СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын 76 жилийн ойг угтаж тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс гэгээн үйлсийн эзэд аянг 2016.11.02-оос 2016.11.22-ныг хүртэлх хугацаанд өрнүүлж олон бүтээлч ажлыг санаачлан хийж гүйцэтгэж байгаа билээ.

 

Уг аяны хүрээнд өнөөдөр гэрлэлтээ бүртгүүлж, гал голомтоо бадрааж байгаа 2 хосод СХД-ийн ЗДТГ-ын дарга М.Баяраа, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Т.Булгантамир нар гэрлэлтийн баталгааг алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү, дурсамжийн хамт хүндэтгэлтэй, ёслол төгөлдөр гардуулан өглөө.Дүүргийнхээ ЗДТГ-ын даргаас гардаж аваад үндэсний хөгжим, морин хуурын тоглолт аялгуу сонсч дурсгалын зураг татуулан гэрлэлтээ батлуулсан нь залуу хосуудын сэтгэлийг хөдөлгөж хэзээ ч мартахааргүй дурсамж үлдээсэн тухай гэрлэлтээ батлуусан хос сэтгэгдлээ хуваалцав.

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 573 санал өгсөн байна.