Монгол Улсын Гамшгаас хамгаалах талаарх Төрөөс баримтлах бодлого, Гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/11 дүгээр захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд дадлагажуулах зорилгоор Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 4 дүгээр сарын  24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

Тус сургуулилтыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Засаг даргаар ахлуулсан Онцгой байдлын комисс зохион байгуулсан бөгөөд нутгийн захиргааны байгууллагууд, 32 хороо,  аж ахуйн нэгжүүдийн албан хаагчид, иргэд  нийт 2800 гаруй хүнийг хамарсан томоохон хэмжээний сургуулилт боллоо.

Сургуулилтын эхний өдөр  Нэгдсэн жагсаал, онцгой байдлын үеийн Штабын сургуулилт болсон. Энэхүү сургуулилтад дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудаас бүрдсэн 35 гишүүнтэй Онцгой комисс, онцгой байдлын 8 алба, 32 хорооны удирдлагууд гамшгийн үеийн штаб хэрхэн ажиллах талаар бүрэн хэмжээний сургуулилт хийлээ. Нэгдсэн жагсаалд ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газрын  дарга, онцгой байдлын хурандаа Д.Намсрай, Нийслэлийн ОБГ-ын дарга о/б-ын хурандаа Н.Уламбаяр нар оролцсон бөгөөд Иж бүрэн сургуулийг НОБГ-ын орлогч дарга, о/б-ын хурандаа Ч.Намсрайжав удирдан явууллаа.

4 дүгээр сарын 25-ны өдөр Гамшгийн үеийн дадлагын сургуулилтыг зохион байгууллаа. Газар хөдлөлт, Ой хээрийн түймэр, Хүн малын гоц халдварт өвчин, Үер ус, Обьектийн гал түймэр, Химийн хорт бодисын алдагдал зэрэг 6 төрлийн гамшгийн үеэр хэрхэн ажиллах, иргэдийг гамшгаас хамгаалах талаар сургуулилтыг амжилттай зохион байгууллаа.

Нийслэлийн Онцгой байдлын газраас томилогдсон иж бүрэн сургуулийн удирадгчаас Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд “ 91.8 “А” Дүүрэн хангалттай” үнэлгээ өгсөн юм.