СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 2016 оны 11-р сарын 17-ны өдөр Нийслэл хотын хэмжээнд их хэмжээний цас орж, хальтаргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хальтарч бэртэхээс урьдчилан сэргийлж, нийтийн цас цэвэрлэгээний ажил зохион байгуулах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016 оны 11-р сарын 17-ны өдрийн дугаар А/797 захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 11-р сарын 18-ны өдрийн дугаар А/434 захирамжийн дагуу 2016.11.19-ны Бямба гарагт Сонгинохайрхан дүүргийн бүх төрийн байгууллагын ажилтан, албан хаагч, аж ахуйн нэгж байгууллага иргэдтэй хамтарч дүүргийн нутаг дэвсгэрийн 60 гаруй км автозам болон зам дагуу явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн цас мөсийг цэвэрлэж, зам талбайн үйлчлэгчдэд халуун хоол цайгаар үйлчиллээ.

Дүүргийн хэмжээнд бүх нийтээр цас цэвэрлэх ажилд төр болон хувийн хэвшлийн 2240 аж ахуйн нэгж байгууллагын  5000 гаруй иргэд оролсон бөгөөд нийт 1.066.736м.кв-т зам талбайн цас мөсийг цэвэрлэж 29 машины 72 удаагийн рейсээр 308,9 тн цас мөс, хог хаягдыл зөөж тээвэрлэлээ.

 

 

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 528 санал өгсөн байна.