СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

ХУУЛИЙН ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨЛ

 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АЖИЛЛАА.

 

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр

 

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Цогтбаатар, М.Оюунчимэг нар Сонгинохайрхан дүүрэгт ажиллаа.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон төр захиргааны байгууллагууд хамтран гэр бүлийн хүчирхийлэл, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн байдлын судалгаа, бодит байдал дээр ажиллаж байгаа ажилтан албан хаагчдад тулгамдаж буй асуудлууд, цаашид авах арга хэмжээний талаарх саналаа нэгтгэн ажлын хэсэгт танилцууллаа.

УИХ-ын гишүүд, гаргасан санал хүсэлтийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгахаас гадна цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, Тамгын газрын дарга М.Баяраа болон, Цагдаагийн хэлтсүүд, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, боловсрол, эрүүл мэндийн байгууллага, хороодын төлөөлөл болох нийт 100 орчим удирдлага, албан хаагчид оролцлоо.

 

 

 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 573 санал өгсөн байна.