СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилсан “Эрүүл амьсгал” төсөлд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдэж эхэллээ. Н.Хоролмаа эрхлэгчтэй 106-р цэцэрлэгийн удирдлага Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран эрүүл мэндээ утааны хор уршгаас хамгаалах сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Золзаяа, н.Болор нар “Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдвээр хийж, 106-р цэцэрлэгийн 37 багш, ажилчид, эцэг эхчүүд хамрагдлаа. Иргэд утаанаас эрүүл мэндээ хамгаалах мэдээлэл муу байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд эцэг эх, багш нараасаа мэдээлэл авдаг. Тиймээс багш, эцэг эхчүүд агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах мэдлэгээ сайжруулах нь зүйтэй юм. Сургалтын үеэр сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулан ашиглаж буй тоног төхөөрөмжийн талаар зөвлөгөө өгсөн байна.  

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 528 санал өгсөн байна.