэн ажлын тухайд дээрх хоёр байршилд тус бүр 0.4 Кв-ийн 1.73 км агаарын шугам, 10 кВ-ийн 0.28 км агаарын шугам, 100.4 кВ-ийн 400 кВА дэд станцыг 300 гаруй сая төгрөгийн зардлаар бүтээн байгуулсан байна.

Ийнхүү өмнө нь телевизор, хөргөгч, индүү, угаалгын машин гээд амьдралын наад захын хэрэглээгээ хангах цахилгаангүй байсан айл өрхүүд  эрчим хүчтэй болсондоо сэтгэл өндөр байгаагаа хэлж байв.

       Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны “Хяналт шалгалт хийх тухай” А/448 дугаар захирамжаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа интернэт кафе, цахим тоглоомын газруудад хяналт шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилогдон 2018 оны 09 дүгээр сарын 25-аас 10 дугаар сарын 11-ний хооронд ажиллалаа.

       Шалгалтаар 54 газарт хяналт хийснээс үйл ажиллагаа явуулж байгаа 41, хаалттай 2, ажиллаж буй эсэх нь тодорхойгүй 2, татан буугдсан 9 байсан бөгөөд Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

-Үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй 19,

-Үйл ажиллагааг зогсоож, зөвшөөрөл цуцлуулах 21,

-Үйл ажиллагаа явуулж буй эсэхийг тодруулж хяналт тавих 4,

-Цаашид үйл ажиллагаа явуулахгүй байхад хяналт тавих 1 цахим тоглоомын газрууд байна гэж үзлээ.

      “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн нээлтийн арга хэмжээг 24 дүгээр хорооны Баянхошуу хайрханы баруун энгэрт болон 26 дугаар хорооны Нарангийн энгэрийн зүүн талд мод тарих ажлуудыг тус тус зохион байгуулан дүүргийн Засаг дарга, ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын 29 харьяа хэлтэс, албад, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудаас мод тарих ажилд дүүргийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн 2, 3 дугаар хэлтэс, 104 дүгээр цэцэрлэг, “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ байгууллагуудын нийт  624 албан хаагч тус арга хэмжээнд оролцлоо.  

      Тарьсан модны ашиглалт, хамгаалалт, арчилгааг 24 дүгээр хорооны хорооны Засаг даргын ажлын албанд, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт тарьсан модны модны ашиглалт, хамгаалалт, арчилгааг Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад хариуцуулж хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан. 

      “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд 1007 иргэн, 28 аж ахуйн нэгж, байгууллага 3271 ширхэг мод, 161 ширхэг бут сөөг буюу нийт 3432 тарьц, суулгацыг 23.131.000 төгрөгөөр тарих ажлыг хийж гүйцэтгэсэн.

          Залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг дүүрэгт уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/51 тоот захирамжаар байгуулсан.

           Тус зөвлөлийн анхдугаар хурлыг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дүүргийн иргэний танхимд амжилттай зохион байгууллаа. Хурлыг салбар зөвлөлийн Дэд тэргүүн бөгөөд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн удирдан явуулж, залуучуудын төвөөс зохион байгуулсан үйл ажиллагаатай танилцан, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.

         Мөн өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан оюутан залуучуудын нээлттэй хэлэлцүүлэг, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын уулзалт зөвөлгөөнөөс гарсан санал санаачлага, тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа.

        2018 оны 10-р сарын 10-ны өдөр СХД-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран, дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиуд болон Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад зориулсан “Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чадавхижуулах сургалт” зохион байгууллаа.

        Сургалтад Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 19 сургууль, 47 цэцэрлэгийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл”-ийн төлөөлөл хамрагдсан байна.

        Сургалтын үеэр дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнуудын “Алтан дуулга” холбоо хамтран дүүргийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ” байгуулав.