СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

“Спорт наадам 2016” зохион

байгуулсан тухай

 

             Дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/420 дугаар захирамжаар Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчдын дунд “Спорт наадам 2016” спортын 3 төрөлтөт тэмцээнийг 2016 оны 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Спорт цогцолборт зохион байгууллаа.

 

            Тэмцээний нээлтийн ажиллагаанд Засаг дарга Ж.Сандагсүрэн, Эдийн засаг, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Л.Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа болон бусад хэлтэс, албадын дарга нар оролцлоо.

 

            Тэмцээнд 15 байгууллагын 300 гаруй тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:

1.    Сагсан бөмбөгийн төрөлд:

Алтан медалийг Засаг даргын Тамгын газрын баг тамирчид

 

 

Мөнгөн медалийг Онцгой байдлын хэлтэс

 

 

Хүрэл медалийг Цагдаагийн 3 дугаар хэлтсийн баг тамирчид

 

 

 

2.    Гар бөмбөгийн төрөлд:

а/Эмэгтэй

Алтан медалийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс

 

 

Мөнгөн медалийн Эрүүл мэндийн төв

 

 

Хүрэл медалийг Эрүүгийн хэргийн шүүхийн баг тамирчид

 

 

б/Эрэгтэй

Алтан медалийг Цагдаагийн 2 дугаар хэлтэс

 

 

Мөнгөн медалийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс

 

 

Хүрэл медалийг Татварын хэлтсийн баг тамирчид

 

 

3.    Буудлагын төрөлд:

Алтан медалийг Цагдаагийн 2 дугаар хэлтэс

Мөнгөн медалийг Онцгой байдлын хэлтэс

Хүрэл медалийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн баг

тамирчид

 

4.    Байгууллагын нэгдсэн дүнгээр:

Тэргүүн байрыг Цагдаагийн 2 дугаар хэлтэс

Дэд байрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс

                       Гутгаар байрыг Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид тус тус эзэлсэн амжилтийг үзүүллээ.

            Тэмцээний хаалтын ажиллагаанд Засаг даргын орлогч Л.Оргил, Тамгын газрын дарга М.Баяраа болон бусад албаны хүмүүс оролцож амжилт гаргасан баг тамирчдад шагналыг гардуулж өглөө.

 

 

 

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 648 санал өгсөн байна.