Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан “Хөдөлмөрийн салбарын өдрүүд” арга хэмжээний танилцуулах өдөрлөг 4 дүгээр сарын 23, 24-нд Чингисийн талбайд амжилттай болж өнгөрлөө. Өдөрлөгийн үеэр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн 2014-2015 оны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх, мөн идэвхтэй ажил хайгчид болон оюутан залууст мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаа явагдсан юм. Мөн дүүргийнхээ  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлийг сурталчилан, зарж борлуулан, захиалга авч ажиллаа. 

 

Өдөрлөгийг зохион байгуулагч Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн сайдын зүгээс Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн зохион байгуулалт, оролцоог өндрөөр үнэлснээс гадна ажил олгогчид болон ажил хайгч иргэд өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулалт сайн, аль аль талын эрэлтэд нийцсэн, цаг үеэ олсон үйл ажиллагаа боллоо хэмээн дүгнэж байлаа.