СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудыг боловсрол, мэдлэгтэй, оюунлаг, ёс суртахуунлаг, эх орныхоо жинхэнэ эзэд нь байх ухамсрыг олгох, хөгжүүлэх их үйлсийн төлөө амжилт бүтээлээр дүүрэн манлайлан ажиллаж буй Ч.Алтансүх захиралтай ерөнхий боловсролын 67 дугаар сургууль байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ 2016 оны 10-р сарын 06-ны өдөр МҮЭСТОрдонд өргөн хүрээтэй болж өнгөрлөө.

 Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлэн, тус байгууллагын хамт олныг Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

 

 

67 дугаар сургууль нь энэ хичээлийн жилд сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4 дүгээр давхар нэмж, суудлын тоог 360 хүүхдээр нэмэгдүүлэх ажил хийгдээд байна.

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 437 санал өгсөн байна.